Хэн хэн сайд болох магадлалтай вэ?
Зарим сонин тэдний нэрсийг нийтлээд эхэлжээ.Эх орон-Ардчилал эвслээс сайдын сэнтийд залрах боломжтой хүмүүсийн тоонд эн түрүүнд УИХ-ын гишүүн асан Лу.Болд зүй ёсоор орно. Барууны өндөр боловсролтой, олон улсад нэр хүндтэй энэ залуу ардчилсан хүчний томоохон боловсон хүчний нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди саяхан Японы Гадаад хэргийн сайдтай уулзахдаа манай орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болох сонирхолтой байгааг илэрхийлсэн. Ингэж чадвал Монголын олон улсын нэр хүнд эрс өсөх нь гарцаагүй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө чармайх нь шинэ Засгийн газрын гадаад бодлогын нэг том зорилт. НҮБ-аас өмнийн түүхтэй, түүнээс илүү гарахаар олон гишүүнтэй, удирдах зөвлөлд нь 12 гишүүн орон багтдаг Олон улсын Парламентын холбоо (ОУПХ) гэдэг том байгууллага бий.Түүнд парламентаа элсүүлэхээр Япон, БНСУ зэрэг орны Гадаад хэргийн сайд асан хүмүүс арав хорин жил хөө-цөлдсен юм гэнэ лээ. Ардчилсан холбоо эвслийнхэн засгийн эрх авахдаа ОУПХ-нд элсэхэд дор хаяж 20 жил хүлээх байх гэлцэж байжээ. Гэтэл хоёрхон жил хөөцөлдөөд тэр том байгууллагын эгнээнд багтаж чадсан юм.
Тэнд элсүүлсэн хүн нь эрхэм гишүүн асан Лу.Болд. Удирдах зөвлөлд нь ажиллаж байсан түүний халааг дараагийн УИХ-д сонгогдсон гишүүн Н.Энхболд залгамжлан авч улмаар дэд Ерөнхийлөгчөөр нь сонгогдон бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан. Лу.Болд нутагтаа ОУПХ-ны бүсийн хуралдааныг хийлгэж англи хэлээр даргалан гадаадын ларла-ментчдаас өндөр үнэлэлт авч байв. Ингэж ажиллаж чадаж байсан хүн улсаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын буе гишүүнээр элсүүлж чадна гэдэгг найдаж болох юм. Дэлхийд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, тероризмын эсрэг эрч хүчээ авч буй нийтийн тэмцэл зэргээс үүдээд НҮБ олон улсын чухал байгууллага, дэлхийн Засгийн газрын хэмжээнд үнэлэгдтэлээ нэр нөлөө нь өсч байна. Энэ үед манай улс нам хүчнээрээ талцалгүй бо-ловеон хүчнээ зөв байршуулж гадаад нэр хүндээ дээшлүүлэх хэрэгтэй байна. Лу.Болд НҮБ-ын албан ёсны хэлүүдээс орос, англи, францыг эзэмшжээ. Монгол Улсын байр суурийг олон улсад илэрхийлэх чадвар сайтай тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Монголыг сонгуулахад хүчин чармайлт тавих нь эргэлзээгүй.
Тэрбээр тив, бүс нутаг бүхэнд хэлхээ холбоо, найз нөхөдтэй. Европт Монголын хамгийн гол түнш бол яах аргагүй Герман улс. Европын холбоо руу хандах нь манай стратегийн гол зормлго. Лу.Болд Европт боловерол олж хэл соёлыг нь эзэмшсэн хүн. Гадаад харилцааны хүн эдийн засагч байх нь чухал.
Лу.Болд 1996-2000 онд УИХ-ын гишүүн байхдаа Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулж хөрөнгө оруулалт татах том том чуулга уулзалтуудад үг хэлж байв. Хөрөнгө оруулагчдад ч нэлээд танигджээ. Тэрбээр Банкны холбоог байгуулж өнөөгийн төвшинд хүргэсэн, эдийн засгийн төрийн ба төрийн буе байгууллагуудыг байгуулах туршлага хуримт-луулсан гэдгийг дурдах хэрэгтэй.
Монгол Улс ардчиллаар нүүрээ тахалж гадаад ор-нуудтай харилцаагаа өргө-жүүлж хөрөнгө мөнгө татдаг. Өнөөдөр ардчиллыг гадаад ертөнцөд төлөөлөх хүн нь Ерөнхий сайд Ц.Элбэгдорж болж байна. Түүнд баруун гар болж зорилтоо биелүүлэхэд гарцаагүй туслах хүн нь Гадаад хэргийн сайд байх нь мэдээж.
Лу.Болд тохиолдлын хүн биш, ардчилалд анхнаас нь гар бие оролцож Оюутны холбоог удирдан анхны байнгын ажиллагаатай парламентад сонгогдож байсан. ОУПХ-нд Ц.Элбэгдоржтой хамтран ажиллаж гар нийлж байсан туршлагатай нэгэн. Эдгээр байдлыг Монгол Улс заавал ашиглах нь зүйтэй болов уу.
Энд нам,эвслийн бус Монгол Улсын сонирхол үйлчлэх ёстой. Албан тушаал хөөгчийг буе ардчиллын төлөө тэмцэж түүний төлөөлөл болсон хүнийг гадаад тал хүлээн авахдаа дөхөм байдаг нь олон улсад нотлогдсон зүйл билээ. Лу.Болд сүүлийн дөрвөн жилд Зүүн хойд Азийн нийгэмлэгийг үүегэн байгуулж ажиллаж байна. Энэ бүс нутагт ОХУ, БНХАУ, Хойд, Өмнөд Солонгос гээд нөлөө бүхий олон орон багтдаг. Монгол Улс ч ирээдүйгээ энэ бүс нутагт төсөөлдөг. Лу.Болд нийгэмлэгийнхээ шугамаар бүс нутгийн төрийн ба төрийн буе олон байгууллагатай холбоо тогтоож чадсан юм. АНУ манай стратегийн хөрш. Тэндэхийн Сенат, Конгрес-сийн нөлөө бүхий гишүүдтэй Лу.Болд дотно харилцаатай байдаг. Монгол-Америкийн бизнесийн зөвлөл манайд идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан. Сенатын байнгын хорооны дарга У.Ротыг Банкны холбооны Ерөнхий-лөгчөөр сонгогдоход баяр хүргэж АНУ-ын банкны холбоотой холбоо тогтоож чадсан. Ази, Номхон далайн парламентын холбоонд Мон-голыг дөрвөн жил төлөөлсөн, АНУ, Канадын парламентын удирдлагатай дотно холбоо, танил нөхөдтэй гээд олон давуу тал түүнд бий. Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга байхдаа хоёр орны харилцааг үерэнгүй хөгжүүл-сэн гээд олон зүйлийг түүний талаар үргэлжлүүлж болно.
УИХ дахь Эх орон-Ардчилал эвелийн мэдэлд ирэх нь бараг тодорхой болоод буй Эрүүл мэндийн сайдын суудалд эрхэм гишүүн Л.Гүндалайн нэр хамгийн ойр сонсогдох боллоо. Өнгөрсөн дөрвөн жилд парламентын танхимд ардчиллыг хамгаалан тэмцэж сөрөг хүчнийг мэдрүүлж тэдний нүүрийг тахалж явсан хүн нь яах аргагүй гишүүн Л.Гүндалай. Үүгээр нь Монгол даяар түүнийг таньдаг болж шилдэг арван улстөрчийн тоонд завсаргүй оруулах болсон билээ. Л.Гүндалайн сөрөг хүчний дуу хоолойг олонд хүргэхийн төлөөх тэмцэл МАХН-ын эрх мэдэл хэрээс хэтэрч хяналттай төр, засаг үгүйлэгдэж буйг сонгогчдод таниулсан гэж хэлж болно. Уг нь тэрбээр Хөвсгөл аймаг дахь УИХ-ын 45 дугаар тойргоос бие даан нэр дэвшиж хэний ч дэмжлэггүйгээр төрийн түшээ болсон хүн. Гэвч биеийн амрыг бодоод явахыг хүсэлгүй ардчилсан хүчнийг сонгон шинээр байгуулагдсан Ардчилсан намын дэд дарга болж улс төрийн амьдралын гүнд хэл тавьсан төрийн түшээ.
УИХ-ын 2004 оны сонгуульд Эх орон-Ардчилал эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Монголын 18 нас хүртлэх бүх хүүхдэд сар болгон олгох Итгэлийн 10 мянган төгрөг байв. Түүнийг хэн санаачилс-ныг сонгогчид тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Тэр бол эрхэм гишүүн Л.Гүнда-лай. Итгэлийн мөнгө нь олон айлд амьдралын дэм өгч, жижиг бизнес эрхлэх эх уүсвэр болж, гэр бүлд хүүх-дийн байр суурийг эрхэмлэж үздэг уламжлалт ёс заншлыг сэргээхэд түлхэц өгсөн санаачлага болсон гэдэгтэй санаа нийлэх хүн олон. Оны шилдэг улстерчийн өргөмж-лөлийг хэдэнтээ хүртсэн тэрбээр унаган мэргэжлээсээ ч хөндийрөөгүй гэж үзэж болно.
Германы Мартин Лютерийн их сургуулийн Хүн эмнэлгийн эмчилгээний ангийг дүүргэсэн Л.Гүндалай гишүүн өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо эрүүл мэндийн чиглэлээр хамгийн олон төсөл хэрэгжүүлжээ. Эмч гишүүн сонгосныхоо үр шимийг тойргийн сонгогчид нь хамгийн их хүртсэн. Тэд нарийн мэргэжлийн эмч нараар үнэ төлбөргуй үзлэг оношлогоо хийлгэж заншсан байна. Оношлогооны эмнэлэг ч нээж өгчээ. Гишүүн Л.Гүндалай тойргийн сумдынхаа 80 хувийг ЭХО аппаратай болгож эмч нарыг нь ЭХО оношлогооны мэргэжил дээшлүү-лэх сургалтад зардлыг нь даан хамруулжээ. Түүний эрүүл мэндийн төлеөх ажил зөвхөн тойргоор нь хязгаар-лагдаагүй юм. Гишүүн Л.Гүндалай олон герман нөхөдтэй. Тэдэнтэйгээ хамтран Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт бөөрний гемодиализийн зургаан ширхэг аппарат бэлэглэн Эрүүл мэндийн сайд П.Нямдаваагийн хамт нээл-тийг нь хийж байсан. Сайдтай хамт Германд ч айлчилсан. Харамсалтай нь Эрүүл мэндийн сайдын зүгээс олигтой дэмжлэг үзүүлээ-гүйгээс энэ төвийн өндэр үнэтэй аппаратууд сул зогсож бөөрний дутагдалд орсон олон зуун өвчтөн дугаар хүлээн шаналж байна. Энэ талаар эрхэм гишүүн сайд хоёрын хооронд маргаан гарсныг уншигчид санаж байгаа байх. Сайдаас илүүтэйгээр өвчтөнүүдийн төлөө санаа тавьдаг эрхэм гишуүн Л.Гүндалайг жинхэнэ сайд болгочихвол олон түм-нийхээ төлөө ихийг бүтээнэ гэдэгтэй эмч эмнэлгийн ажилтнууд санал нэгтэй байгаа аж. Өнгөрсөн дөрвөн жилд ардчиллын төлөө тэмцэж, шоронд орж хэлмэгдэж явсан эрхэм гишүүн Л.Гүндалайг залуу эрч хүчтэй хүний хувьд ч, мэргэшиж яваа улстөрчийнх нь хувьд ч, үргэлж шинийг эрэлхийлж явдгийнх нь хувьд ч, гадаад дотоод харилцаа холбоо, мэдлэг чадварынх нь хувьд ч аль ч яамыг явж чадна гэдэгтэй маргах хүн эвсэл дотроос гарахгүй биз ээ. Англи, германаар чөлөөтэй ярьдаг, баруунд олон жил амьдарч ажиллаж байсан хүний хувьд элгээрээ мөлхөж яваа Эрүүл мэндийн салбарыг өлхөн өөд татаж шинэчилж чадна гэж ард түмэн итгэж байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдад хамгийн тохирох сонголт бол эрхэм гишүүн Э.Бат-Үүлийг гэж үзэцгээж байна. Тэрбээр шударга, ардчилал, эрх чөлөөг итгэл үнэмшлээ болгосон хүн. Эрх чөлөөгөөр дутмаг оронд л гэмт хэрэг цэцэглэж хээл хахуульд идэгддэг гэдэг. Хууль зүй, дотоод хэргийн яамыг Э.Бат-Үүл шиг хатуу шударга хүн толгойлж байж л элдэв сөрөг үзэгдлээс салгах үндэстэй. Э.Бат-Үүлд авил-гал өгөх гээд, түүнтэй хуйвал-даж шударга буе зүйл хийх гээд үзээрэй. Хэн ч зүрхлэх-гуй гэж журмын нөхөд нь хэлж байна. Ардчиллын салхи огт нэвтрээгүй салбар бол цагдаа, хүчний байгууллага. Тэнд жинхэнэ ардчилагч очиж байж л хуучин хэлбэрээс нь салгах учиртай.
Сайдад нэр дэвшигчдийн дотор нэгэн эмэпгэйн нэр нам, эвсэл дотроо яригдаж байгаа сурагтай. Сонгуулийн үеэс л Бүдээгийн Мөнхтуяа гэх нэр олны сонорт хүрч эхэлеэн. Баруунд технологийн дээд мэргэжил эзэмшсэн энэ бүсгүй Ардчилсан намаас УЙХ-д сонгогдсон цорын ганц эмэгтэй. Иргэний зориг- Бүгд найрамдах намын дарга С.Оюун, эрхэм гишүүн Б.Мөнхтуяа хоёр л эвелийн эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Гэтэл сонгогчдын маань талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эвслийнхэн ганц эмэгтэй гишүүнээ сайдын суудалд залах сурагтай байна. Ингэхээр ямар ч байсан шинээр бүрэлдэх Засгийн газар маань жендерийн мэдрэмжтэй байх нь. Буруу нь юу байхав. Эмэгтэй сайдтай байх нь зохимжтой төдийгүй шаардлагатай зүйл гэж хэлж болно. Нийгэмд тулгамдеан олон нарийн ширийн асуудлыг эмэгтэй хүний оролцоо-гүйгээр шийднэ гэхгүй л байх шинэ Засгийн газар. Б.Мөнх-туяагийн хувьд хийсэн бүтээсэн зүйлтэй, мэргэжил боловерол өндэр, Монголын шилдэг л эмэгтэйчүүдийн нэг. Нийгмийн хамгааллын чиглэлээр гаднынхантай хам-тарч ажиллах туршлагатай, эдийн засаг, барилга, хөрөнгө оруулалтын салбарт ч хүч сорьж амжилт олсон нэгэн.
Хэвлэлд нэр дурдсанаар бол эрхэм гишүүн С.Баярцогт, Н.Батбаяр гээд ардчиллын үйл хэрэгт анхнаас нь оролцож явсан туршлагатай улстөрчид шинэ Засгийн газрын танхимыг эвсэл талаас бүрдүүлэх бололтой. Олон нийт ч үүнийг сайшаан хүлээж авч байна.
Ер нь Харвардад суралцаж ирсэн Ерөнхий сайдаасаа ч, Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэл өгч буй байдлаасаа ч Америк, барууны хэв маягтай Засгийн газар бүрдэх шинжтэй. Дээр дурдсан эрхмүүд энэ шалгуурт бурэн нийцэж байгаа юм.
(өдрийн сонин 2004.09.09 223)