Мобиком, Скайтелынхан мессеж солилцоход бэлэн үү?
Харин саяхан Скайтел компанийн хэрэглэгчид Мобикомын гар утас руу мессеж явуулж эхэлсэн тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулдав.
СDМА-гийн олон уйлчлүүлэгч СЗМ-ийн гар утсанд богино мэдээлэл дэмжуулсандаа баярлаж байсан бол Мобиком компанийн хэрэглэгчид хэдэн өдрииг нэлээд ууртзй удсэн. Учир нь ОЗМ-ийн хэрэглэгчид Скайтелийнханд хариу егч чадахгүй байсан юм. Энэ нь Мобиком компанитай холбоотой. Тэд санхүүгийн орлогоо бодоод янэ бүрийн шалтаг ярьж мессеж солилцох ажлыг хойшлуулсаар байна гэсэн хардлагатай тулгарсан. Энэ талаар хоёр байгууллагын холбогдох мэргэжилтнүүдээс байр суурийг нь сонирхлоо.
-Скайтел компани нь олон улсад мессеж илгээх үйлчилгээ эрхэлдэг компанитай гэрээ байгуулан олон улсын сувгаар Мобикомын хэрэглэгчид рүу мессеж дамжуулсан нь хүмүүст буруу ойлголт төруулсэн байна. Мобиком, Скайтелийн хэрэглэгчид хоорондоо мессеж солилцох хараахан болоогүй.
Манай компани бэлтгэл ажлаа хийж байна. Мессеж дамжуулах багтаамжаа өнгөрсөн долдугаар сард хоёр дахин нэмэгдүулж 400 000 буюу өндөр ачаалалтай цаг хугацааны нэг мөчлөгт 400 мянган мессеж дамжуулах боломжтой болсон. Мессеж солилцож эхэлснээс хойш системийн ачаалал 30 хувиар өсөх төлөвтэй байгаа тул манайх Францын Алкатель корпорациас нэмэлт тоног төхөөрөмж худалдан авахаар гэрээ байгуулан ажиллаж байна. Францаас шаардлагатай тоног төхөөрөмжийг явуулсан. Манай хоёр байгууллага БНСУ-ын Ю-Анжел компанитай хамтран тоног төхөөрөмжөө хүлээлцэх, ашиглалтын явцад техник технологи дээр ажиллах хүмүүсээ сургаж байна. Эдгээр ажлыг хийж дууссаны дараа мессеж солилцох үйлчилгээг даруй эхлэх болно. Гэхдээ өнөө маргааш гэж хэлж чадахгүй.
-Өнгөрсөн өдрүүдэд гар утсаар залгахад зарим тохиол-долд саатал гараад байсан. Энд юу нөлөөлсөн бол?
– Наймдугаар сарын 30-ны өдөр манай холболтын байгууламжийг өргөтгөн, сулжээний ачааллыг шилжуүлэх үед системд доголдол гарсан. Улаанбаатар хотын баруун хэсэг, орон нутгийн сүлжээнд холболт хийх явцад хүндрэл гарсанд бид хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан шүу дээ. Энэ доголдлыг манай инженерүүд тэр өдөртөө арилгасан. Өер хүндрэл болоогүй.
Скайтел Бид бэлэн
-Манайх олон улсын мессеж дамжуулах уйлчилгээг ашиглан дэлхийн бух улс орон руу мессеж бичих сжлыг туршиж үзсэн юм. Гадаадын улс руу богино мэдээлэл дамжуулж болох нь уу, үнэ нь хэр байх юм бол гэсэн асуудлыг судалсан хэрэг. Үүнийг хүмүус хоёр компани мессеж солилцож эхэллээ гэж ойлгосон байна лээ. Хэрэглэгчид богино мэдээлэл дамжуулах үйлчилгээг хэр хүлээж буй нь эндээс харагдаж байгаа юм. Манай компанийн хувьд мессеж солилцох бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Одоо Мобиком компанийг л хүлээж байна. Эднийхийг зөвшөөрлөө л бол өнөөдөр ч мессеж дамжуулах үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн. Богино мэдээлэл солилцох асуудал Мобикомоос шалтгаалан хойшилсоор байгаа юм шүү гэдгийг хэрэглэгчид ойлгоосой. Уг нь хоёр өөр системийг холбож ажиллуулах тоног төхөөрөмжийг аль хэдийнэ суурилуулсан, шаардлагатай программ хангамжийг хийчихсэн байгаа.
(өнөөдөр 2004.09.08 211)