Оюутнууд эмнэлэгт үнэ төлбөргүй хамрагдаж эхэллээ
Өнөөдөр оюутнуудын эрүүл мэндиин асуудал анхаарал татаж байгаа. Тэдний хувьд эмнэлгийн хяналтад тэр бүр хамрагдах боломж хомс тул өвчинд нэрвэгдэх нь элбэг. Түүнчлэн хөдеө, орон нутгаас ирсэн I, II дамжааны оюутнууд өвдсөн үедээ хаана, ямар эмнэлэгт хандахаа мэддэггүй. Эмнэлэгт очсон ч эрүүл мэндийн даатгалаас өгсүүлээд эмчилгээний төлбөр, эмчийн зөвлөгөө гээд нэлээд хэм-жээний мөнгө шаардлагатай болдог. Тиймээс оюутнуудад туслах, тэдний эрүүл мэндэд анхаарал тавих үүднээс энэхүү ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбооноос хамтран зохион байгуулж байна. Эмчийн үзлэг энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогоор 4000 гаруй оюутан хамрагджээ. Дотор, арьс, нүд, чих, хамар, хоолой, бэлгийн замын халдварт өвчин, мэдрэл, шүд, эмэг-тэйчүүдийн гэх мэт нарийн мэргэжлиин эмч нар ажиллаж байна. Мэн эхо, зүрхний бичлэг, цээжний зураг авах зэрэг оношлогоо, шинжилгээг ч хийж байгаа аж. Эмнэлгийн үзлэгийн хуудсаа оюутны үнэмлэхийн хамт авч очоод дүүргийн болон хэсгийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмч-лүүлэх боломжтой. Их, дээд сургууль дээр эмнэлгийн үзлэгийн хуудас тарааж байна. Дашрамд дурдахад нийслэлийн хэмжээнд 132 их, дээд сургууль коллежид 110 мянга гаруй оюутан залуус суралцаж байна.
(өдрийн сонин 2004.09.04 219)