Ц.Баянбилэг Yе мөчний өвчнийг зургаан удаа тариад илааршуулна

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Энэ эмнэлгийг байгуулах санаа хэдийд төрсөн бэ?
-Намайг Ц.Баянбилэг гэдэг. Алтан хүн эмнэлгийн захирал, их эмч, магистр. Өмнө нь улсын эмнэлэгт ажиллаж, эрдэм шинжилгээний ажил хийж байх үедээ үе мөчний архаг өвчтэй хүмүүсийн үенд тариа хийх аргаар 300 орчим хүнийг эмчилсэн юм. Энэ эмчилгээ маань маш амжилттай болсон учраас урамшаад хүмүүст тус болох үүднээс тус эмнэлгээ байгуулаад дөрвөн жил болж байна.
-Энэ хугацаанд хичнээн хүнийг эмчилсэн бэ? 100 хувийн баталгаатай эмчилдэг гэж ярилцах юм билээ?
-1200 гаруй хүн эмчилсэн. 100 хувь ч юу юм бэ. Юутай ч эдгэрэлт 95-98 хувьтай байгаа.
-Yенд нь тариа хийдэг гэсэн. Хаанахын, ямар тариа хэрэглэдэг вэ?
-Өвчний анхан шатанд үйлчилгээ багатай тариа, харин хүндэрсэн өвчинд үүнээ 24 дахин хүчтэй тариа хийдэг. Бүр архагшчихсан бол 48 дахин хүчтй тариа тарьдаг. Орос, Герман, Румынаас тариагаа авчирдаг.
-Тариагаар эдгэрэхгүй, өвчин нь хүндэрчихсэн тохиолдолд яаж эмчлэх вэ?
-Энэ тохиолдолд шинээр шар ус сэлбэн хөдөлгөөнгүй хэсгүүдийг дэс дараагаар хөдөлгөөнд оруулдаг.
-Тарианы тухайд жаахан тодруулахгүй юу? Ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүйгэх баталгаа байна уу?
-Тарианд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Yүнийг манай эмнэлгээр үйлчлүүлсэн бүх хүмүүс гэрчилнэ. Нэг ч удаа гомдол гарч байгаагүй нь эмчилгээ амжилттай болж байсныг нотлох болов уу.
-Тариа тариад л архаг өвчнийг эдгээчихнэ гэхэд нэг л итгэмээргүй санагдаад байх юм?
-Зөвхөн тариа хийгээд л зүгээр болчихдог юм биш. Тарихын өмнө урьдчилсан эмчилгээ хийдэг. Энэ нь хүндрэл гарахаас хамгаалдаг юм . Yенд тариа хийх, эмчилгээ 12 хоногийн хугацаатай. Өөрөөр хэлбэл, гурав хоногийн хугацаатай гурван удаа тарьдаг гэсэн үг. Харин эцэст нь жилийн график эмчилгээ хийдэг. Ер нь үе мөчний өвчнийг олон улсын эмчилгээний графикт 1-4 жилийн хугацаанд тодорхой графикийн дагуу эмчилдэг юм шүү дээ.
-Жилийн эмчилгээний график гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Өнөөдөр ихэнх эмнэлэг хүмүүсийг 10-14 хоног хэвтүүлээд л гаргачихдаг. Ийм эмчилгээ хэзээ ч үр дүнтэй байдаггүй. Харин манай эмнэлэг огт өөр. Хүмүүс миний хоёр өвдгөнд яс ургачихлаа. Миний өвдөг зүгээр болчихвол л боллоо гэдэг. Хэрэг дээрээ өвгөнд үүсээд байгаа тэр өвчин нь хүний цусанд байдаг. Тэр нь бүр залуу насанд л эхлэл нь тавигдчихсан байдаг. Бидний хувьд эхлээд өвчний үүсвэрийг нь эмчилдэг. Өөрөөр хэлбэл, цогц эмчилгээ хийнэ гэсэн үг л дээ.
-Ингэхэд хүмүүс яагаад үе мөчний өвчтэй болдог юм бол?
-Ийм өвчтэй хүмүүсийн ихэнх нь 25-30 насандаа л эмгэг суурь нь үүсчихсэн байдаг. Ер нь ханиад хүрэх, хатгаа тусах, шүд, хоолой, толгой өвдөх зэргийг тухайн үед залуу хүний эрч хүчээр туулаад гардаг ч сайн эмчлүүлэхгүй бол энэ өвчний үүсвэр тавигдсаар байдаг юм. Нас ахихаар, тухайлбал 45-аас дээш насанд энэ өвчин нь илэрч гол тулгуур эрхтэн болох хөл, өвдөг, ташаа, нуруу, түнх нь өвдөж эхэлдэг.
-Танайх бас яс ургалтыг мэс заслын бус аргаар эмчилдэг гэсэн байх аа?
-Тийм ээ. Эмчилгээний аппаратандаа тусгай эм шингээгээд яс ургасан газар нь тавихад үүнийг зогсоож хайлуулдаг юм. Yүний дараа 21 хоног тутамд тариа хийдэг. Энэ нь хүний цусан дахь бактерийг устгах зориулалттай. Өөрөөр хэлбэл, дахин яс ургахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг сайн талтай.
-Танайх үе мөчний өвчнөөс өөр ямар эмгэгийг эмчилдэг вэ?
-Манайх таргалуулах, тураах, батга арилгах болон бүх төрлийн бэлгийн замын өвчнийг эмчилдэг.
-Yйлчилгээний хөлсийг чинь сонирхож болох уу?
-Яс мөгөөрсийг мэс заслын аргаар эмчилдэг. Бусад эмнэлэг эмчилгээгээ 100-150 мянган төгрөгөөр үнэлдэг юм билээ. Харин манайх 50 мянган төгрөгөөр бүх эмчилгээгээ хийдэг. Сүүлийн үед манайхан Бээжин, Хөх хот руу явж үе мөчний өвчнөө их эмчлүүлэх болсон. Yүнээс эмчилгээ нь үр дүнтэй болсон нь тун ховор. Ингэж их үнээр эмчлүүлж мөнгө гарздахын оронд манай эмнэлэгт хандаж болно шүү дээ. Манай үйлчилгээ Хятадад эмчлүүлэхээс 400 дахин бага төлбөртэй.
-Танай эмнэлгийг сонирхсон хүмүүс хаана, хэнд хандах вэ?
-Жуковын хөшөөний төв засмал замын урд талын зогсоол. Хатан трейд компанийн барилга, 11 тоот. Утас 99284519, 99195192
/Өдрийн сонин, 2004, 09.08, 222/