24-р тойргийн шүүхийн шийдвэр гарлаа

Дээрх тойргийн хорооны дарга, гэрч Ц.Баатарын мэдүүлгээр эхэпсэн энэ өдрийн шүүх хурал дээг нэхэмжлэгч З.Энхболд, нэхэмжлэгчийн төлөөлөгч хуульч Т.Мэндсайхан, Д.Ганзориг болоод хариуцагчаар оролцсон Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Сүхбаа-тар, гуравдагч этгээд, МАХН-аас нэр дэвшигч Д.Сугар, МАХН-ын төлөөлөл Б.Долгор, хуульч Д.Зоригт нарын хооронд хамгийн их хэлэлцэгдсэн асуудал нь Зөөврийн хайрцгаар бидний саналыг аваагүй гэх гурван иргэний өргөдөл байлаа. СЕХ-ноос Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд бүрдүүлж өгсөн материал дотор дээрх гурван иргэний өргөдөл байсан бөгөөд өнгөрсөн сарын 02-нд 48 дугаар хэсэгт дахин сонгууль явуулах тухай 42 дугаар тогтоолыг гаргахад дээрх өргөдлүүд нотлох материалын нэг хэсэг болон хавтаст хэрэгт үдэгдсэн байсан юм.
Гэвч нэхэмжлэгч тал саналаа өгч чадаагүй гэх өргөдөл гаргасан иргэдтэй уулзаад ямар ч өргөдөл бичээгүй байсныг нь баримтжуулсан төдийгүй нэг нь нас барсан хүн байсныг нь тогтоож шүүхэд энэ талаар тайлбар, баримтыг өгсөн байв. Тиймээс нэхэмжлэгч болоод түүний төлөөлөгчид хариуцагч, СЕХ-ны итгэмж-лэгдсэн төлөөлөгч Ж.Сүхбаатараас гурван иргэний өргөдлийг хэн яаж бүрдүүлж өгсөн, өргөдлийг нягталсан эсэхийг лавлахад СЕХ өргөдөл гомдлыг нягтал.ж, шалгадаг байгууллага биш. Нэр дэвшигч Д.Сугарын гаргасан өргөдлийн дагуу тэдний бүрдүүлж өгсөн баримт нотолгоо, сонгуулийн хэсгийн хороо болон тойргийн хорооны бусад мэдэапэл дээр үндэслэн 42 дугаар тогтоолыг гаргасан. Гэхдээ гурван иргэний өргөдлийг СЕХ нотлох баримтаар аваагүй төдийгүй шийдвэрт нөлөөлөхүйц материал болж бүрдээгүй гэсэн тайлбарыг өгч байв. Мэн гуравдагч этгээдээр оролцогчид гурван иргэний өргөдлийг хэн, яаж бүрдүүлс-нийг мэдэхгүй, магадгүй Өвөрхангай аймгийн МАХН-ын штабаас бүрдүүлсэн байх гэх зэрэг хариулт өгснөөр Д.Дулам, Д.Нансал, н.Чимэд-долгор нарын нэрээр бичигдсэн өргөдөл хуурамч болох нь тодорхой болов. Туүнчлэн гуравдагч этгээдээр оролцогчдын хүсэлтээр дараагийн гэрчээр оролцсон Б.Сүхбаатар СЕХ-ны тогтоол хүчин төгөлдөр хэмээн нотлох гэж оролдохдоо гурван иргэний өргөдлийн асуудлыг бас мэдэхгүй байсан юм. Ингээд гэрчүудийн мэдүүлэг дууссаны дараа СЕХ-ноос шүүхэд баримт болгон өгсөн УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн хорооны зургадугаар сарын 28, 29-ний хуралдааны бич-лэгийг шүүх бүрэлдэхүүн болон талууд үзсэн юм. Бичлэг нь зарим газраа монтажлагдсан байв. Түүнээс гадна бас нэг нотолгоо хэмээн дээрх хуурцагт бичигдсэн хэсэг бичлэг нэхэмжлэгчдийн гайхшралыг төрүүлсэн юм. Энд гэрчээр оролцсон Б.Сүхбаатар болон Өвөрхангай аймгийн МАХН-ын хорооны зарим гишүүн зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 02 цагийн үед 48 дугаар хэсгийн хорооны нарийн бичгийн дарга, гэрчээр оролцсон Ц.Эрдэнэбатыг байцааж буй бичлэг байв. Нэхэмжлэгч нарт Ц.Эрдэнэбат яагаад тийн байцаагдах болсон шалтгаанаа шүүх хурал дээр тайлбарлахдаа, хэсгийн хорооны гишүүн учраас захиргаан дээр дуудсан болохоор нь очихгүй, байцаагдахгүй байж чадаагүй гэсэн хариулт өгч байв. Ийн гэрчүүдийн мэдүүлгийн дараа нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцогчид харилцан бие биедээ асуулт тавих замаар харилцан мэтгэлцэж, өөрсдийн дүгнэлтээ илэрхийлсний эцэст шүүгчид зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа.
УИХ-ын сонгууль энэ оны зургадугаар сарын 27-нд явагдсанаас хойш бүтэн хоёр сар гаруй хугацаанд маргаантай байсан УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойр гийн 48 дугаар хэсэгт дахин сонгууль явуулах талаар СЕХ-ноос өнгөрсөн сарын 2-нд гаргасан 42 дугаар тог тоолыг Нийслэлийн захир гааны хэргийн шүүх илт хү чин төгэлдер буе болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн нэхэмжлэгч З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрсийн жагсаалтад оруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлэхийг СЕХ-нд даалгалаа.
(өдрийн сонин 2004.9.08 222)