Асашёорюү Чиётайкайтай хүч үзэв

Их аварга бэлтгэлийнхээ үеэр озэки Чиётайкайтай дуэль хийж, найм барилдсанаас зургаад нь ялжээ. Би сар орчим олигтой бэлтгэл хийгээгүй. Гэсэн ч бие махбод маань ирэх башёд бэлэн байна гэж Асашеорюү өгүүлжээ.
Чиётайкайгийн хувьд түүнийг ёкозүнатай өдөр бүр бэлтгэл хийж байхыг Коконоэ ояката шаардсан байна. Чихээ тасарч унатал ёкозүнатай бэлтгэл хийхийгбагш шаардсан учир би Такасаго дэвжээнд ирсэн юм гэж озэки өгүүлсэн байна. Тэрбээр гуравдугаар сараас хойш Асашёорюүтай бэлтгэл хийгээгүй гэнэ. Хэдий тэрбээр их аваргыг хоёрхон ялсан ч Би өдөр бүр аваргатай бэлтгэл хийнэ гэж тун ч өөдрөгөөр өгүүлсэн гэнэ.
(өнөөдөр 2004.09.07 210)