Швейцарьчууд монгол гэр урлажээ

Саяхан Швейцарьт тийм нэгэн гэр мэндэлжээ. Сонирхолтой нь шинэ гэрийг швейцарьчууд өөрсдөө урлаж. Тэгэхдээ бүр бүсгүйчүүд гээч. Монголд огт ирж үзээгүй хэрнээ Монголыг сонирхдог, Монголын тал нутаг, гайхамшигт ард түмэнд дурласан Верена Кастеллани, Вероника Хофсшмидт хэмээх хоёр бүсгүй энэ гэрийн баганыг тулж, тооныг өргөсөн гэнэ. Өдгөө өргөө гэр Женевт олны мэлмийг булааж буй. Гэрийнхээ бүрээс, модыг тэд уламлалт аргаар буюу дээвэр, туургыг нь гэхэд ноосоо савж, мориор татсан эсгийгээр, унь, ханыг нь уулын модыг хатаан цуулбарлаж хийсэн нь бахархууштай.
Гэр бүтээх ажилдаа тэд тахир дутуу, оюун ухааны хомсдолтой хүмүүсийг татан оролцуулж, бүтэн хоёр жил хөдөлмөрлөсөн ажээ.
/Өнөөдөр, 2004, 09.08, 211/