Төрийн сангийн зээл эзэндээ хүрдэг үү
Энэхүү лимент нь 2000 онд батлагдсан Засгийн газрын 158, 96 дугаар тогтоолд хамааралтай юм. Yүнийг магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад хуваарилах юм. Тухайлбал, МУИС-д гэхэд энэ жил 880 оюутныг дээрх хөнгөлөлтөд хамруулах юм байна. 158 дугаар тогтоол гэдэг нь Монгол Улсын Засгийн газраас 2000 онд баталсан, товчхондоо хэлбэл нэн ядуу өрхийн нэг хүүхдийг төлбөрийн түрээс бүрэн даах тухай бол 96 дугаар тогтоол нь амьжиргааны төвшин доогуур, тахир дутуу болон тэтгэврийн хүний хүүхдүүдийг төрөөс зээлээр сургах тухай юм байна. Харин 201 дүгээр тогтоол нь төрийн ажилтны хүүхдийг төрөөс төлбөргүй сургах тухай юм. Одоогоор хөдөө орон нутгаас зээл тусламж хөөцөлдөн сургалтын Төрийн сангийн үүдээр эргэлдэгсэд олон байна.
Оюутны намар эхэлж Төрийн сангийн ажилтнууд ачаалал ихтэй ажиллаж байна. Уг нь энэ ачааллыг сургууль үүрэлцэх ёстой юм байна.
-Оюутнууд өөрийнхөө сургуульд бүрдүүлсэн материалаа өгч сургууль тус бүр дээр байгаа комиссоор энэ асуудлыг хэлэлцэгдээд гэрээжүүлдэг. Гэрээжүүлсний үндсэн дээр дараа нь бүх материал манайд баталгааждаг учиртай.
Манайх сүүлийн дөрвөн жилд давхардсан тоогоор 96 мянган оюутны сургалтын төлбөрт 25 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна. Ер нь зээлээр суралцагсад жил ирэх тусам өсч байгаа нь нэг талаар амьжиргааны төвшинтэй холбоотой, нөгөө талаар хэдэн жилийн дараа улс төрийн шоугаар үнэгүй диплом авах боломжтой юм байна гэж бодогсод олон болсон гэнэ. Харин сургалтын төрийн сангийн зээл тусламжийг жинхэнэ эзэд нь хүртэж чадаж байгаа эсэхийг аймаг, сум, дүүргийн зөвлөл хариуцсан албаны түшмэдүүд мэдэх юм байна.
/MN-25 телевиз/