Солонгос улс руу явахыг хүсэгчид бууриа сэлгэжээ

Зуучлах товчооны гадна дугаарласан хүмүүс энэ удаа Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нүүжээ. Yзэгч та эдгээр хүмүүсийг хараад наадам болж байна гэж андуурах хэрэггүй. Цэнгэлдэх хүрээлэнд Зуучлах товчоо бүртгэлийн дугаар тарааж байгаа нь энэ юм. Өнөө оройны байдлаар бүртгэлийн дугаар тараажээ. Өнөө оройноос дугаар тараах үйлчилгээ дуусгавар болж иргэд авсан дугаарынхаа дагуу бүртгүүлэх ажлаа эхлэх юм байна. Товчооны гадна хэд хоног учраа олохгүй бужигнасан хүмүүс сая нэг аргаа олж зуутын системд оржээ. Зуутын дарга нар хүмүүсийг бүртгүүлж дугаар авч байгаа гэнэ. Гэтэл үүний хажуугаар мөнгө олох гэсэн хүмүүс нэлээд их байгаа. Нэг хүнээс дор хаяж 500 төгрөг авч бүртгэл явуулж байгаа. Тэдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаа ч мэдэгдсэн. Харин энэ хүмүүст хууртагдаж мөнгөөрөө хохирсон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхгүй гэдгээ Зуучлах товчоо мэдэгдлээ.
-Судалгаа гаргахаас гадна бид тав хоног болсон бүх процессыг 24 цаг бичлэгээр хийж авсан. Энэ бичлэгээс хэн нь ямар авир гаргаж байсан, хэн хаана байсан гэдгийг харж байж холбогдох байгууллагатай хамтарч маш нарийн цензур явуулна. Шөнөжин хонон өнжиж машинаа тавьж дотор нь архидаж янз бүрийн юм зарж байсан бүх машины дугаарыг авсан. Холбогдох хуулийн байгууллагад энэ асуудлыг зохих журмаар шалгуулахаар асуудлыг тавина.
Эдгээр машин нь Зуучлах товчооны гадна хэдэн өдөр байж хүмүүсээс мөнгө авч байгааг хэлээд, эндээс дугаар авсан хүмүүсийг бүртгэлд оруулахгүй гэдгийг товчооны дарга албан ёсоор мэдэгдлээ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button