COOL
Анхлан бэлгийн харьцаанд ороход онгон хальс хөндөгдөж цус гардаг. Гэхдээ багаасаа спортоор, ялангуяа дугуйн спортоор хичээллэсэн юм уу гэмтэл бэртлийн улмаас онгон хальс өөрт мэдэгдэлгүйгээр урагдсан байж болно. Эсвэл хэдий ховор ч төрөлхөөсөө хэт уян юм уу, огт онгон хальсгүй байх нь бий. Тиймээс анхны шөнө цус гараагүй бол найзыгаа (эсвэл өөрийгөө?) онгон биш гэж буруутгахаа түр азнаарай.
Асуулт хариулт
-Би 14 настай. Надад үеийн маань охид таалагддаг, гэхдээ нэг нь их богинохон хугацаагаар…. Нэг охинтой ойр дотно үерхэж байтал сар ч юм уу хэсэг хугацааны дараа тэр охин огт таалагдахаа больчихдог. Тэхээр нь хамт явах, уулзах, тоглохоо болино. Гэтэл найзууд нь элдвээр хэлж банзал банди гэж цуу хүртэл тараагаад байх юм.Yнэхээр таалагдахгүй байхад би заавал үерхэх ёстой гэж үү? Заримдаа өөрийгөө нээрээ тийм муухай хүүхэд юм болов уу гэж хүртэл айдаг. Миний ээж аав хоёр одоо 35 жил хамт амьдарч байгаа, хэзээ ч гэртээ л лав хэрэлдэж ч байгаагүй. Миний 3 ах, нэг эгч бүгдээрээ гэр бүлтэй. Бас хэзээ ч муудалцаж, салж байгаагүй. Би ганцаараа тийм юм уу? Б. УБ
-Yгүй дээ. Yүнд санаа зоволтгүй. 13-16 настай хүүхдүүдэд эсрэг хүйснийхэн нь таалагдах таалагдахгүй байдал байнга солигдож байдаг. Өнөөдөр Нараа сэргэлэн цовоо зангаараа, маргааш Туяа онц сурдгаараа, нөгөөдөр Сараа хацар нь хөөрхөн хонхойдгоороо таалагдах жишээтэй. Эсвэл нэг нь муухай ааштайгаараа, нөгөөх нь багшийг хүндэлдэггүйгээрээ ч юм уу, нөгөөх нь хиртэй хувцастай гээд таалагдахаа больдог. Энэ нь өсвөр насныхны хэвийн үзэгдэл бөгөөд хүнийг таньж мэдэх гэсэн, эсрэг хүйснийхээ жинхэнэ өөрт таалагдах зан байдлыг тогтоох гэсэн ухамсарт эрмэлзэл юм. Ийм үедээ хүнд гомдож, хүнийг гомдоож алдаа ч хийж явсаар сая зөв төлөвшилд хүрдэг байна. Тиймээс эцэг эхчүүд энэ үед нь хүүхдийг элдвээр хорих, асуултанд гардаг шиг буруу үгээр зэмлэж буруу ойлголт өгч болохгүй. Харин тухайн үүссэн байдлыг зөв шийдвэрлэх арга замыг нь зааж, бүгдтэй сайн найз нөхөд байх эрмэлзлийг нь дэмжих ёстой. 17 наснаас хойш энэ үе өнгөрч хүний, ялангуяа эсрэг хүйснийхнийхээ тухай тогтсон үзэл бодолтой болсноор ингэж үерхдэг охиноо солих явдал гарахгүй болно.
-Би найзтайгаа бэлгийн харьцаанд ороод 1 жил орчим болж байна. Саяхан манайхан зусланд хоноод би найзыгаа гэртээ авчирч хоносон. Гэтэл гэрт бэлгэвч байхгүй байсан болохоор шулуун гэдсээр секс хийсэн. Гэтэл найз охин маань өчигдөр уулзахдаа биеийн юм нь ирэхгүй 7 хонолоо гээд жирэмсэн болчихсон юм шиг байна гэж айгаад гэх юм. Шулуун гэдсээр хийхэд хүүхэдтэй болдог юм уу? Т. 18 н. УБ
-Шулуун гэдсээр секс хийхэд үр тогтоно гэж байхгүй. Харин чамайг бэлэг эрхтнээ сугалж гаргах үед үрийн шингэн асгараад тэр нь санамсаргүйгээр үтрээнд орж өндгөн эстэй нийлсэн бол жирэмсэн болох боломжтой. Энэ нь тун ховор боловч магадлал бий. Тэгээд ч шулуун гэдэсний секс хийхэд ч бэлгэвч хэрэглэх шаардлагатай. Учир нь эмэгтэй хүний үтрээний орчин ариун байдаг бол шулуун гэдэс бохир шүү дээ. Тэгээд ч уг нь хүний биед хуримтлагдсан бохир л гадагшлах ёстойгоос бус хайр дурлалын зориулалттай эрхтэн ч бас биш. Тиймээс чи өөрөө бохир орчноос нянгийн халдвар авч өвдөх магадлал тун өндөр гэдгийг санах хэрэгтэй.
-Саяхан нэг найз маань сексийн үед өвдөөд байхаар нь үзүүлэхэд умайн хүзүү нь шархлаа болсон гэж хэлээд эмчилгээ бичиж өгсөн байна. Бид нэг сониноос байнга бэлгийн харьцаанд орохоор умайн хүзүүнд улайлт үүсдэг гэж уншсан. Энэ үнэн үү? А. 18 н. эм.УБ
-Yгүй дээ. Энэ шархлаа бэлгийн харьцааг байнга хийснээс биш харин хүчээр буюу хамаагүй ширүүн хийснээс болж үүсдэг. Гол нь бэлгийн харьцааны үед эмэгтэй хүний умайн хүзүүний салст бүрхэвчийг гэмтээснээс болж умайн хүзүүний шархлаа үүсэх эх үүсвэр болдог. Өөр олон шалтгаан бий л дээ. Жишээ нь бэлгийн замын төрөл бүрийн халдварт болон үрэвсэлт өвчнүүдээс болно. Тиймээс байнга бэлгийн харьцаанд орж болно. Харин зөөлөн, эелдэг байдал хамгаас чухал. Мөн бэлгийн эрүүл мэндээ сайтар анхаараарай.
-Урд нь танай сонин дээр цусны үнэрийг дарж болохуйц анхилуун үнэртэнтэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэ гэж эмч зөвлөсөн байсныг уншсан. Манайд одоо байгаагаас ямар ариун цэврийн хэрэглэл ийм байдаг вэ? О. 15 н. УБ
-Ихэнх нэртэй фирмүүд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлээ үнэр дарагчтай хийдэг. Харин яг сарын тэмдгийн үеэр хэрэглэдэг жирийн хэрэглэл үнэр дарагчтай байх нь цөөн. Одоогоор Космо компанийн нэрийн бүтээгдхүүн болсон Harmony Classic ариун цэврийн хэрэглэл ганц өдөр тутмынх нь биш, бас яг сарын тэмдэг ирэх үеэр хэрэглэх зориулалттай нь мөн аятайхан үнэртэй хийгдсэн байгаа.
-Найз охин маань надтай чацуу. Бид саяхнаас секс хийж эхэлсэн. Гэтэл чанга дарж, шахахаар найзын маань мөөмнөөс цайвар өнгөтэй шингэн гараад байх юм. Энэ зүгээр үү? Г. 17 н. УБ
-Энэ нь уураг. Уураг эмэгтэй хүнийг жирэмсэн байх үед болон төрсний дараахан гардаг. Гэхдээ заримдаа жирийн үед ч багахан хэмжээгээр гарах нь бий. Энэ нь тийм ч сайн зүйл бас биш. Тиймээс найз охины чинь хувьд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй юм байна.
Сонирхуулахад Эрт үед уургийг гайхамшигт шингэн гэж нэрлэж эмчилгээнд ч ашиглаж байсан гэнэ. Хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь уургийг нь заавал амлуулах ёстой. Харин дээр үед дорнын улс орнуудад уурганд залуу насыг уртасгах, эр хүний бэлгийн чалхыг сайжруулах биологийн идэвхт бодис агуулагддаг гэж үздэг байснаас эзэн хаадад жирэмсэн хатдынхаа уургийг хөх гэж зөвлөдөг байжээ.