Солонгос хүргэчүүдээ сураглавал

Хоёр жил орчим хүний нутагт суусан атлаа гэрийнхэнтэйгээ хамт байхгүй гэсэн нь сонин байсан ч даалгаврыг нь биелүүлэлгүй өнгөрөөгүй юмдаг. Ангийн охин маань солонгос хүнтэй зуучлалаар гэрлэжээ. Залуу охидыг солонгос хүнтэй гэрлэхэд нь зуучилна гэсэн хаягаар очиж, зураг сэлтээ явуулаад сонирхсон хүн хариугаа илгээж дараа нь Монголд ирэхэд нь уулзсан юм байх. Тэгээд л энд гэрлэлтээ бүртгүүлээд хүний нут-гийг зорьжээ. Найз маань Зуучлалаар гэрлэсэн монгол хүүхнүүд цөөнгүй бий. Саин муу янз бүрийн хүмүүс тааралдана. Харин аз тохиоход нөхөр маань надаас арваад ах ч дөлгөөхөн, аятай хүн гэж билээ. Дараа жил нь ч тэр нөхөр хүүхдийн хамт ирсэн. Байн байн тонголзож, бөхөлзсөн нүдэнд дулаахан солонгос эр хадмындаа очдоггүй нь гайхалтай. Мөн л хөлсний байранд амьдарна. Сүүлд ирэхдээ найз маань солонгос хадмынхэцүүгжаал ярив. Бас тэнд хөдөе тосгонд амьдарч, ногоо тарьж үзээгүй юмаа туулсан гэдгээ ч хэлсэн. Гэхдээ багаасаа гүжирмэг өссөн тэрээр хаа ч амьдрах гэж яваа юм чинь хэмээн дадаагүй харийн ахуйг зөөл-леж билээ. Түүнээс гадна холбоо барих болбол гээд гэрийнх нь утсыг асуухад Би гэрээсээ гардаггүй болохоор гэр рүүгээ ярьж байгаагүй юм байна. Утсаа мэдэхгүй гэсэн нь тухайн үедээ хачирхалтай санагдсаныг нуух юун. Харин тэр маань сүүлийн жил хагасын дотор сураг алдрав. Ангийн нөгөө нэг охины хувьд емнөхийнхөө нөхрийн тус-ламжтай хүнтэй танилцжээ. Гэхдээ мэн л гэрэл зургаар. Нэг нөхер дагуулаад явж, харин манай хүн очсон хойноо зугатаад монголчуудын ажилладаг үйлдвэрт очих телөвлөгөөтэй байж. Ханилсан солонгос нь овилгогүй байсан юм уу даа. Зодсон гэнэ. Тэгээд манай хүн оргожээ. Харин чамгүй мөнгө төгрөг төлөн байж эхнэртэй болсон солонгос эр энд тэндгүй эрэн сурвалжилж бүр зургийг нь хаа сайгүй нааж, мөрдсөн гэнэ лээ. Цаашид яасан тухай ямар ч мэдээлэл алга. Гэхдээ миний хувьд монгол бүсгүйчүүд солонгос эртэй суусан ойрын баримт энэ болохоор ингэтэл нуршлаа. Энэ үйл явдал өрнөсөн цагаас хойш солонгосчуудтай гэрлэх монгол хүүхнүүдийн тоо ч эрс өесөн. Магадгүй, Солонгосын олон ангит киноны өнгө, үзэсгэлэнд автсан бүсгүйчүүд ханиа сонгохдоо дэндүү хялбархан шийдээд байна уу даа. Монгол хүүхнүүдийн дурлан дурлан бас гэрэл зураг харах төдиихнеөр хамтын амьдралын тулгуу-раа сохроор шийдэх болсон солонгос эрчүүд кинон дээр гардаг Үнсгэлжингээ хайж байгаа ханхүү шиг байдаг гэж үү. Хөвөн үүлэн дээр хөв-сөлзөөд л Солонгосын хойг дээр очиход баян тансаг амьдарна гэж найддаг бололтой. Тэгвэл монгол хүүхнүүдтэй гэрлэдэг солонгос эрчүүд ямар ажил алба эрхэлдэг, хэдий насны, амьдрал ахуй нь хэр боломжийн хүмүүс байдаг юм бол. Шуурхай зар сонин дээр зуучилж өгнө гээд утсаа тавь-сан арав гаруй зарын эзэд иймэрхүү мэдээллийг өгдөг юм болов уу. Ганц дугаар руу нь залгахад 18-35 насны хооронд бол хаягаар хүрээд ир. Анкет бөглөнө. Цээж зураг хоёр ширхэг бас аятайхан гарсан 9х12 хэмжээний зургаа ч авчрах ёстой. Мэн бүртгэлийн хураамж 18 ам.доллар шүү хэмээх нь эелдэгхэн. Өөр нарийн ширийнийг очиж байж л мэдэх бололтой. Гэхдээ лав ямархуу солонгос эр өөрийг чинь сонгодог тухайд хэлдэггүй дэг ээ.
Харин бид энэ мэдээллийг олохоор Солонгосын хэвлэл мэдээллийг багагүй онгичлоо. Солонгосын хэвлэл мэдээллийнхэн ч нутгийнхаа эрчүүдийг гадаад хүүхнүүдтэи суудаг болсныг шүүмжлэн бичиж байгаа нь илэрхий байна. Үнэндээ ч статистик үзүүлэлтээр сүү-лийн гурван жилд гэхэд солонгос бүсгүйчүүдээ голсон эрчүүдийн тоо байнга нэмэгджээ. Үнэндээ голдог юм уу, гологддог юм уу гэдгийг зарим баримт уншихад ойлгомжтой болох биз ээ. Цөөхөн хүнтэй монголчуудын хувьд охид нь солонгосчуудтай суугаад байгаа нь тод мэ-дэгдэж байгаа байх. Тэгвэл арлын Японы 1242 бүсгүй өнгөрсөн жил гэхэд солонгос эр-чүүдэд тогооны хүнээр сонгогджээ. 2001 онд нь 976,2002 онд нь 959 хүн гэрлэсэн байна. Мэн Хятадын иргэдтэй гэр бүл болох нь их гэлцдэг. Солонгос эрчүүдийн сонирх-дог хүүхнүүдийн жагсаалтад америк, филиппин, вьетнам, тайланд, орос бүсгүйчүүд багтана. Солонгосчуудын гаргасан үзүүлэлтээр одоогоос гурван жилийн өмнө 118 монгол хүүхэн солонгос нөхөртэй болж байсан бол жилийн дараа 195, өнгөрсөн онд гэхэд 318 болж өсчээ. Гэхдээ дээрх орны бүсгүйчүүд хан үндэстэн бүсгүйчүүдээс нь илүү таалагддаггаа гэрлээд байдаг биш ажээ. Зүгээр л зарлага багатай, эхнэрийнхээ нутагт очоод амьдрахад амьжиргааны өртөг хямд учраас гэнэ. Гадаад эхнэртэй болсон солонгос эрчүүдийн хувьд хайрлан дурлаад анхны гэрлэлтээ гадаад бүсгүйтэй батлуулсан тохиолдол бий ч ихэнх л хоёр дахь амьдралаа зохиож байгаа 4050 насны эрчүүд юм билээ. Солонгосын нэгэн сонинд ярилцлага өгсөн Ким До Гён гэгч эр жирийн банкны албан хаагч байгаад цомхтголоор ажилгүй болжээ. Эхнэр нь амьдрал хүрэлцэхгүй байна хэмээн салахад амиа хорлохоос өөр зүйл бодогдохгүй байсан гэнэ. Гэвч амьдралаа аваад явчихаж чадахгүй гэж солонгос хүүхнүүдэд гологдоод байсан тул хадгаламжийн мөнгөө аваад Хятадыг зорьжээ. 150 сая вонноор Солонгост юу ч хийж чадахгүй. Харин Хятадад 30 м.кв талбай бухий байр авч интернэт кафе байгуулсан. Тэгээд 30 гарч буй хятад хүүхэнтэй гэрлэн, хадмууддаа ч нүүр бардам, мөнгөтэй харагдаж чадах болсон гэж тэр ярьжээ. Тэгвэл өөр нэгэн эрийн хувьд шалтгаан нь өөр. Ёнсаны зах дээр электрон бараа зардаг байсан 53 настай Ким Оросын солонгос бүсгүйтэй гэр бүл болж, Ташкентед электрон барааны дэлгүүр нээсэн байна. Тэрээр дотоод дахь эдийн засгийн байдал муудаж, гадагшаа нүх сүв хайх хэрэгтэй болсон гэж тайлбарлаж буй аж. Түүнд гадагшаа гарахын тулд гадаад эхнэр хэрэг болсон юм байх. Ким Орост очоод, дөрвөн өдрийн турш 3040 орос болон Оросын солонгос хүүхнүүдтэй танилцжээ. Тэгээд арван гурав дахь хүүхэнтэйгээ суухаар болж, дараа өдөр нь ээж, аавтай нь уулзаад нөгөөдөр нь Элчин дээрээ очин бүртгүүлэн, хуримаа хийжээ. Мэн хадмынхаа нутгийн үзэсгэлэнтэй гэсэн газруудаар явж, Солонгост очин гэрлэлтээ батлуулахад зарцуулсан хугацаа ердөө нэг долоо хоног.
Ер нь солонгос эрчүүд корё хэмээн дууддаг солонгос гаралтай гадны эмэгтэйчүүдтэй гэрлэх сонирхол их байдаг гэнэ. Солонгосын дайны үеэр Хятад, Орос руу дүрвэн гарсан солонгосчуудын үр удмыг эхнэр болгон авахад бусад үндэстнүүдээс хялбар байдаг ажээ. Яагаад гэвэл хэлний бэрхшээл үгүй бас эхнэрээ солонгос хоол хийж сургана гэсэн зовлонгоос ангид амьдрах болно. Харамсалтай нь, солонгосчуудын орос эхнэртэй гэрлэх гэсэн оролдлогын 80 орчим хувь нь салалтаар төгсдөг талаар зуучлалын албаныхан ярьжээ.
Хэдийгээр эхнэрүүд нь орос, хятад байгаа ч гэсэн дээрх жишээнүүд яагаад солонгос эрчүүд гадаад эхнэр сонирхох болсны тайлбарыг нэг талаар өгч байгаа биз ээ. Гадаад хүнтэй гэрлэх хүсэлтэй хүмүүс зуучлалын албанд дунджаар 10 сая орчим вонн төлдөг гэнэ. Тэгээд хадмууддаа багагүй тооны мөнгөн бэлэг өгдөг нь хуучныхаар инж гэмээр. Манайд элбэг болсон солонгос хоолны газар, интернэт кафе, гэрэл зургийн газрууд бүгд солонгос нөхөртэй монгол бусгүйчүүдийнх. Тэгвэл энэ нь зөвхөн Монголд ч буе Индонез, Филиппин, Вьетнам гээд Ази даяар хэрэн тогтжээ. Гэхдээ вьетнам бүсгүйтэй гэрлэж байгаа солрнгосчууд цөөнгүй хэдэн жил нутагтаа хамт амьдарсны эцэст Вьетнамд ирж бизнес хийдэг. Учир нь Вьетнамд гадаадын хун өөрийн нэрээр буе эхнэрийнхээ нэрээс бизнес хийж болохоор хуулиндаа заажээ. Тиймээс таньж мэдэхгүй бүсгүйтэй гэрлэвэл хоосон хоцроход хүрэх учраас ийн хэдэн оныг үдэх хэрэгцээтэй болдог гэнэ. Солонгосчууд гадагшаа тэмүүлэх болсон эрчүүдийнхээ талаар ийм мэдээллийг цацаж байна. Харин манайд хэдэн эмэгтэй ямар журмаар солонгос эртэй суугаад явсныг хэлээд өгөх бэлэн баримт ховор. Хэрхэн амьдарч байгааг нь мэдэхэд ч хэцуү. Гэхдээ хүргэчүүд маань ийм л шалтгаанаар эхнэр хаин Монголд ирдэг юм байна гэсэн еренхий ойлголт төрсөн биз ээ. Монгол бүегүйн цэвэр ичимтгий, үзэегэлэнт царайд татагдсандаа буе үнэ өртөг хямдаар амьдраад байж болохоор учраас л сонгодог байна шүү дээ. Кинон дээр гардаг ганган хувцастай, үсээ хээнцэрлэн засуулсан залуучуудын 2030 жилийн дараахь хувилбар нь л манай хүргэчүүд болдог. Хүргэчүүдийнхээ тухай товчхон сураглан, сурвалжлахад ийм л байна даа.
(өдрийн сонин 2004.9.08 222)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button