Эрхэлсэн сайдын асуудлаар зөвшилцөх шаардлагатай гэж үзэв
-Манай бүлэг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудалд анхаарлаа хандууллаа. Их эвслийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх, ямар бүтэцтэй ажиллах асуудлаар УИХ-ын гишүүд санал бодлоо солилцсон. 13 яамтай, 30 орчим агентлагтай, Засгийн газрын 16 гишүүнтэй байх ерөнхий дүр төрх тодорч байна. Төслийг намын бүлгүүДийн гишүүд, мэн Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсний дараа хоёр талаас зөвшилцсөн Засгийн газрын бүтцийн төслийг Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танилцуулна. МАХН Засгийн газрын бүтцийг цомхон байлгахыг зорьж байна. Ийм учраас яам, агентлагийн зохион байгуулалтын чиглэлээр зарим зүйлийг тодотгох, өөрчлөх саналыг нэмсэн. Үүнийг ч Ерөнхий сайд хүлээн авлаа.
Тухайлбал, Эх орон-Ардчилал эвслээс Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамдыг нэгтгэсэн санал орж ирсэн. Харин манай нам Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг туе тусдаа байх нь зүйтэй гэж үзлээ. Гадаадын хөрөнгө оруулалтын орчин сайжирч, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийж эхэлсэнтэй холбогдож Зам, тээврийн, Барилга хот байгуулалт, Түлш, эрчим хүчний яам байхаар болж байна.
Эдгээр яам улс орны маань хөгжил дэвшилд чухал үүрэгтэй, эдийн засгийн ач холбогдолтой учраас дэмжлээ.
-Еренхийлөгч аялал жуулчлалын асуудлыг Байгаль орчны яаманд хариуцуулах саналтай байсан. Харин танайх яагаад өер санал дэвшүүлсэн юм бол?
-Зам,тээврийн яамыг Зам, тээвэр, аялал жуулчлалын яам гэж нэрийг нь өөрчлөөд Аялал жуулчлалын газрыг туе яамны дотоод бүтцэд оруулсан. Бие даасан энэ агентлагийн статусыг яамны хэмжээнд томегосон гэсэн үг. Одоо ажиллаж буй Авто зам, Тээвэр, Аялал жуулчлал гэсэн гурван газрыг нэгтгээд яам болгосон. Энэ зохион байгуулалтаас хоёр даргын орон тоог хэмнэх төдийгуй ажлын уялдаа холбоо сайжирна.
-Агентлагуудын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Зарим агентлагийн тоог цөөрүулэх чиглэлд анхаарч ажиллалаа.Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамжийн газрыг нэгтгэх санал манай намын бүлэгт орж ирсэн. Энэ асуудлыг бид олон талаас нь ярилцеан. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь иргэдийн даатгалын хөрөнгө болон сангаас тэтгэвэр тэтгэмж олгодог байгууллага тул туе газарт гөсвийн оролцоо багасах ёстой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, бие даасан нэгж байх нь зүйтэй. Харин Нийгмийн халамжийн газар нь ядуу өрх, ажилгүйчүуд болон олон хүүхэдтэй айл өрхөд хөрөнгө мөнгөний тусламж дэмжлэг үзүүлдэг байгууллага тул тусдаа байх нь ач холбогдолтой юм.
Агентлагийн тоог үнэхээр цөөрүүлэх зарчмыг баримтална гэвэл Нийгмийн халамжийн газрыг Хөдөлмөр зохицуулалтын газартай нэгтгэж болох талтай. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь иргэдийн хөдөлмөр эрхэлж буй эсэхийг бүртгэдэг, хянадаг, мэн ажилгүйчүүдэд туслалцаа үзүүлдэг байгууллага шүү дээ. Тэгэхлээр ажил үүргийн хувьд ойролцоо гэсэн үг. Мөн Ерөнхий сайд Засгийн газрын 16 гишүүн дээр нэмж Эрхэлсэн сайдын орон тоог бий болгох санал тавьсан. Яам хариуцдаггүй сайд гэж ч ярьдаг л даа. Эрхэлсэн сайдын албан тушаал нь улс орны маань хөгжлийн чиг хандлагад хэрэгтэй гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм. Үүнийг манай бүлэг хэлэлцээд Засгийн газрын гишүүний энэ албыг шинээр бий болговол хоёр талдаа зөвшилцөж байж томилох шаардлагатайг чухалчилсан.
Эдгээр асуудлыг гэрээндээ тусгая, тэгээд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ярья гэсэн саналыг манай намын бүлэг тавьж буй. Намын бүлгийн өнөөдрийн хуралд Ерөнхий сайдыг урьж оролцуулан энэ чиглэлээр мэдээлэл өгсөн. Гэхдээ Ц.Элбэгдорж нь УИХ-ын болон УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн гишүүн биш учраас бүлэгтээ санал хэлэхээр болсон.
-Яамдын бутэц бараг тодорхой болж байна. Сайд, дэд сайдын томилгоо хэзээ эхлэх вэ? Яамдын сайд, дэд сайдын албан тушаалыг намын харьяаллаар сөөлжүулж тавих уу. Өөрөөр хэлбэл, яамны сайд нь МАХН-ын хүн бол дэд нь Эвслийнх байх жишээтэй.
-Энэ асуудлыг одоохондоо шийдээгүй байна. Засгийи газрын бутэц бүрэлдэхүүнийг УИХ-аар баталсны дараа л аль яамыг ямар намын хүмүүс толгойлох вэ гэдгийг ярилцах болно.
-Яамны бүтэц бүрэлдэхүүний талаар маргаантай ямар асуудал байна вэ?
-Маргаантай, санал зөрөлдөөнтэй асуудал бишгүй байна. Тэр бүхнээ гаргаж тавиад, манайх ийм саналтай байна гээд зөрүүдлээд байвал ажил явахгүй шүү дээ. Бие биенээ ойлгож, хамтарч ажиллах нь чухал.
-Зөвшилцлийн ажлын хэегийнхэн хуралдсан. Ямар асуудлыг ярилцеан бол?
-Бүтэц бүрэлдэхүүн, яамдын хуваарилалтын талаар санал солилцсон. Мэн орон нутгийн сонгуулийг хэдийд явуулах асуудлыг ярьсан. Манай намын бүлэг аравдугаар сарын дундуур, тодруулбал, аравдугаар сарын 10-ны ням гаригт орон нутгийн сонгуулийг явуулж болох юм гэсэн саналтай байгаа.
(өнөөдөр 2004.09.09 212)