Зөвлөгөө
Томилолтын зовлон
-Хүний сэрлийг бууруулдаг эм, бэлдмэл гэж байдаг уу? Амьтанд өгчихдөг шиг. Сэрэл өдөөх тос гэдэг шиг бууруулах тос ч юм уу? Би ажлынхаа байдлаас болж томилолтоор их явах шаардлага гардаг. Олон хоног эхнэрээсээ хол байх хэцүү. Гэхдээ би эхнэрээ хуурч араар нь тавимааргүй байдаг. Арга ядахдаа тайвшруулах эм уучихдаг. Энэ аажимдаа биенд муу нөлөөтэй болов уу гэж айж байна. У. 34. УБ
-Харамсалтай нь тийм эм, бэлдмэл байхгүй. Бэлгийн дур хүслийг өвчин намдаах, тайвшруулах хүчтэй эм ууж дарах нь тийм сайн зүйл биш. Тэд чинь угаасаа өөр зориулалттай шүү дээ! Бэлгийн дур хүслийг сайн бууруулдаг зүйл бол биеийн хүчний хөдөлмөр, спортоор хичээллэх явдал байдаг. Оройн цагаар гүйх, зааланд дасгал хийх нь бэлгийн дур хүслийг бууруулж, бие махбод ядран амрахыг чухалчилдаг. Энэ нөлөөлөхгүй бол маш бага бромтой хольсон бамбайн ханд юм уу бусад зохих ургамлын ханд бэлтгэн ууж болох юм.