Дэлхийн улсууд дахь цаазаар авах ялын төрлүүд
Лалын орнуудад зан заншил, шашин шүтлэгтэйгээ холбогдон харгис шинжийг агуулсан онцлог төрлийн ялуудыг хэрэглэдэг байна.
1.Заанаар гишгүүлэх
2.Могойд хатгуулах
3.Чулуугаар цохиж хороох
Эдгээрээс эхний хоёр нь Энэтхэг, Иран, Ирак, Саудын Араб зэрэг улсад хааяа нэг хэрэглэгддэг бөгөөд ихэвчлэн чулуугаар цохиж хороох ялыг хэрэглэдэг.
Цаазын төрлийн ялаар хамгийн баялаг улс бол яах аргагүй Америк. Өнөөгийн байдлаар гэхэд л үндсэн 5 төрлийн ялыг хэрэглэж байна.
1.Цахилгаан сандал
2.Хортой тариа
3.Хорт хий
4.Дүүжлэх
5.Буудах
Эдгээр ялууд дотроосоо хүний эрхийг хүндлэх үүднээс цахилгаан сандал, буудан хороох ялуудыг хэрэглэдэг ч бусад нь мөн л хэрэглэгдсээр байна. Цахилгаан сандлын хувьд Америкийн кинонд олон гардаг учраас олон түмэн ойлголттой байгаа. Хортой тарианы хувьд гэмтнийг тусгай бэлдсэн хавтан дээр хэвтүүлж хөдөлгөөнгүй болгосны дараа тусгай зориулалтын катетраар судсанд нь хортой тариаг шахдаг байна. Мөн тусгай бэлдсэн зориулалтын шилэн кабинд хэрэгтнийг оруулан суулгаж хорт хийгээр утдаг ажээ. Хамгийн гол нь энэ үед түүнийг хохирогчийн талынхан тусгай шилэн хаалтны цаанаас харж байдаг.
Манай улсын хувьд түүх сөхөж үзвэл
1.Агдлах буюу хөвчдөж алах
2.Бүтээж алах
3.Цавчиж алах гэсэн төрлүүдийн ялыг түлхүү хэрэглэж байсан түүхэн баримт байдаг.
Эдгээрээс агдлах, бүтээж алах ялыг нийгмийн дээд давхаргынханд хүндэтгэл үзүүлэх үүднээс цус гаргахгүй хороох ял гэж тусад нь оноодог байжээ. Yүндээ урт шургааг, бод малын нойтон шир зэргийг ашигладаг байсан баримт бий. Ард иргэд боолуудын хувьд тэдэнд цавчиж алах ял оноодог байсан байна. Харин 1920-иод оноос хойш боловсронгуй зэвсэг түлхүү хэрэглэгдэх болсонтой холбогдон буудан хороох ялыг хэрэглэдэг болжээ.