Шрек-2-той зуны дурсамж

Аварга биет Шрекийн хайр дурлал, хүн төрөлхтний ертөнцөд нэвтэрч буй хөгжилтэй явдлыг өгүүлсэн уг кино хамгийн орлоготой киногоор шалгарчээ. Мөн бяцхан үзэгчид зуны амралтаа Шректэй өнгөрүүлсэн гэсэн утга бүхий зурвасыг интернэтээр цацсан байна. Yүнээс дүгнээд уг киног ашиг орлого төдийгүй үзэгчдэд сэтгэлийн таашаал өгч чадсан бүтээл хэмээн Америкийн кино шүүмжлэгчид үнэлсэн аж.
Америк, Англи, Канад зэрэг Европын ихэнх оронд өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн Шрек-2 ялимгүй хожуу буюу долдугаар сард Азийн орнуудад гарч эхэлсэн юм. Киноны утга агуулга нь зуны зугаатай өдрүүдийн өнгө аястай нийцсэн болоод ч тэр үү олны сонирхлыг ихээр татсан гэнэ. Зуны турш ашиг орлогын жагсаалтын дээгүүр бичигдсэн Шрек-ийн халаасанд дөрвөн тэрбум ам.доллар оржээ.
/Өнөөдөр, 2004, 09.09, 212/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button