Нийслэлд газрын төлөөх дажин дэгдлээ

Энэ газрын маргаан удаан бөгөөд хүчтэй өрнөж байна. Yйл явдал 014, 015 дугаар байрны өмнө саяхнаас баригдаж эхэлсэн павилоноос үүсчээ. Юун павилон баригдаж эхлэв гэж нэг давхарт үйлчилгээ эрхэлдэг оршин суугчид шалгаж эхэлтэл Засаг дарга Зоригтын аль 2002 оны газрын зөвшөөрөл гэнэт гарч иржээ. Маргааны гол зангилаа засаг даргыг буруутгах утасны үзүүр энд л байгаа бололтой. Учир нь 2003 онд батлагдаж, 2004 оноос мөрдөгдөж эхэлсэн Газрын харилцааны шинэ хуулиар хот доторхи газрыг дүүргийн засаг дарга биш, нийслэлийн засаг даргын захирамжаар олгох болсон. Харин Баянгол дүүргийн Засаг дарга хуулийн цоорхойг ашиглан он сарыг буруу бичиж газрын зөвшөөрөл олгосон хэмээн иргэд хардаж байна. Тиймээс тэд дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад шийдвэрээ гаргасан эрх мэдэлтнүүдийг өрөөндөө цуглуулан тодорхой хариу өгөхгүй бол өрөөнөөс нь гарахгүй гэж мэдэгдлээ.
-Ерөөсөө хотын бодлого бол нэг хүний эрх ашгийн төлөө нийт ард иргэд оршин суугчдын эрх хөндөгдөх ийм ёс байхгүй. Хотоос зөвшөөрөхгүй, ийм нөхцөл байхгүй гэсэн хариу өгсөн. Мэргэжлийн хяналтын алба ч хариу өгсөн. Ажлаа зогсоо гэсэн, бид зогсоохгүй.
Ийнхүү газрын маргаан хаа сайгүй үргэлжилсээр байна. Энэ удаа Баянгол дүүргийн Засаг дарга шийдвэрээ буцаахгүй бол түүний нэр дээр гомдол гаргахаар иргэд шийдсэн байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button