Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав

Энэхүү асуудлаар туе байнгын хороо өмнө нь бас хуралдсан ч гишүүд асуудалтай дахин танилцах шаардлагатай хэ-мээн хойшлогдсоор арав гаруй хоносон. Уржигдар мэн ирц бүрдээгүйгээс хурал нь хойшлогдсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ парламентын хуралдаан зарласнаас хойш хуучин парламент хуралдан Ж.Бямбадоржийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох зэрэг тогтоолуудыг гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Ерөнхийлөгч үзэн хориг тавьсан билээ. Хоёронтаа хойшлогдсон энэхүү-асуудлыг энэ удаа маш хурдан, хялбархнаар шийдвэрлэв. Хуралдааны үеэр гишүүдиин зүгээс ямар нэгэн асуулт, санал тавигдсангүй, шууд л гар өргөн санапыг авах замаар шийдвэрлэв. Өмнө нь Эх орон-Ардчилал эвелийн гишүүд хоригийг хүлээн авах, харин МАХН-ынхан татгалзах саналтай байсан бөгөөд энэ удаад ч хуралд оролцеон 14 гишүүний дөрөв нь буюу эвелийнхэн хоригийг хүлээн авах, 10 нь буюу МАХН-ынхан татгалзах санал өглөө. Иймд туе байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар болов. Гэхдээ нэгдсэн хурал^ даанаар Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдиин гуравны нэг нь дэмжвэл хоригийг хүлээн авах боломжтой байхаар хуульд тусгагдсан. Тиим ч учраас нэгдсэн хуралдаанаар гишүүдиин гуравны нэг буюу эвелийн бүлгийн 20 гаруй гишүүн саналаа өгөхөд л асуудлыг шийдэх боломжтой юм байна. Энэ өдөр МАХН-ын бүлгийн хуралдаан 11.00 цагт эхлэн завсарлага аван үдээс хойш үргэлжлүүлэн хуралдав. Тус бүлэг Их эвслийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэнийхээ дагуу ийнхүү хаалттайгаар үдэш хүртэл хуралдлаа. Харин эвслийн бүлгийн гишүүд бүт-цийн асуудлыг 100 хувь санал нэгтэйгээр баталсан тул энэ өдөр хуралдсангүй.
(өдрийн сонин 2004.09.04 219)