Сайд нараа тохирч, яамдаа хувааж эхлэв

Засгийн газрын 16 гишүүнийг найм, наймаар нь нам, эвсэл хувааж авахаар нэгэнт тохирчээ. Бидэнд олдсон зарим мэдээллээр МАХН их эвлэрлийн Засгийн газарт зүтгүүлэх хүмүүсээ гарааны зурхайд жагсаажээ.
Одоогийн Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан Шадар сайд болох нь тодорхой гэнэ. Энэ хувилбарыг эцэслэн тохирсон бол Ч.Улаан одоо хариуцаж буй яамныхаа эдийн засгийн бодлого, бүс нутгийн хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцах юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар МАХН Ц.Нямдоржийг хэвээр үлдээхээр шийджээ. Энэ суудалд одоогийн дэд сайдын нэр өмнө дуулдаж байсан бол огт өөр хувилбарыг МАХН санал болгох сурагтай. Гадаад хэргийн сайдад Ц.Мөнх-Оргилыг зүтгүүлж, Сү.Батболдыг Үйлдвэр, худалдааны сайдад ярьж эхэлсэн гэнэ. А.Цанжид сайдынхаа суудлыг хадгалж үлдэх магадлал тун өндэр байгаа бол Сангийн яамыг Т.Очирхүү, Батлан хамгаалахыг У.Хүрэлсүх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөриин яамыг Т.Ганди нар толгойлох бололтой. Нэр дурдагдсан хүмүүсээс Т.Ганди, Ц.Мөнх-Оргил хоёроос бусад нь МАХН-ын гол бодлогыгтодорхойлогч Удирдах зөвлөлийн нь гишүүн юм.

Эвслийнхэн ч бялуугаа хүртээхэд бэлэн болж. Барилга, хот байгуулалтыг Э.Бат-Үүл, Зам, тээврийг Г.Батхүү, Түлш, эрчим хүчийг Н.Батбаяр, Эрүүл мэндийг Л.Гүндалай, Байгаль орчныг С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуйн яамыг Ц.Баярсайхан нар авч явах сурагтай. Гэхдээ энэ бүхэн эцсийн хувилбар биш гэсэн. Сангийн яам хамгийн их сонирхлын цэг болж буй чимээтэй байна. Энэ суудал МАХН-д ирсэн тохиолдолд Т.Очирхүү сайд болох нь тодорхой. Хэрвээ эвслийнхэн Сангийн яамыг толгойлохдоо хүрвэл Б.Эрдэнэбат, П.Цагаан нар хоорондоо тохирох асуудал гарна. Сангийн яам эвсэлд очвол Түлш, эрчим хүчний яамаа МАХН авахгэх байх. ТэгвэлЦ.Цэнгэл тэр суудалд очих нөөц хувилбар байгаа аж. Батлан хамгаалахын сайдыг аль тал авахыг эцэслэн тохироогүй байгаа юм байна. Эвсэлд очвол УИХ-ын гишүүн М.Сономпил, эсвэл Ш.Түвдэндорж хуучин ажилдаа эргэн очих магадлал бас бий.
(өнөөдөр 2004.09.08 211)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button