Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүсч цочир хүйтэрнэ
Энэ сарын 8-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10, 11-нд зарим газраар, 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 8-нд баруун зүгийн нутгаар, 9-нд төв болон говийн нутгаар, 10-нд говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16 м хүрч ширүүснэ.
Долоо хоногийн эхний хагаст ихэнх нутгаар дулаахан байх боловч 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс нэг хэм дулаарч хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 5-15 хэм дулаан. Их нууруудын хотгор буюу Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан бөгөөд хөрсөн дээр цочир хүйтэрч өдөртөө 10-15 хэм дулаан байна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.