Монгол улс НYБ-ын аюулгүйн Зөвлөлд багтах уу?

Аюулгүйн зөвлөл нь АНУ, Англи, Франц, ОХУ, БНХАУ гэсэн байнгын таван гишүүн, мэн дэлхийн бүс нутгуудаас хоёр жилээр ээлжлэн сонгогддог байнгын буе арван гишүүнээс бүрддэг юм байна. Байнгын бус гишүүн болохын тулд багагүй өрсөлдөөн, маргаан, тохи-ролцоог туулах ёстой. Одоо-гоор 2006 онхүртэл Аюулгүйн зөвлөлиин байнгын буе гишүүнээр элсүүлэх орнуудыг тодорхойлжээ.
Манай улс Азийн бүсдээ Япон, Энэтхэг гээд томоохон өрсөлдөгчидтэй. Монгол Улс 2007 оны орчим НҮБ-ын Аюулгүйн зөвлөлиин байнгын буе гишүүний сонгуульд өр-сөлдөх боломжтой юм байна. Гэхдээ бүсийн орнуудтайгаа энэ асуудлаар хараахан эцэслэн тохироогүй аж. Тэр үед манай гол өрсөлдөгч Иран байх бололтой. НҮБ-аас тодорхой шийдвэр гаргадаг, байнгын ажиллагаатай нь Аюулгүйн зөвлөл. Ерөнхий ассамблей нь тогтоол гаргадаг. Үүгэ.эрээ Аюулгүйн зөвлөл нь НҮБ дотроо Засгийн газар, Ерөнхий ассамблей нь парламенттай дүйх байрсуурьтай гэж хэлж болно.
Аюулгүйн зөвлөл урьд шөнө л гэхэд Хойд Осетэд барьцаалагдсан сурагчдын асуудлаар хуралдаж хоносон байна.
Байнгын болоод байнгын буе гишүүн 15 орон сар сараар ээлжлэн Аюулгүйн зөвлөлөө даргалдаг. Аюулгүйн зөвлөлиин бүрэлдэхүүнд багтах нь тухайн улс орны нэр төрийн хэрэг тул өрсөлдөөн ихтэй байдаг аж. Шинэ Засгийн газрын гадаад бод-логын нэг чухал алхам нь энэ боломжийг ашиглан улсаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлиин байнгын бус гишүүн болгох явдал юм байна.
(өдрийн сонин 2004.09.04 219)