Рокеруудын эрх чөлөө

Бас тэгээд концертын танхим, клубт бус задгай орчинг сонгосон. Англид жил бур уламжлал болдог рокеруудын наадмын өнгө аясыг бэлгэдэн Монголд анх удаа ийм цугларалт хийсэн юм. Амьд хөгжим, эрх чөлөө нэртэй уг наадмыг өнгөрсөн сарын 25-нд тэмдэглэхээр товлож байсан ч БНСУ-ын жүжигчин Ан Жэй Му
болон дуучин С.Жавхлан нарын тоглолттой давхацсан. Амьд хөгжимд амиа егөхөөс ч буцахгуй сонсогчид эдгээр шоуг ул тоон зүтгэсэн ч хур бороо тэднийг аргамжиж орхисон билээ.
Харин энэ удаа рокт дуртай залуус торноосоо суллагдсан шувуу мэт эрх чөлөөний ертенц рүүгээ нисч байлаа. Үунээс өмнө зохиогдсон альтернатив рокеруудын наадмаас ялгаатай нь амьд хөгжмөөр тоглодог бухий л урсгал, чиглэлийн хамтлаг, дуучин оролцсон. Гранж рок Нисванис-ын залууо зурхээ гаргаад зусч хуваан, сэтгэлээ тэгээд сэрээдэж гаргахаас буцахгуй янзтай. Дуунд нь егуулдэг эдгээр угийг бодитоор узуулэх нь холгүй тэд аяглаж байв. Ах, дүү рокерууд хэмээх Хурд-ынхан хэн авчихав аа, хэн авчихав аа хэмээх нь хэн нэгнийг загнаад ч байгаа юм шиг. Энэ мэтээр өөр өөриин хэв маягаа илэрхиилсэн 20 гаруй хамтлаг, дуучин нэг өдрийн турш Гачууртад наадав. Ажаад байхад эмэггэй рокер цөөн юм. Альтернатив дуучин Отгоо, Аттак хамтлагийн дуучнаас бусдыг эо тооцвол бараг алга.
Юу ч хийхээс буцахгуй болтлоо хэв маягтаа унэнч рокерууд л болсон хойно дуулдаг шигээ авирлана гэхээс тоохгуй. Барууны оронд архи ууж, мансууруулах бодис хэрэглэх нь бараг ердийн узэгдэл. Харин монгол рокеруудын галзуурал-ыг дэгжээхгүйн тулд сахилга журмыг наадмын үеэр хатуу мөрдөж байсан нь сайшаалтай. Элдэв мэс хутга хэрэглэхгүй, спиртийн төрлийн ундаа уухгүй байхыг анхааруулж, үзэгчдийг шалгасан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button