Монгол эмч нарт сургалт явуулна

Япон улсын сургуулийн багш, хүүхдийн эмч ноён Низума Харяа Оюунтүлхүүр сангийн урилгаар Монгол улсад ирсэн байна. Тэрээр манай оронд хараахан хөгжөөгүй байгаа өсөлтийн даавар дутлын эмгэг, өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйл, хэвийн биш өсөлтийн тухай болон хүүхдийн өсөлтөнд нөлөөлөх гадаад хүчин зүйлийн оролцооны талаар манай эмч нарт сургалт явуулахаар ирсэн байна. Тэрээр Оюунтүлхүүр сан болон Тэмүүлэл халамжийн төвөөр зочилж зарим нэг эмнэлгээр оржээ.
Низума эмч манай улсын Эрүүл мэндийн дэд сайдтай уулзах хүсэлт тавьсан байна. Ноён Низума өсөлтийн даавар дутагдсанаас эмгэгтэй болсон монгол хүүхдийг эмчлэх зорилготой иржээ.
/MN-25 телевиз/