40 мянган үзэгчидтэй Нэг л үдэш
Замд ч ялгаагүй түмэн машин. 30 км/цагаас дээш хурдлах боломж ч алга. Такси бариад харихын тухайд ярихын ч хэрэггүй. Өмнөөс ирж буй машины жолооч нар хаанаас ийм олон хүн, машин гэнэт гараад ирсэнд гайхаж буй бололтой цонхоо онгойлгон ийш тийш харна. Есдугээр сарын 1-ндөглөө эрт авто зам ийн бөглөрсөн бол сонин биш байж болох. Төрийн дуулал эгшиглэж радио нэвтрүүлэг дуусч, хүмүүс дулаан хөнжилдөө тухлах тэр цагт Энхтайваны гүүр, Сүхбаатарын талбай орчимд ингэж бужигнаж байлаа. Хэргийн эзэн хэн байв. Өнөөдөр-ийн уншигчид хэн тэгж шөнө, орой олон мянган хүн цуглуулж зүггүйтсэнийг хэдийнэ мэдчихсэн биз. Таны зөв. Соёлын тэргүүний ажилтан, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа бямба гаригийн үдэш ийн аашилсныг тэнд алхах хүмуүсийн яриа нотолно.
Төв цэнгэлдэхэд хэдэн хүн цугласан бол? 35 мянга лав хүрсээн, Үнэхээр гайхалтай шоу байлаа. Жилдээ ганц удаа ийм шоу үзчихдэг бол зүгээр л юм, Үхэр бууны ам руу үнэхээр Ариунааг хийгээд буудчихлаа гэж үү? Дээрээс дүүлэн тайзнаа буусан нь Ариунаа мөн байсан л даа, Бараг дуу болгоны дараа салют буудаад сүртэй байлаа Бороотой гээд байсан ашгүй орсонгүй, дулаахан байлаа шүү гэх.
Харин зарим нь …
Хар дарахаас минь өмнө Намайгаа чи сэрээгээрэй
Халуун зүрхнийхээ хайрыг Чамдаа би хадгалъя…
…Зүрхийг минь булаасан сэтгэлийн
Зүйрлэшгүй сайхныг бодохлоор
Зөвхөн чиний л төлөө юм шиг
Зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн…Ийн аялна.
Тоглолтын эмоциосоо гараагүй, ер нь гарах ч дургүй яваа бололтой. Тоглолт дуусчихаад байхад
…Ялгуун сарны дор
Ганцхан чамайгаа хайрлана гэх
Ялдам үгэнд чинь уусаж
Би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл
Ийм л сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүй вэ Бурхан минь…хэмээн Т.Ариунаа тайзнаа дахин дуулна гэж үзэгчид хүлээгээд байсан нь үүнийг гэрчлэх болов уу.
Дуучин Т.Ариунаагийн Нэг л үдэш… хийнэ гэсэн амлалтдаа тэр хүрч чадлаа.
Төв цэнгэлдэхэд бямба гаригийн үдэш болсон Нэг л үдэш… шоу тоглолтын сонин хачнаас танд хүргэе.
Тасалбарын зүүн дээд буланд тоглолт есдүгээр сарын 4-нд 19 цагаас эхэлнэ гэж хар дээр цагаанаар бичжээ. Үзэгчдийн сэтгэлд ямар ч шоу, тоглолт цагтаа эхэлдэггүй гэдэг ойлголт лав суусан нь ойлгомжтой байв. 20 цагт цэнгэлдэхийн хаалгаар орох гээд тасалбараа атган зогсох урт дараалал шингэрэх яагаа ч угүй. Яаран уурсах хүн ч алга. Тэнд зарах хуушуур, бууз, ундаа, чихэрхэн эргүүлнэ.
21 цаг өнгөрөөж байж хөгжим дуугарч, шоу эхлэв. Өндөр өндөр уул, оддын гэмээр ертөнцийг тэнд бий болгожээ. Гэрэл унтраад асахад Миний амьдрал дууны хөгжим эгшиглэв. Бүжигчид бүжиглэж байна. Дуучин маань байдаггүй. Монгол хатны гэмээр хувцастай Ариунаа уулын оройд зогсч байгааг хэсэг хормын дараа л үзэгчид олж харлаа. …Дурлал минь хэзээ ч жаргаж
үзээгүй зул юм аа Зүрх сэтгэлдээ хадгалж явдаг гал юм аа…
Шоу ийн үргэлжлэв. ОХУ-ын гитарчин Александр Шуберт, Сингапурын зочин Шейн Хон, даралтат хөгжимчин Халиун, бөмбөрчин Золбоо нар авьяасаа гайхуулж, Гурван охин хамтлагийн охид тэр удэш Ариунаатай хоршсон. Өнгөрөгч намар болсон Миний шинэ орон зай тоглолт ийм бүрэлдэхүүнтэй байсныг зарим хүн санаж буй байх. Харин циркийн жүжигчид тэдэнд хүч, өнгә нэмэхээр ирсэн байв. Тэд Ариунаатай хамт дээсээр наадаж, илбэ, акробатикийн үзүүлбэрээ сонирхуулсан юм. Бүжигчид ч өнгөрсөн жилийнхээс олон байв.
Хайрт минь чи миний хайрын домог дуунд Монголын хүүхдийн ордны бяцхан бүжигчид жүжиглэж, вальс эргэсэн нь үзэгчдэд таалагдсан.
Ариунаа сайн бүжиглэдэг гэдгээ энэ өдөр мэн л харуулсан. Үнэхээр чадварлаг бүжиглэх юм, эвсэлтэй байна шуү гэцгээнэ. Тоглолтын бүжгийн хөдөлгөөнийг дуучин бүсгүй өөрөө дэглэж, найруулсан гэдгийг уншигчдадаа дуулгая.
Сэтгэл минь зуназраа цэцэглэсээр байтал
Сэрүү татаад даарах шиг…Ариунааг ийн дуулахад
…Жаргаагүй үлгэрийн өмнө чамайгаа тэвэрмээр байна
Сайхан хайр үлдлээ дээ гэж хэн нэгэн нь түрэв. Тайзны дороос алгуурхан дээшилсээр гарч ирэх тэр дуучин Номин талст хамтлагийн Дэлгэрмөрөн байлаа. Нуруу нь задгай, мөнгөлөг өнгийн даашинзаар гангарсан дуучин бусгүйтэй хорших Дээгий гоёмсог хар хослол өмсчээ. Тэд сайхан дуулсан. Бас чадварлаг жүжиглэсэн. Дуундаа уусаад орчихсон гэмээр. Ариунаа мөрийг нь налж, Дээгий нуруугаар нь эөөлвн тэврээд дуулна, Нэг микрофоноор ээлжлэн дуулахдаа толгойгоо наан дотносно. Зарим үзэгчид Дээгий далимдуулаад үнсчих шиг болох юм гэж байгаа сонсдоно. Шөнө дундын бүжиг жүжгийн энэ дуу жил гаруйн турш хит болсон хэвээр байгааг энэ хоёр дуучны хоолойн чадалтай холбон тайлбарлах хүн олон.
Хар сарнай хамтлагийн бүжигчидтэй Үггүй мордсон чи минь-ээ Ариунаа дууллаа. Ингэхдээ тод улаан хурэн, өдөн цагаан малгай духдуулж, хар шил зүүн хип хоп стилиэр бүжиглэлээ. Дээгийтэй хоршин хайр зарлаж байсан дуучны төрх тэнд огт алга. Улаан хип хопчин ч лаятай. Энэ дууг дуулж бүжиглэж байх зуур тайзнаа модоор урласан үхэр буу оруулж ирлээ. Өнөө бууныхаа ам руу бүжиглэж байсан Ариунааг хийчих нь тэр. Удалгүй пис пас хийгээд буудлаа. Ёслолын буудлагын өнгә өнгийн гэрэл тэнгэрт цацарлаа. Хөгжимд Догь байгаа биз дууны аялгуу эгшиглэнэ. Тэнгэрээс дуулсаар бууж иреэн Т.Ариунаа үдшийн даашинзтаи харагдана.
…Чи минь иаашаа ирж явааг би мэдэрч байна
Чин сэтгэлээсээ яарч яваа гэж итгэж байна… хэмээн дуулж байна. Түүнд айж, сандарсан төрх харагдсангүй. Үзэгчид туүний хэрхэн дуулж, бүжиглэж байгааг бүр нүүрнийх нь хөдөлгөөнийг хүртэл мэдэрч байлаа. Тайзны хоёр талд байрлуулсан том дэлгэц бүхнийг тодруулж өгөх юм. Зарим үед тэр дэлгэцэн дээр Т.Ариунаагийн энгийн үед авахуулсан зургууд дурайна. Дууных нь үгийг уншаад дагаад дуулсан ч болно. Клипнийх нь хэсгээс ч мөн харуулж байлаа. Ер нь нэлээд хөдөлмөр шингэсэн, хөло амтагдсан тоглолт болжээ.
Хамтлаг дуучид шинэ тоглолтоо дараа жилийнх нь намар хаалт гээд дахин хийдэг. Тэр нь өмнөхөө давтсан л байдаг байлаа. Ариунаагиин энә тоглолтыг ч мән Миний шинэ орон зай тоглолтын хаалт гэж нэрлэхэд буруудахгүй. Энә бүсгуй хуучнаа давтах дургүй, үргэлж шинийг эрэлхийлж, хачин сонин гэмээр зүйл сэдэх. Өмнөх тоглолтынхоо хувцас эдлэлийг энд өмсөөгүй, тайз засал, тоглолтын найруулга нь ч тэс өөр. Өөр өөр найруулагчтай хамтарч ажилласан нь үүнийг гэрчилнэ. Нэг л үдэш…-т Улсын циркийн найруулагч Б.Батмөнх ажилласан. Канадын дэлхийд алдартай Нарны цирк-т олон жил найруулагч хийж, гадаад туршлага хуримтлуулсан тэрбээр шинэлэг зүйл сэдэж чаджээ. Бас нэгэн содон гэмээр зүйл тэнд байлаа. Рок мангас Мөнхсайханаар толгойлуулсан арав гаруй залуу мотоцикль хелөглөн цэнгэлдэхийг хоёр тойрсон. Энә өдөр Гачууртад болсон рокеруудын цугларалтдаа оролцохгүй Ариунаад хоргодоод тэд энд давхиж явсан юм.
Тайзнаа бүжиж, цэнгэлдэхийн тэнгэрт жүжигчид дүүлж, Ариунаа дуулж, түүнийг даган дуулах, бүжиглэх, тэднийг харах гээд тэнд цугласан хүмүүсийн хәл, гар, чих, нүдэнд Нэг л үдэш… амсхийх чөлөө үнэхээр өгсөнгүй.
Доргих гэж л шоунд ирдэг биз дээ, хамтдаа доргиё гэж Ариунаа үзэгчдээ урьсан, санасандаа хүрсэн байх.
Шоунд УИХ-ын дарга Н.Энхбаяр зочилсон Тэр Ариунаагиин фән байх шүү, тоглолт бүрийг нь үздэг юм гэсэн үг цэнгэлдэхэд тэнэж явна. УИХ-ын даргын дэргэд Ариунаагиин нөхөр С.Буяндорж хоёр хүүтэйгээ зэрэгцэн суужээ. Тэд цэцэг тэвэрсэн байв. Ээждээ цэцгээ өгөх боломж хоёр хүүд олдоогүй. Асрын тэр суудлаас тайзнаа очиход хэцүү. Төв талбайд битүү шигсэн үзэгчдийн хаагуур нь ч явах билээ. Харин тэд ээжийнхээ дуулахыг дагаж сайн дуулсан.
Даргын дэргэд тухалсан С.Буяндорж дуучин гэргийгээрээ лав бахархсан. 40 гаруй мянган хүн цуглуулчихаад, тэр үзэгчид бүгдээрээ эхнэрийнх нь дуулахыг түрж, гараа өргөн бүжиглэхийг хараад догдлохдоо Тоглолт дуусахаар гэргийгээ чанга тэврэн үнсэхсэн гэж яарсан даа.
Өчигдөр дуучин Т.Ариунаатай холбоо барилаа. Ажилдаа ямар дүн тавих нь сонин санагдсан юм.
-Та сайхан амрав уу?
-Тоглолтынхоо дараа хүлээн авалт хийсэн юм. Бүгдээрээ дуулж, бүжиглэсээр өглөө зургаад өндөрлөлөө. Бид их ажлын ард гарлаа шүү дээ.
-Тоглолтдоо ямар дүн тавьж байна?
-Би бол онц тавимаар байна. Үзэгч, фэнүүдээс минь асуугаарай.
-Одоо гэртээ сайхан амарч байна уу?
-Бид хотоос холгүй жуулчны бааз явах гэж байна. Гадаадын зочдоо салхинд гаргая.
-Уучлаарай, өчигдөр цэнгэлдэхэд хэчнээн хүн цугласан бол?
-Сайн мэдэхгүй. 40 гаруй мянган хүн цугласан гэсэн урьдчилсан тоо гаргасан байна лээ. Талбайн голд хүмүүс пиг байсан уу. Өмнөөс гэрэл ойгоод үзэгчдээ сайн харах боломж олдоогүй. Дагаж дуулахыг нь л мэдэрсэн.
-За баярлалаа.
Үзэсгэлэнт сайхан нь бүрдсэн Маяами арал дээр Өнгө өнгийн цэцэгс алаглан харагдана.. .гэж дуулахдаа Т.Ариунаа усны хувцастай байлаа. Хормой нь харин нэлээд дэрвэгэр, гэхдээ олон оноотой. Түүний цээж, бэлхүүс ил харагдана.
Дуунд уяраад зун буцаад ирсэн юм биш байгаа. Тайзнаа өнгийн цэцэгс, бөмбөлөг, туүдгийн гал… Тэнгэрийн ододтой байр булаалдах мэт ёслолын буудлагын оч, гялбаа…
Тоглолт дуусаад удаагүй л бороо шивэрч эхэллээ. Өглөө ч үргэлжилж байв. Борооноос өмнө шоудаад амжсан залуус бөөн баяр.
(өнөөдөр 2004.09.06 209)