Харцага цол угаах ёслол гурван газарт явагдав
Энэ өдрүүдэд гэсний учир түүний цолны найр есдүгээр сарын 4-ний өдөр УБ хотод, 5-нд төрсөн сум болох Дэлгэрцогтод нэлээд өргөн хүрээгээр болжээ. Харин өнөөдөр Дундговь аймгийн төв Мандалговьд цолны найр үргэлжилж байгаа юм байна. Урьд өмнөх бөхчүүдийн цолны найр ингэж олон өдөр, олон газарт зохиогдож байгаагүй бөгөөд ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэх болсон шалтгаан нь тус аймгаас сүүлийн 30 жилд улсын цолтой бөх төрөөгүйтэй холбоотой гэнэ. Түүнчлэн тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт нутгийн хүмүүст сайн бөх төрүүлсэн буянтан хэмээгдээд байгаа гэсэн сураг дуулдаж байна. Учир нь одоогийн Дундговь аймагт ардын хувьсгалаас өмнө Хур харцага хэмээх сайн бөх байсныг нутгийнхан гомдоон явуулсан бөгөөд түүнээс хойш сайн бөхийн удам тасарсан гэсэн хууч яриа байдаг юм байна. Харин Ж.Наранцацралт гишүүн уржнан жил Хур харцагын төрсөн нутаг болох одоогийн Гурвансайхан суманд хөшөөг нь босгон, тахилга ёслол үйлдсэнээс хойш өнгөрсөн жил улсын начин /Д.Олзгэрэл/, энэ жил харцага цолтон төрсөн хэмээн нутгийнхан үзэж байгаа гэнэ.
Шинэ харцагыг угаах ёслолд УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтаас гадна Р.Гончигдорж, Б.Эрдэнэбат, Р.Раш нар мөн оролцсон байна.
/Өдрийн сонин, 2004, 09.06, 220/