Шинээр гадаад паспорт авах иргэдэд хязгаарлалт тогтоожээ

Иргэний бүртгэл мэдээллийн төв орчмоор одоогоор бүгд л хүндэтгэх шалтгаанаар гадаадад гардаг хүмүүс болоод байна. Учир нь шинээр гадаад паспорт олгох ажил есдүгээр сарын 15 хүртэл хойшилсон байна. Энэ нь жил ирэх тусам гадаадад зорчигч монголчуудын тоо ихэссэнтэй холбоотой юм. Тиймээс гадаадаас өндөр үнээр захиалдаг паспортын нөөцийг хугацаанаас нь өмнө багасгахад нөлөөлсөн байна. Yүнийг Иргэний бүртгэл мэдээллийн төв урьдчилан харж гадаад паспортын нөөцийг судалж үзээд ийнхүү шинээр паспорт авах иргэдэд хязгаарлалт тогтоожээ.
-Ихэвчлэн Европын холбооны улсууд байна. Япон, АНУ-ын улсууд шинэ загварын гадаад паспортанд чинь визийг олгоё гэсэн шаардлага тавьсан. Энэ бол авч үзүүштэй юм. Хуучин байсан паспортыг зургийг нь сольчих боломжтой.
-Тэгэхээр 1999-2005 он хүртэл хуучин паспортыг сунгасан хүн ямар ямар улс руу явах боломжтой вэ?
-Одоогоор 1994 оноос хойш олгосон паспорт бол хүчин төгөлдөр. Өөрөөр хэлбэл, БНМАУ гэсэн бичиглэлтэй бусад паспорт хүчин төгөлдөр байгаа. Энэ паспортуудыг хүчин төгөлдөр гэдгийг аль ч улсын ЭСЯ-дад мэдэгдсэн. Тэгэхдээ ЭСЯ-д өөрсдөө болохоор танай энэ паспорт зургийг сольчих боломжтой юу, найдваргүй байна гэдэг. Манай зарим иргэд энэ тохиолдолд виз авчихаад зургаа сольчих тийм зөрчлүүд гаргасан байна л даа. Тэгэхээр энэ паспортаар визээ олгоё гэсэн шаардлага тавьдаг. Түүнээс биш бусад орнуудад хүчин төгөлдөр хэвээр байгаа. ОХУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ паспортаар зорчиж байгаа.
Шинэ паспорт тун удахгүй Герман улсаас орж ирнэ. Энэ удаа манай улсад гадаад паспортын 3-4 жилийн нөөц ирэх нээ. Паспорт ирмэгц ИБМ-ийн улсын төв иргэдэд шинээр олгож эхэлнэ. Харин паспорт сунгах, хавсралт гаргах үйлчилгээ хэвийн явагдаж байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button