Швейцарь Д.Отгонжаргалыг егүүтгэсэн иргэнийг сэжиглэн баривчилжээ
Тэрбээр Швейцарьт нутаг нэгтнүудтэйгээ хамтран залилан, дээрэм, хулгайн хэргээр тус улсын цагдаагийнханд шалгагдаж байсан гэх мэдээлэл ч байна. Түүнийг сүүлийн нэг жилд Францад амьдарч байсан гэх. Парисын зүүн дүүргийн бөглүү хороололд байдаг нэгэн буудалд түүнийг егуүтгэсэн бололтой. Гэмт хэрэгтэн эл буудлын эсрэг талын байшингийн дээвэр дээрээс буудсан гэдгийг Францын цагдаагийнхан тогтоожээ. Чухам ямар шалтгаанаар эна хэргийг үйлдэв гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Зарим нэг эх сурвалжийн өгүулснээр гэмт булэглэлуудийн хоорондын зөрчлөөс үудсэн байж магадгүй гэнэ. Өнгөрсөн онд туе улсад польшуудын нэгэн толгойлогчийг ман ийм аргаар егүүтгэсэн юм байх. Эна хэрэгтэй дээрх аллага холбоотой гэх таамаг ч байгаа аж.
Интерполын Монголын үндэсний товчооны дарга, хурандаа Ч.Бадарчаас дээрх хэргийн талаар тодруулахад,
-Эна талаар унэн, худал гэж би хэлэхгүй. Тодорхой мэдээлэл байхгүй учир юу гэх юм бэ.
-Интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүсийг баривчилсан эсэх талаар гишүүн орныхоо үндэсний товчоодод хэрхэн мэдээлдэг юм бэ. Тухайлбал, Д.Отгонжаргалыг егүүтгэсэн тухай танайд мэдэгдээгүй хэрэг үү?
-Мэдээлэл түгээх нь тухай орны цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалдаг. Монголын иргэний амь насыг хөнөөсөн талаар тодорхои мэдээлэл алга гэж хэлсэн шүү дээ гэв.
ГХЯ-ны Консулын хэлтсээс дээрх явдлын талаар лавлавал, Бидэнд ямар ч мэдээлэл алга
гэсэн юм.
Д.Отгонжаргал гэж хэн бэ гэдэг талаар бид бага боловч тодруулсан юм. Тэрбээр Улаан-баатарын уугуул. II дөчин мянгатад өсчээ. Германаар чөлөөтэй ярьдаг. Урьд өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй. 2000 оноос эхлэн Швейцарь улсад сурах, ажиллахад нь зуучлан нэлээд олон хүнийг гаргажээ. Сүүлдээ харилцагч байгууллагынх нь үйл ажиллагаанаас болсон уу эсвэл өөрөө санаатайгаар залилсан уу гэдэг нь тодорхойгүй ч 20 гаруй хүнээс их хэмжээний мөнгө авсан аж. Эна асуудлаараа УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст шалгагдаж байгаад оргон зайлжээ.
(өнөөдөр 2004.09.08 211)