Бороо, манантай Е витамин

Энэ үеэр Е витамин цомогт нь багтсан гурван дууныхаа клипийг сонирхуулсан. Бороо, Манан, Сайхан сэтгэл нэртэй эдгээр дуугаа сонсаогчдод амин дэмээс дутахгүй сэргээш өгнө гэдэгтээ тэд найдаж буй аж. Тиймдээ ч шинэ цомгоо Е витамин гэж нэрлэсэн гэнэ.
Жүжигчний мэргэжилтэй тус хамтлагийн залуус эдгээр клипийнхээ зохиолыг драмын хэлбэрээр найруулжээ. Эртний гэмээр байшинд хөршлөн амьдрах таван залуугийн хайр дурлал, эгэл амьдралыг Бороо дуунаас сонирхож болно. Утаан дундуур замаа олохгүй төөрөхтэй адил залуу насны алдаа, онооны тухай Манан дуу өгүүлнэ. Энэ мэтээр өвөрмөц хэлбэрээр найруулсан дуунуудаа тун удахгүй залууст хүргэхээр ажиллаж байна. Бидний найзын дурлал, Тавилан зэрэг кинонд тоглож байсан тус ххмтлагийн залуус бас нэгэн кинонд тоглохоор төлөвлөжээ.
/Өнөөдөр, 2004, 09.09, 212/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button