Дэлхийн үзэсгэлэнд оролцох хүнс Улаанбаатар түншлэл 2004-өөс шалгарна

Дээр дурдсан таван улс нь Герман, Япон, Хятад, Франц, ОХУ юм. Эдгэр улсын тэргүүлэгч үйлдвэрлэгч байгууллагуудын хүнсний бүтээгдэхүүнүүдийг амтлах боломж Улаанбаатарчуудад олдлоо. Хэдийгээр амттанууд дэлгэгдэх газар нийслэлээс зайдуу мэт санагдах боловч үзэсгэлэнг сонирхохыг хүссэн хэн бүхнийг өргөн хамруулах зорилгоор өнөөдөр 15 цагаас эхлэн Улсын драмын эрдмийн театрын үүднээс зорчих автобус иргэдийг үнэгүй тээвэрлэн хүргэх аж.
Yзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүнээ иргэдэд хүргэж буй байгууллагууд өөрсдийн нэрэмжит уралдаан, тэмцээнийг зохион байгуулж оролцогсдыг урамшуулах бөгөөд амталгаат худалдаа явуулж, байгалийн гаралтай, хүнсний эрүүл ахуйн баталгаат бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээс ч хямдаар худалдаалах юм гэнэ.
Энэ жилийн үзэсгэлэн худалдааг МYХАYТ-тай хамтран Yндэсний стандарт хэмжилзүйн газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Монголын хүнсчдийн холбоо болон Beneduct ХХК зохион байгуулж байна. Худалдаа үргэлжлэх өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Yйлдвэрлэл худалдааны яам болон зохион байгуулагч газрууд өөрсдийн нэрэмжит шилдэг хүнсний бүтээгдэхүүн шалгаруулан үйлдвэрлэгчийг өргөмжлөх аж. МYХАYТ ч шилдэг үйлдвэрлэгчдийг шалгаруулна.
2005 оны гуравдугаар сард Япон улсад болох Дэлхийн улсуудын хүнсний худалдааны үзэсгэлэнд одоогоор дэлхийн 130 улс, 22 байгууллага оролцох захиалгаа өгсөн бөгөөд манай улс ч бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх зай, талбайгаа авсан байгаа аж. Тус үзэсгэлэнд оролцох бараа бүтээгдэхүүний нэг хэсгийг өнгөрсөн хавар зохион байгуулагдсан хүнсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар шалгаруулсан аж. Харин Улаанбаатар түншлэл 2004-өөс үлдсэн хэсгийг шалгаруулах гэнэ. Тэрчлэн улсын шилдэг 100 байгууллагыг жил бүр тодруулж ирсэн шиг хоёр жил тутамд шилдэг 100 хүнсний бүтээгдэхүүнийг тодруулахаар болжээ.
Шилдэг 100 бүтээгдэхүүн энэ жил анх удаагаа тодорно. Улаанбаатар түншлэл 2004 үзэсгэлэнгийн явцад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байсан бараа бүтээгдэхүүн оны эцсээр тодрох тэрхүү шилдэг 100 нэрийн хүнсэнд багтах магадлалтай ажээ.
/Өдрийн сонин, 2004, 09.07, 221/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button