Гүүний саам нүүрний үрчлээг тэнийлгэнэ
Энэ нь саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гардаг бөгөөд дараагийн өдрүүдэд биед шингээсэн саамны уураг нь хүний биед шим тэжээл өгөхөөс гадна элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаа сайжирдагтай холбоотой.
Тиймээс гүүний саам уусны дараагаар бас махбодийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, хүний царай өнгөлөг сайхан болохоос гадна үрчлээ тэнийдэг тустай.