Улс төрийн халаа сэлгээ телевизээс эхлэв бололтой
Энэ байгууллага Засгийн газрын, түүгээр ч барахгүй Ерөнхий сайдын мэдэлд байхгүй гэж нийтэд зарласан ч удирдлагыг нь халах солих явдал эрх баригчдын хоорндын наймааны асуудал байсаар байгаа юм байна.
Эвслийнхэн телевизээ авах гээд байгаа гэнэ гэх яриа хэд хоногийн өмнө Төрийн ордон дотор явж байсан, тэр ч ёсоор болж сэтгүүлч Ч.Куландаг Монголын үндэсний телевизийн даргаар, Л.Мөнхтөрийг ММ агентлагийн захирлаар томилсон аж. Ийм шийдвэр гаргаснаа МРТХЭГ-ын дарга Б.Ганболд өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Харин УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын ч албыг хашиж явсан Ша.Батбаяр МРТХЭГ-ын аж ахуй, санхүү эрхэлсэн орлогч дарга болж буй сурагтай.
/Өнөөдөр, 2004, 09.07, 210/