Барилгачдын талбайд 100 автомашины гарааштай үйлчилгээний газар нээгдэв

Барилгын салбар манай улсад үүсэн байгуулагдсаны 78 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд уг шинэчлэгдсэн талбайн нээлтээр ойн арга хэмжээгээ эхэлж байгаа аж. Энэ онд барилгын салбарт 131.4 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн төдийгүй 2000 гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ. Монголын барилгачдын холбооноос Одкон холдинг, Эрэл, Фума констракшн зэрэг 10 байгууллагыг шилдгээр шалгаруулсан байна. Мөн Хадгаламж банкийг 8.4 тэрбум төгрөгийн орон сууцны бонд худалдаж авсан буюу орон сууцны чиглэлээр хөрөнгө оруулсан банк хэмээн өргөмжиллөө. Харин энэ жилээс залуучууд болон төрийн байгууллагад ажиллагсдад 25-30 жилийн урт хугацааны барьцаат зээлээр орон сууц олгох төсөл хэрэгжих асуудал яригдаж байгаа тул барилгын салбарынхан тун завгүй байх нь бололтой.
/Өдрийн сонин, 2004, 09.06, 220/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button