Ерөнхийлөгч саналаа хүргүүлэв

Нэг. Яамдын тухайд
1.Хууль зүй, дотоод хэргийн яамыг Дотоод хэргийн яам болгон өөрчилж, эрх зүйн шинэтгэл, хуль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүй, хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгааны үүргийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хариуцуулах

2.Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулахын оронд аялал жуулчлалын асуудлыг Байгаль орчны яаманд хамааруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болгох

3.Соёлын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хариуцуулж, одоо байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хэвээр үлдээх

4.Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам гэснийг нэгтгэж Дэд бүтэц, хот байгуулалтын яам байгуулах

5.Түлш, эрчим хүчний яам гэснийг Yйлдвэр, худалдааны яамтай нэгтгэж, Аж үйлдвэр, худалдааны яам байгуулах

6.Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэснийг Эрүүл мэнд, нийгмийн хам гааллын яам гэж нэрлэх

7.Батлан хамгаалах яамыг ерөнхий чиг үүргийн яамдад хамруулах.

Эдгээр өөрчлөлтийг хийснээр Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн

1.Сангийн яам
2.Гадаад хэргийн яам
3.Дотоод хэргийн яам
4.Батлан хамгаалах яам

Чиглэлийн
1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам
6.Дэд бүтэц, хот байгуулалтын яам
7.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
8.Аж үйлдвэр, худалдааны яам
9.Хүнс, хөдөө аж ахуйн яам
10.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам байх болно.

Хоёр. Засгийн газрын агентлагуудын тухайд
1.Ерөнхий сайд бодлого боловсруулах, нэгтгэн зангидах асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх шаардлагын үүднээс түүний харьяанд Тагнуулын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газрыг үлдээж, Төрийн өмчийн хороог Сангийн сайдын, Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг Дотоод хэргийн сайдын, Мэдээлэл, технологийн газрыг Дэд бүтэц, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах.

2.Шадар сайд улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзэл баримтлал, бүс нутгийн хөгжлийн хэтийн бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого хариуцах гэж төсөлд заасан боловч түүнийгээ хэрэгжүүлэх портфель байхгүй байгаа учир Yндэсний хөгжлийн газрыг агентлагийн хэлбэрээр бий болгож, түүнийг болон Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах.

3.Байгаль, ой, усны нөөцийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үндсэн бүтцэд оруулах

4.Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар, Газрын тосны Хэрэг эрхлэх газрыг нэгтгэж, Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар болгох

5.Эмнэлгийн тусламжийн удирдах газрыг хэвээр ажиллуулах

6.Хүүхдийн төлөө үндэсний газрын төрийн чиг үүргийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны үндсэн бүтцэд хамааруулж, бусад чиг үүргийг төрийн бус байгууллага, контракт менежментийн зарчмаар хэрэгжүүлэх.

Эрхлэх асуудлын хүрээ, харъяалал Засгийн газрын тохируулагч агентлаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Ерөнхий сайдын харъяанд 1. Тагнуулын ерөнхий газар
2. Улсын мэргэжлийн хяналтын газар
Шадар сайдын харъяанд 3. Yндэсний хөгжлийн газар
4. Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар
1. Гадаадын хөрөнгө оруулалтын газар
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын харъяанд 2. Удирдлагын академи
3. Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар
Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 4. Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 5. Yндэсний татварын газар
6. Улсын гаалийн ерөнхий газар
Дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 5. Цагдаагийн ерөнхий газар
6. Хил хамгаалах ерөнхий газар
7. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
9. Yндэсний архивын газар
10. Оюуны өмчийн газар
Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд 7. Зэвсэгт хүчний жанжин штаб
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 11. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар
Дэд бүтэц, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 12. Иргэний нисэхийн ерөнхий газар
13. Төмөр зам Хэрэг эрхлэх газар
Аж үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд 8. Стандарчлал, хэмжил зүйн төв
9. Шударга бус өрсөлдөөнийг хянах зохицуулах газар
14. Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд 15. Улсын нийгмийн хамгааллын газар
16. Хөдөлмөр эрхлэлтийн газар
17. Эмнэлэгийн тусламжийг удирдах газар

/Өнөөдөр, 2004, 09.06, 209/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button