Монгол тамирчид тэмцэх чадвараар үлбэгэр байна

Сонин, хэвлэлүүдээр шил шилээ дарсан шүүмжлэлт нийтлэлүүд эрээлжлээд, зарим багш, дасгалжуулагчдыг халъя, сольё, шинэ тамирчид төрүүлье гэсэн санааг цухалзуулж эхлэв.
Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хороо өчигдөр хэв-лэлийн хурал хийлгэлээ. Хурал хийх болсон шалтгаан нь Афины наадамд Монголын баг тамирчид хэрхэн оролцсон талаарх тайланг тавих явдал гэж байсан хэдий ч хэвлэлүүдийн шүүмжлэл, багш дасгалжуулагчдыг халъя, сольё гэсэн асуудал босч ирснээс үүдэлтэй мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Юутай ч МҮОХ-ны ерөн-хий нарийн бичгийн дарга Ц.Дамдин, Үндэсний шигшээ багийн захирал С.Магсар тэргүүтэй олимпод оролцсон багш дасгалжуулагчид бүгд оролцсон юм. Олимпод оролцсон тамирчдаас ганц-хан Х.Цагаанбаатар хүрэлцэн ирсэн байв.
Гавьяат дасгалжуулагч С.Магсар баг, тамирчид олимпод хэрхэн оролцсон, тэдний тэмцэлдээнээс ямар дүгнэлт хийсэн тухайгаа төрел туе бүр дээр тун дэлгэрэнгүй ярьсан. Ялангуяа чөлөөт бөх дээр. Тухайлбал Б.Наранбаатар өөрийн хариуцлагагүйгээс болон шүүгчийн будлианаас ялагдсан бол, О.Пүрэвбаатар өөрийн боломжоо бүрэн дүүрэн гаргаж чадаагүй гэхчилэн. Гэхдээ О.Пүрэвбаатар дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, нэртэй тамирчин гэдгээрээ үлдэх ёстой гэж үзэж байгаагаа
С.Магсар хэлсэн. Мөн Г.Өсөхбаярын үндэсний бөхөөр барилддаг нь бие организмд нь нөлөөлж хурд, барилдаанч байдал огт харагдахгүй байна гэж үзэж буй аж. Б.Одхүү, Ц.Очирбат нарын хувьд хэрээрээ л ба-рилдсан, байгаа нь л тэр гэнэ. Ер нь олимпийн гол найдвар болсон манай чөлөөт бөхчүүдийн ур чадвар унажээ гэж үзэж болохоор байгаа юм. Үүнийг энэ төрлөөр сүүлийн 20 жилд олимпийн медаль авч чадаагүй байгаа явдал нотолж байна. Хүний хэл авдаггүй, том толгойтнууд ч ихээр төрөн гарсан юм байх.
Гэхдээ С.Магсар Бид заавал халж, солих гэсний хэрэггүй болов уу. Өмнө нь халж, сольж л байсан. Тэглээ гээд дорвитой хийчихсэн юм алга гэж тодотгон хэлж байлаа.
Ганц боксчны хувьд тэсрэлттэй цохилт гэгчийг хийж байгаа нь харагдахгүй илээд л байгаа мэт харагдсан гэнэ. Ер нь У.Мөнх-Эрдэнийн бэлтгэл гүйцэд хангагдалгүй олимпод оролцсон бололтой. Олимпийн эрх авчихаад ирэхэд нь олон багш гараад ирчихсэн Би ч авна, би ч бэлдэнэ гэж булаацалдаад нааш цааш нь баахан гүйлгэсэн байна. Тийм болохоор бэлтгэлийнхээ дөнгөж 40 хувийг үндсэн багшаараа удирдуулан хийжээ.
С.Магсар дасгалжуулагчийн хэлснээр монгол тамирчдын дутагдал бол тэмцэх чадвараар сул талдаа, үлбэгэр, ялагдах ёстой заяагдсан мэт бодолтой бөгөөд эх орныхоо төлөө гэсэн сэтгэлгүй байгаа нь ч нөлөөлж байгаа аж.
Эцэст нь С.Магсар Төр цаашид энэ удаагийнх шиг дэмжлэг үзүүлж, энэ ажилд чинь хэвээр үлдээх юм бол ирэх олимпод алтан медаль авна хэмээн амласан нь тун сонин санагдаж байлаа. Энэхүү амлалтаа тэрээр Афины олимпоос өмнө хэлэх ёстой байсан мэт санагдсан.
Б.Наранбаатарыг шүүгчийн буруугаас болж ялагдсан гэж үзэж байгаа. Тэр үед нь бусад орнуудын адилаар багш, дасгалжуулагч нь яагаад гомдол, зарга хийж болоогүй юм бэ гэсэн асуултад хурал зохион байгуулагсад Саяын олимпоор шүүлтэд том том алдаанууд гаргаж байсан.
А.Басхүү дасгалжуулагч тухайн үед тэмцээний ерөн-хий шүүгч дээр очиж энэ талаар хэлеэн боловч ерөөсөө авч хэлэлцээгүй. Тэгээд хэл ам хийвэл багаар нь ч хамаагүй тэмцээнээс хасчихдаг болохоор болгоомжтой хандах хэрэгтэй байсан. Ер нь коррупцид идэгдчихсэн, бараг л мафи болчихеон. Жишээ нь эдийн засаг нь дорой Куба улсын түрүүлэх магадлалтай нэг бөхөд 50 мянган ам.доллар өгөөд л хоёрдугаар байранд оруулж өөрийн орныхоо бөхийг түрүүлүүлеэн явдал гарсан гэлээ.
Мэн энэ хурлын үеэр Мон Фрэш компани олимпоос алтан медаль авбал 10 сая, мөнгө бол 7.5 сая, хүрэл авбал таван сая төгрөгөөр тухайн тамирчныг шагнана гэсэн амлалтынхаа дагуу Х.Цагаанбаатарт таван сая төгрөгийг нь гардуулсан юм. Түүнчлэн бүтэн жилийн хугацаанд Мон Фрэш-ийн бүтээгдэхүүнээр хангахаа хэлж байв.
(өдрийн сонин 2004.09.04 219)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button