Хорьж болдоггүй нефтийн үнэ

Хол ойр, хөдөө гадааныхны хөл хөдөлгөөн хотодтөвлөрч, өмсч зүүж, идэж уухаа өндөр үнээр бөөгнүүлэхийн сацуу нүүрс түлээ нөөцлөх талаар бэлтгэж, тариа ногоо хураах их ажлын үеэр шатахууны үнэ нэмэгдэж байгаад иргэд бур их бухимдаж буй.Сар хүрэхгүйн өмнө нефтийн үнэ өсч, талх тариа, унаахөсөгнийтээврийн зардал нэмэгдсэн. Гэтэл дахиад бүх бараа, үйлчилгээний өртөг дээшилнэ гэж бодохоос бухимдахаас ч аргагүй. Шатахууны үнэ нэмэгдэх сургаар шинэ Ерөнхий сайд импортлогчидтой уулзаж Цаг үеийн ажил дуустал үнийг хөдөлгөхгүй байх арга байна уу? Бид Оросын талын холбогдох албаныхантай ярилцъя гэсэн боловч үр дүн гарсангүй бололтой.
Өчигдрийн байдлаар Алтжин, Петровне зэрэг томоохон компанийн шатахуун түгээх станцад 600 төгрөгийн ханштай байсан дизель түлш 650 төгрөг болж өсчээ. Бөөний үнэ нь 590 төгрөг байсан бол одоо 670 төгрөгөөр борлуулах болж, харин А-76, АИ-93 бензиний үнэ эл өдөр хараахан хөдлөөгүй байлаа. Бид цаг үеийн ажлыг харгалзаж шатахууны үнийг нэмэхгүй байж болоогүй юм уу? гэдэг асуултыг нефть импорт-логчдоос сонирхлоо.
Алтжин компанийн гүйцэтгэх захирал Г.Буян-жаргал
-Ерөнхий сайд долоо хоногийн өмнө бидэнтэй уулзахдаа үнэ өегөхгүй байх талаар Юм трейд-ийнхэнтэй ярилцана гэсэн. Ярилцсан эсэхийг нь мэдэхгүй. Өнөөдөр Юм трейд-тэй холбоо барихад бид шатахуунаа шинэ үнээрээ л нийлүүлнэ гэсэн. Тэгэхээр дотоодын борлуулалтын үнийг нэмэхээс аргагүй. Бид долоо хоног харлаа. Тэгээд ч Орост ургац хураалт зэрэг цаг үеийн ажил өрнөж байгаа болохоор манайд нийлүүлэх дизель түлшний хэмжээ нь багассан. Бид ч нөөц муутай байна. Зөвхөн түлш ч биш бензиний үнэ ганц хоёр хоногоос нэмэгдэнэ гэв.
Петровне компанийн Гадаад худалдааны ажилтан Э.Чимиддагва
-Манай компаниудөнөөдрийн байдлаар өмнөх сард авсан шатахуунаа хуучин үнээр нь борлуулж байгаа. Нөөц дуусаад шинэ сарын нийлүүлэлт эхлэхээр нефтийн ханш нэмэгдэж таарна.
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхийн сацуу ОХУ-л нефтийн бүтээгдэхүүний экспорть татвар нэмэгдсээр байгаа Тухайлбал, зургадугаар сард Орост экспортын татвар 41 ам.доллар байсан бол наймдугаар сард 69.9 ам.доллар болсон. Түүнчлэн Оросын Эдийн засгийн яамны Татварын асуудал хариуцсан дарга нь Аравдугаар сард нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар 87.9ам.доллар болно гэж есдугээр сарын 1-нд мэдээлэл хийсэн байсан гэв.
ОХУ-ын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа хоёр сар тутамд ийнхүү огцом хөдөлгөхдөө нефтийн дэлхийн зах зээлийн сүүлийн хоёр сарын ханшийг ажиглаж, өөрсдийн аргачлалаар тооцоолж гаргадаг. Тиймээс ч экспортын татвар нь байнга өсөлттэй гарсныг анзаарсан биз.
Орост экспортын татвар өмнө нь нэмэгдцэг байсан ч дэлхийн зах зээлийн үнэ тухайн үед одоогийнх шиг тэнгэрт гараагүй байсан болохоор монголчуудыг айхавтар бухимдуулдаггуй байсан.
Мэн өмнөх жилүүдэд манай нефть импортлогчид дотоод зах зээл дэх ханшийг тае, арван төгрөгөор л өсгөдөг байсан санагдана. Эдүгээ бүр 50-70 төгрөгөөр дээшлэх болов. Энэ нь нөгөө л хойд хөршийн Засгийн газрын нефтийн бүтээгдэхүүний экспортын татвар, нефтийн дэлхийн зах зээлийн ханштай холбоотой гэсэн үг.
Энэ үүднзэс үзвэл бид шатахууны үнийг олон дахин өсгөлөө гэж гол нийлүүлэгч ЮКОС, ЮКОС-ын Монгол дах салбар ЮМ трейд компанийнхан болон нефть импортлогчдод чиглэсэн гомдол бухимдлын үг хэчнээн илгээгээд ч нэмэргүй болалтой. Өөрөөр хэлбэл, нефтийн дэлхийн зах эээлийн өндәр ханшийт ажиглаж бүтээгдэхүүний үнээ хөдөлгөдөг ЮКОС, ЮКОС-ы хэлсэн үнийг өчиггүй мердцог. ЮМ трейд компани, ЮМ трейд-ийн санал болгосон үнэд дуугүй дарпуулдаг Монголын импортлогчид, дотоодын компаниудын аясаар халаасаа тэмдэрдэг иргэд. Иим л гинжин, холбоо манай нефтийн зах зээлд үргэлжилсээр.
Хоёрхон долоо хоногийн өмнө дэлхийн түүхэнд гэж яригдахаар дээд амжилтуудыг хэд хэд эвдсэн хар алтны ханш өнгөрсөн долоо хоногт нэлээд буурсан. Бүр таван өдөр дараалан шүү. Гэвч онгөрөгч баасан гаригаас .зангаа хүвиргаж, үнэд орж эхэллээ. Баррель нь 49.4 доллар хүрч, зах зээлийг доксолгож амжсан нефть долоо хоногийн өмнө 13 хувиар хямдарч, 43.17 доллар болсон юм. Харин Нью-Йоркийн биржийн баасан гаригийн арилжаанд аравдугаар сард нийлүүлэх нефтийн ханшийг баррель нь 43.99 доллар байхаар бодож наймаалцлаа.
Үнэ дахин ендийж буйг дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ огтхон ч буурахгүй байгаатай юуны өмнө холбож узэх нь зүйд нийцнэ. Олон улсын эрчим хучний агентлагийн мэдэгдсэнээр, сүүлийн 24 жилд нефтийн эрэлт ийм өндэр түашинд хурч байсан удаагүй гэнэ. Аж үйлдвэржсэн орнууд хийгээд хурдацтай нэмэгдэж буй Хятадын эдийн засаг нь тооцоолж байснаас хавьгуй их хэрэглээг шаардаж байна. Эдийн засгийг хүчтэй болгох шаардлагатай уялдаж АНУ-д эрэлт өссөн. Өнгөрөгч онтой харьцуулахад Хятадын хэрэглэгчдийн эрэлт 20 хувиар өссөн бөгөөд ойрын хэдэн жилдээ энэ өсөлт буухгуй гэж мэргэжилтнуүд тэмдэглэж байгаа юм.
Нефть нийлуүлэгчдээс ганцхан Саудын Араб л зах зээлд жин дарахуйц экспортын чадавхтай гэдгийг энд дурдалгүй өнгөрч болохгүй байх. Туе улс дэлхийн нефтийн хамгийн том олборлогч, экспортлогч орон.
Нөгөө талаар дэлхийн гол гол хэрэглэгчид нефтиэр Ойрхи Дорнодоос хараат хэвээрээ. Иракийн экспорттой холбоотой болГоомжлолоо нефтийн наймаа эрхлэгчид мартахыг хүсээд хүсээд чадахгүй сууна. Эндхийн нефтийн гол цооногуудыг Иракийн Засгийн газрыг эсэргүүцэгч хучнийхэн удаа дараа дэлбэлж, олон арван сая долларын хохирол учруулсан. Экспортын тасалдлаас учирсан хохирлыг тооцохгүйгээр зөвхөн нефтийн байгууламжийг сэргээн засварлахад орсон хөрөнгийг тооцоход л том тоо гарна. Хорлон сүйтгэгчдийн ийм ажиллагаа дахин давтагдахгуй гэх баталгаа одоогоор алга.
Үнийн тэнгэрт тулсан огцом өөрчлөлтөд нөлөөлж буй негөө нэг хүчин зүйл нь ЮКОС-той холбогдож байгаа. Цагтаа дэлхийн зах зээлийн хоёр хувь, эх орныхоо экспортын 20 хувийг дангаараа дааж явсан туе компанийг тойрсон дуулиан хоног хоногоор хүчээ авч, тэр хэрээрээ компанийн хувь заяа бүүдийх тийшээ хэлбийж буй нь нууц биш.
ЮКОС-ын 2001 онд явуулсан үйл ажиллагаатай холбогдуулж, 120 тэрбум рублийн татвар /торгуулийн хамт/ нөхөн төлүүлэх шийдвэрийг Оросын Татварын яам хэдхэн өдрийн өмнө гаргасан. Татварын албаныхны хэлснээр, ЮКОС нефть болон нефть бүтээгдэхүүнийхээ эргэлтийн тухай мэдүүлгийг санаатайгаар худал бүрдүүлж өгч байсан гэнэ. Энэ мэдээ тарсны дараа хөрөнгийн бирж дээр ЮКОС-ын хувьцаа дахин нокаутад орж, хэсэг хугацаанд ханш нь гурван хувиар унажээ.
Оросын Засгийн газар хийгээд нефтийн энэхүү том компанийн хооронд дэгдсэн дайны улмаас ЮКОС-ын олборлолт улэмж хэмжээгээр буурахад хүрлээ. Өдөртөө 8.5 сая баррель газрын тос нийлүүлж асан ЮКОС хэзээ хэзээгүй дампуурахад бэлэн болчихоод байна.
Дэлхийн түүхий нефтийн экспортын тал орчим хувийг хангадаг ОПЕК (Нефть экспортлогч орнуудын байгууллага) нефтийн үнийг тогтвортой байлгая гэж ердөө мэрийхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүулэлтээ өегөж, бууруулах замаар ханшаар | тоглон, хожоо гаргахыг эрмэлзэх болсон гэхэд хилсдэхгүй.
Өмнө нь ОПЕК-ийн сайд нар экспортынхоо хэмжээг бууруулах шийдвэр гаргахын өмнө үнийн хэлбэлзлийг харж хүлээдэг байсан бол өдгөө ханш сулрахаас өрсөж нийлүүлэлтээ татах гээд байдаг гэмтэй болсон. Олон улсын нефтийн компаниуд эрэлт хэрэгцээ бага байх улирлын чанартай үзэгдлийг сурмаг ашиглаж, хямд үнээр нефть бөөндчихдөг байсан сайхан цаг ч ард хоцорчээ.
(өнөөдөр 2004.09.07 210)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button