Азийн хөгжлийн банк манай улсад 63 сая ам.долларын зээл олгохоор болжээ

Энэхүү тогтоолд тусгаснаар ирэх хоёр жилд тус банкнаас манайд 63 сая ам.долларын зээл олгох бөгөөд тусламжийг тодорхой салбаруудад чиглүүлэг гаргахаас татгалзаж улс орны нэн тэргүүний асуудлыг шийдэхэд түлхүү анхаарах болсон байна.
Ирэх хоёр жилд зээлийн дөрвөн төсөл хэрэгжүүлэх болсноор Боловсрол санхүүгийн салбарын хөтөлбөрүүд 2005, Хөдөө аж ахуй, хот байгуулалтын төслүүд 2006 онд хэрэгжиж эхлэх юм байна. Мөн манай оронд мянганы хөгжлийн зориулалтын хэрэгжилтийг дэмжихийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, нийгмийн эмзэг бүлгийнхэнд үзүүлэхэд чиглэсэн тусламжаа үргэлжлүүлнэ гэдгээ тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч мэдэгдсэн байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button