Шүдний эмчид бага очихын тулд шүдний сойзоо ойр ойрхон сольж бай
Гол дүрэм
-Хаа тааралдсан газраасаа, ТYЦ, гудамж зэргээс хямдхан үнэтэй шүдний сойз худалдан авахгүй байх. Зөвхөн нэртэй фирмийн сойз л хэрэглэх нь илүү сайн.
-Жижигхэн оройтой сойзоор хүрэхэд хэцүү газрыг цэвэрлэхэд илүү хялбар байдаг. Yс нь харилцан адилгүй өндөртэй байх хэрэгтэй.
-Томчуудын сойзны бариул хэт чанга дарахааргүй, өвчилсөн буйлны өвчнийг багасгах, шүдийг сайн цэвэрлэж байхын тулд нэлээн урт, зөөлөн байх ёстой.
-Харин хүүхдүүд эсрэгээр, угаах үйлдлээ сайн хянаж, сойзоо бат бөх барихын тулд томчуудынхаас богино, бүдүүн бариултай сойз хэрэглэх хэрэгтэй.
-Цахилгаан шүдний сойз хүний гараас илүү сайн хөдөлдөг болохоор цэвэрлэгч жижигхэн хэсгүүд нь шүдний пааланг маш сайн цэвэрлэдэг. Тийм болохоор шүд цагааруулах үйлчилгээтэй оонууд ийм сойзонд тохиромжгүй.
Эцэст нь хэлэхэд сойзынхоо үсийг нь муудахаар биш, 3 сар тутамд тогтмол сольж байгаарай.