Олон үндэстний хувцсыг нэг дороос үзэж болно

Энэ үзэсгэлэн Дэлхий-аялгуу олон улсын ардын урлагийн анхдугаар наадмын хүрээнд зохиогдож байгаа урлаг соёлын арга хэмжээний нэг бөгөөд өчигдөр Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн тэнхимд нээгдлээ. Yзэсгэлэнг Олон улсын ардын урлагийн байгууллагуудын Монголын нийгэмлэг, Yндэсний хувцас судлалын академи хамтран анх удаа зохион байгуулж байна. Удахгүй дэлхийн үндэстнүүдийн хувцасны үзэсгэлэнгийн төвтэй болох зорилготой ажиллаж байгаа Yндэсний хувцас судлалын академи-ийн уран бүтээлчдээс гадна Бахархалт монгол хувцас үзэсгэлэнд амжилттай оролцож байсан иргэд ч өөрсдийн гараар бүтээсэн хувцсаа сонирхуулж байгаа аж.
Yндэстнүүдийн хувцастай моделиудын дэргэд мөн л олон орны хувцастай хүүхэлдэйн цоморлиг бас нүд хужирлана. Хүүхэлдэйнүүдийг шилэн хоргонд байрлуулжээ. Yзэсгэлэн ирэх пүрэв гариг хүртэл үргэлжилнэ.
/Өдрийн сонин, 2004, 09.06, 220/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button