Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Тэгвэл санал хураалтын дүн гарснаас хойш 30 хоногийн дотор Төрийн тэргүүн чуулганы товыг зарлана гзж хуульд бий.Мөрдөж байгаа хуульд нийцүүлэн гаргасан Төрийн тэргүүний шийдвэрийг туе улсын нутаг дэвегэр дээр нийтээр даган биелүүлэх ёстой атал чуулганы нээлтэд тухайн үед нь ирээгүй хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Энэ маягаар бол эрх шилжүүлэх болоход халаагаа өгөхгүй саад хийгээд байдаг жишиг тогтох нь гэв.
Гишүүн Л.Гүндалай болохоор Ерөнхийлөгчийн товлон зарласан УИХ-ын анхдугаар чуулганы нээлтэд МАХН-аас сонгогдсон гишүүд ирээгүй нь улс төрийн зорилгоос үүдэлтэй байсан гэж үзэж байлаа.
Гишүүн Э.Бат-Үүл улс төржихгүйгээр асуудалд хандаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр сууртай байв. Хэрэв хоригийг хүлээж авахгүй юм бол МАХН-ын хийж буй улс төрийг зөвтгөсөн шийдвэрийг УИХ гаргачих гээд байна гэж тэр хэлеэн юм. Үүнийг ухаж ойлговол Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж МАХН-ын бүлэг зүтгээд байгаа нь ердөө л улс төрийн зорилготой, энэ зорилгод нь нийцеэн шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж буй аж.
Гишүүн М.Энхсайхан хоригийг хүлээж авахыг дэмжиж байсан бөгөөд Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хийсэн дүгнэлтээс үзвэл эдгээр Байнгын хороод аливаа асуудлыг хэлэлцэхдээ улс төрийн енгө аяс оруулдаг болох нь гэсэн юм.
МАХН-ын бүлгээс Ц.Нямдорж саналаа хэллээ. Түүний хэлснээс үзвэл түрүүчийн УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусаагүй байхад эрхийг нь энэ удаагийнх шиг байдлаар хүчингүй болгочихдог болвол Монгол Улс хэсэг хугацаанд төргүй болж ч болох аюултай аж. Шинэ гишүүд тангараг өргөснөөр хуучин гишүудийн бүрэн эрх дуусдаг болохоос биш анхдугаар чуулган хуралдуулах тухай зарлигийг Ерөнхийлөгч гаргаснаар түрүүчийн Парламентын бүрэн эрх цуцлагдахгүй, хуульд ийм заалт байхгүй. Төргүйжих муу жишгийг Парламент тогтоож болохгүй гэж тэр хэллээ.
Гэвч Байнгын хоёр хорооны дүгнэлтийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томъёоллоор санал хураахад 68 гишүүний 32 нь дэмжиж 36 нь татгалзсан байв. Ингээд хоригийг хүлээж авлаа. Яагаад гэвэл хоригийг хүлээж авахыг гишүүдийн гуравны хоерынх нь саналаар шийдцэг юм.
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Энэ асуудлыг уг нь хэдийнэ шийдчих байсан ч жаахан маргаан гарснаас өдий болтол батлаагүй байв. Эвслийн зарим гишүүн, тухайлбал Л.Гүндалай хэлэхдээ тус хорооны бүрэлдэхүүнд К.Саирааныг оруулах гэснээс санал зөрөлдсөн нь ардчилалд харш хэмээгээд К.Саирааныг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгосон ч болно гэв. Гэвч энэ хорооны бүрэлдэхүүнд Р.Гончигдорж, Н.Энхболд, Р.Амаржаргал нарыг оруулахаар болов. Уг асуудлаар санал хураахад түүнд оролцсон 65 гишүүний 42 нь буюу 64,6 хувь нь дэмжсэн юм.
(өнөөдөр 2004.09.07 210)