Монголын радио телевиз шинэ удирдлагатай болох уу?

Гэтэл Монгол телевизийн даргаар сэтгуүлЧ Ч.Куландаг, ММ агентлагийн захирлаар сэтгүүлч Ц.Мөнхтөрийг томилж байгаа талаар мэдээлэл тархсан юм. Ц.Мөнхтөр өмнө мен туе агентлагийн даргаар ажиллаж байсан билээ.
Одоогоор Монголын радио, телеизийн хэрэг эрхлэх газар нь Ерөнхий сайдын шууд мэдлийн хэвээр байгаа. Тиймээс удирдлагуудыг Ерөнхий сайд томилж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Удирдлагын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцеэн болон албан ёсоор мэдээлсэн зүйл үгүй байна гэсэн тайлбарыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан өглөө. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Сайханбилэгээс тодрууллаа.
-Монгол телевизийн дарга ММ агентлагийн захирлыг томилох талаар хэлэлцэгдэж байгаа юм уу, энэ албан ёсны мэдээлэл мөн үү?
-Монгол телевизийн дарга, ММ агентлагийн захирлыг томилох талаар
-Энэ бол МРТХЭГ-ын даргын шийдэх асуудал.
-МРТХЭГ-ын статус өөрчлегдөөгүй, Ерөнхий сайдын харьяаллын хэвээр байгаа биз дээ?
-Тиим ээ. Энэ зарчмаар бол Ерөнхий сайд МРТХЭГ-ын даргыг томилно, Харин дээр хэлеэн Монгол телевизийн дарга, ММ агентлагийн захирлыг МРТХЭГ-ын дарга томилдог.
-МРТХЭГ-ын даргыг өөрчлех, томилох талаар асуудал яригдсан юм уу?
-Үгүй одоогоор яригдаагүй байгаа.
Тэрбээр энэ талаар МРТХЭГ-ын дарга Б.Ганболдоос лавлаж асуухыг эөвлөсөн юм. Гэвч тус газрын дарга Б.Ганболд сурвалжлагчид хариулт өгөхөөс татгалзлаа.
(өдрийн сонин 2004.09.04 219)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button