Хомын талд тахь эргэж ирлээ

Францаас 12 тахь адуу авчрах бөгөөд тэднийг энэ сарын 5-нд Ховд аймаг руу онгоцоор тээвэрлээд, тэндээс нь дотоодын. Нислэгээр Хомын талд хүргэх юм байна. Тахыг Хомын талд тахь адуу сэргээн нутагшуулах ба байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр төслийн хүрээнд Монголд нутагшуулж байгаа гэнэ.
Францын Коссе Межоны байгалийн нөөц газарт 1992 оноос эхлэн үржүүлсэн тахь өдгөө 60 гаруй толгойд хүрээд буй аж. Хомын талд тахь нутагшуулах газрын баруун зах нь Улаан буруу, зүүн зах нь Өндөр элст уул, хойд зах нь Завхан голоор хашигдсан нийт 20 мянган га талбайг эзэлжээ. Уг төслийн бэлтгэл ажлын хүрээнд талбайг цахилгаан гүйдэл бүхий тороор хашсан байна.
Монголд урд нь Францаас тахь адуу авчирч байгаагүй. Yүнтэй холбоотойгоор энэхүү түүхэн үйл явдлыг сурвалжлахаар Францын хэвлэл мэдээллийнхэн хамт иржээ.
/Өнөөдөр, 2004, 09.04, 208/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button