Гар утасны наймаачид тун завгүй байна

Монголын хэрэглээ, арилжааны зах зээл шинэ сар гараад өрнөл ихтэй байна. Шатахууны ханш өсч, оюутан, сурагчдын хичээл эхэлж, цаг үеийн ажил оволзож байгаа болохоор тэр.

Үйл явдал ихтэй дээрх зах зээлээс хамгийн эрчимтэй нь гар утасны худалдаа гэлтэй. Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт хичээлийн хэрэгсэл борлуу-лагчид толгой өндийх завгүй ажилласан бол одоогоор гар утасны наймаачид тун завгүй сууна.
Нарны титэм-ийн ард талын Мобикартын хоёр давхар ногоон барилгын орчим апсаас хэл хөдчлгөөн ихтэй харагдана. Дотор нь хэл тавих зай алга. Ашиглалтад ороод хоёр ч жилийг үдэж буй туе төвийн хоёрдугаар давхар ийм их хүнтэй байхыг нь анх харлаа. Тодорхой тоо хэлж мэдэхгүй ч шинээр оюутан болж буй залуусын олонх нь гар утас авахаар сонирхох нь энэ.
Хоёрдугаар давхрын шинэ, хуучин гар утас, сэлбэгийн лангуунууд, утас засварын цэг, нэгдүгээр давхрын мобикомын утас борлуулах төв ч дүүрэн хүнтэй. Үүнээс гадна энд шинэ дугаар худалдан авах, утасны хугацаагаа сунгуулагчдын ч урт дараалал үүсчээ.
Nokia, Siemens, Samsung, Sony ericsson маркын утасны шинэ нь 80-700 мянга, хуучин нь 40-100 мянган төгрөгийн ханштай байв. Шинэхэн оюутнууд дээрх утаснуудаас өнгөт дэлгэц, стерео дуутайг нь үнэ харгалзахгүй авч байна аа. Тэд ямар утас эдэлгээтэй үгүйг нь чанартайг тэр бүр мэдэхгүй ч хэн нэгний зөвлөгөөг даган сонголт хийж байсан. Худалдан авагчдын хөлд дарагдсан утасны наймаачид жаахан сиймхий гарангуут тав, арван мянгатын дэвсгэртийг тол-гойлон, тоолоод л. Арилжаа сайн байгаа нь илт. Хэрэглээ, арилжаа сайтай гар утасны ханш өмнөх сарынхаас нэг их өөрчлөгдөөгүй байв. Тухайлбал, сүүлийн уед моод болоод буй стерео дуу, өнгет дэлгэцтэй утас маркаасаа хамаарч 125-200 мянган төгрөгиин ханштай байна. Зураг авдаг бол 180-300 мянган төгрөгиин үнэтэй.
Толгой өндийх завгүй наймаачдын заримынх нь яриаг сонирхуулъя.
Б.Батболд Гар утасны борлуулалт харьцангуй сайн байгаа. Өнөөдрийн гол худалдан авагч болох оюутнуч өнгөт дэлгэц, стерео дуут л утсыг сонирхож байна.
Гэхдээ манай гар утасны хэрэглээнд суүлийн үед өөрчлөлт ажиглагдаж байна. Жишээлбэл, өнгөрсөн хавраас аль болох жижиг, дэлгэгддэг утас моод болж эхэлсэн бол зургаа, долдугаар сарын уед өнгөт дэлгэц, стерео дуутай утсыг их онцлох болсон. Гэтэл өнөөдөр хэрэглэгчдийн олонх нь өнгөг дэлгэц, гоё аятайг нь чухалчлах биш гарт барьцтай, чанаргай, сулжээ сайтай утсыг сонирхож эхэллээ. Энэ үуднээс Nokia-гийн бүх төрөл, Samsung Х.100, Раnasonic-60 зэрэг утас гүйлгээ сайтай байна. Утасны ханш харьцангуй тогтвортои байгаа гэв.
Мэн хоёрдугаар давхарт 9972, 9968,9969, 999О…гэсэн шинэ дугааруудыг 23-35 мянган төгрөгөөр борлуулж байсан. Харин нэгдүгээр давхарын Мобикартын цэгт нэг сарын дугаар харах үйлчилгээ, 10 нэгжтэй 9982, 9988, 9989…дугаарыг 17600 төгрөгийн унэтэй байлаа.
(өнөөдөр 2004.09.09 212)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button