Эрүүл явъя эрчүүд ээ…
1.Аминдэмийг эрүүл хүн зөвхөн хавар, биеэ ядрахад л бага зэрэг уухад болно.
Харин ч үгүй шүү. Аминдэмийн дутагдал жилийн аль ч үед тохиолдож болно. Аминдэмийн дутагдал нь нэгдүгээрт, хэд хэдэн аминдэм биед дутагдсанаас үүсдэг. Шуугиантай, олон хүнтэй хотын хөдөлмөрийн чадвартай нийт иргэдийн 60 хувьд аминдэм болон бета-керотин, 70 хувьд В бүлгийн аминдэмүүд дутагдалтай байдаг байна. Хоёрдугаарт эрдсийн дутагдлаас үүсдэг, тэр дундаа йод, кальци, цайр онцгой нөлөөтэй. Ялангуяа цайр нь эр хүний эр бэлгийн эсийн боловсруулалтанд чухал нөлөөтэй байдаг. Ийм чухал юмнууд дутагдаад байдгаас бид 100 хүрч чадахгүй байгаа ч юм билүү?
2.Хэрвээ сайн хооллодог бол аминдэм давхар уух шаардлагагүй.
Битгий төөр л дөө. Хэрвээ хоолны илчлэгээс аминдэм хамаардаг байсансан бол бидэнд багадах биш ихдэх өвчлөлт илүүтэй байхсан. Яаж их идээд аминдэмээ гүйцэт олж авдаггүй. Жишээлбэл, В2 аминдэм хамгийн баялаг элэг байг. Гэтэл В2 аминдэмийг зөвхөн элэгнээс олж авъя гэвэл өдөр бүр 0.5 кг-аас багагүй шарсан элэг юм уу, элэгний нухаш идэх хэрэгтэй. Хамгийн бага нь энэ шүү дээ. Зарим аминдэмийн хэрэглээгээ хангахын тулд зарим хүнсний зүйлийг бүр кг кг-аар нь идэх хэрэгтэй гээч. Тэгээд хэрэгтэй бүх аминдэмээ үржүүлээд бодоод үз дээ. Нэг өдөрт машин хүнс хэрэглэх ёстой болж таарч байгаа биз дээ?
3.Нэг шилэн аяга 100 гр жимсний шүүс эрүүл хүний аминдэмийн хэрэгцээг бүрэн хангачихна.
Энд жимсний шүүс, амт агуулсан савтай ундаануудын тухай огт яриагүй шүү. Тэдэнд бол бүр найдалтгүй. Дөнгөж шахсан шинэхэн жимсний шүүсэнд С аминдэм болон вета-керотин хадгалагддаг. Гэтэл В бүлгийн болон А аминдэмийг бид зөвхөн амьтны гаралтай бүтээгдхүүнээс авдаг. Тэхээр яах вэ? Тэгээд ч бүх жимс биш, харин дөнгөж шахсан амтат жүржийн юм уу грейпфрутын шүүс л С аминдэм болон вета-керотины ердийн хэмжээг агуулдаг. Харин эдгээрийг алимнаас олж авахын тулд алимны шинэ шүүс 3 литр уух хэрэгтэй, үүний тулд өдөр бүр 10 кг-аас багагүй алим худалдан авах болж дээ.
4.Хэрвээ миний бие сайн, аятайхан харагдаж байвал аминдэмийн дутагдал байхгүй гэсэн үг.
Энд тэнд чинь хатгаж, халуурч бүлээрэхгүй бол аминдэм дутагдаагүй гэсэн үг биш шүү дээ. Хүний бие дэх аминдэмийн дутагдлыг цусны шинжилгээнээс биохимийн аргаар илрүүлдэг. Аминдэм дутагдлаа гэнгүүт сөрөг нөлөө нь тэр дороо илэрдэггүй. Харин аажмаар, хорлонтойгоор гарч ирдэг. Yсний өнгө алдагдаж, хугарч, арьс ширүүсч, хуурайшиж, царайны өнгө өөрчлөгдөж нүдний өнгө буурч нойрмог болж ядраад эхэлбэл та аминдэмийн дутагдалд оржээ гэдгээ ойлгох хэрэгтэй.
5.Аминдэм чинь эм болохоороо л эмийн санд зарагддаг байхгүй юу.
Ёстой үгүй шүү. Аминдэм бол эм биш гэдгийг санаж, ойлгож, мэдэж ав. Энэ бол хүний биеийн амин чухал нэмэлт хүнс, биологийн идэвхт бодис чинь байхгүй юу. Аминдэмийг хоолныхоо үеэр уух ёстой. Харин өлөн дээрээ залгичихвал ихэнх нь шууд хоолойгоор чинь ороод хошногоор чинь гарчихна. Хоолтой хамт хэрэглэснээр ходоодонд орж хүнсийг баяжуулдаг.
6.Химиэр боловсруулсан үрэл залгиж байхаар жигнэсэн шошоо идэж нохойн хошууны ханд уух нь зөв.
Яалаа гэж. Эмийн санд худалддаг аминдэм харин ч олон талаараа ашигтай.
1. яг байгалийн бүтцийн нь дагуу хийсэн байдаг
2. хүнс, хоол шиг биш яг тэр дороо л бие махбодод шингэж чаддаг
3. авто зам болон бохирдсон байгальд ургуулсан ногооноос хавьгүй цэврээрээ байдаг. Гэтэл автозамын дэргэдэх ногооны талбайд ургасан ногоонд хар тугалга болон бусад хүнд металлиуд агуулагдаж байдаг.
4. хэрэглэхэд хялбар
5. хүний аминдэмийн нэг өдрийн хэрэглээг бараг 100 хувь хүртэл агуулсан байдаг.
7.Хэрвээ нэгэнт л уух юм бол яг эрэгтэйчүүдэд зориулж хийсэн, өндөр үнэтэйг нь л авах хэрэгтэй.
Ярив аа. Эрэгтэй хүний биед хэрэгтэй аминдэм чинь эмэгтэй хүнийхтэй яг адилхан. Таныхаар бол та бид хоёрын хэн нэг нь хүн биш болох гээд байна. Тэхээр эрэгтэйчүүдийн аминдэм гэж байгаа бол харин ёстой сурталчилгааны заль.
Зарим үйлдвэрлэгчид аминдэмээ эр хүний гэгддэг хүн орхоодойн үндэс, дал модны сүү, йохимбе зэрэг ургамлаар баяжуулж гаргадаг. Ингэснээр аминдэмийн чанар муудахгүй боловч эр хүний амьдралыг уртасгах юм уу, бэлгийн чалхыг нь сайжруулдаг нь нотлогдоогүй юм шүү дээ.
8.За тэгээд энэ эрээн чамин цаастай сурталчилгаа бүгд худал зүйл. Тэгээд ч эх орны аминдэм уухад хүртэл нэг л бишээ…
Сурталчилгаанд итгэхгүй байж болноо. Харин уг аминдэмийг үйлдвэрлэлээс гарахад нь маш нарийн хянадаг зохих байгууллагын эмийн зааврыг бол сайн уншиж сурах хэрэгтэй. Заавар дээр нь уг бүтээгдхүүнд ямар аминдэм хэчнээн хувийг эзэлж байгаа, өдрийн хэмжээг агуулсан уу, хагас өдрийн хэмжээг агуулсан уу гэдэг нь тодорхой байдаг.
Харин аминдэм, түүн дотроо олон төрөлт аминдэмийн бүтээгдхүүнийг худалдан авахдаа найрлагадаа 11-12 төрлийн аминдэм болон йод, цайр, кальци зэрэг эрдэс агуулсныг нь сонгоорой. Эх орныхоо бүтээгдэхүүнийг тэр бүр голоод хэрэггүй шүү. Ямар ч үнэтэй, гоё цаастайгаас дутахгүй сайн нь ч байдаг шүү дээ.