Дээрмийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Өнгөрөгч өдрүүдэд албан байгууллагуудыг дээрэмдсэн гэмт хэрэг нэмэгдсэн гэж цагдаагийн ажилтан ярьж байлаа. Энэ гэмт хэргийн нэмэгдэх болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд манай аж ахуйн нэгжүүд хамгаалалтын албаа буруу сонгосон, мөн мэргэжлийн бус хүнээр хамгаалагчаа сонгосноос болж байгаа юм байна. Ер нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хамгаалалтын албанд жирийн л нэг хүн бие хамгаалах урлаг мэдэхгүй шахам хүмүүс ордог болсноос хамгаалалтын алба алдагдсан. Жирийн л компани, байгууллагын өмнө зогсдог хүн болсон гэж тэрээр ярьж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Баянгол дүүргийн Циркон дэлгүүрт хулгай ороход манаач нь унтаж байсан, Баянзүрх дүүрэгт Хаш-Өндөр компанийн цайны газарт хулгай ороход хамгаалагч нь эзгүй байсан хэргүүд цэвэр хамгаалагчдын буруутай үйлдлээс болсон гэж ЦЕГ-ын ажилтан Билгээ хэллээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүн дайрч гэмтээн амь насыг нь бүрэлгэх үзэгдэл нэмэгдсэн байна. Баянгол дүүрэгт микро автобусны жолооч иргэн Б-г дайрч хүнд гэмтээсэн, Сонгинохайрхан дүүрэгт Тоёота маркийн жолооч гарцаар гарч явсан 7 настай хүүхдийг мөргөсөн, Чингэлтэй дүүрэгт Элентра маркийн машины жолооч Лхагвасүрэн гарцаар гарч явсан хүүхдүүдийг дайрч гэмтээхдээ согуугаар тээврийн хэрэгслээ барьж явсан байна. Иймээс иргэддээ замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна.
/MN-25 телевиз/