УИХ, Засгийн газраа ээлжлэн удирдахыг санал болгожээ

Түүнд дурдснаар бол УИХ, Засгийн газрыг МАХН, Эх орон-Ардчилал эвслийнхэн хоёр, хоёр жилээр ээлжлэн удирдах юм байна. Талууд сонгуулийн үеэр амласан, нийгмийн хамгааллын талаар дэвшүүлсэн зорилтуудаасаа татгалзаж, шинэ хувилбарыг хамтран боловсруулж Засгийн газрын уйл ажиллагааны хөтөлбөрт тусгах, боловсон хүчний томилгоо 5050 гэдгийг зөвхөн улс төрийн албан тушаалтны хүрээнд ойлгох ба төрийн жинхэнэ албан хаагчдыг /дэд сайдаас доошхи/ улс төрийн шалтгаанаар халж солихгүй байх, Их эвслийн нэрийн өмнөөс хэвлэлийн мэдэгдэл, мэдээлэлхийж байх хамтарсан бүтэц бий болгох, энэ бүтцээрээ дамжуулан мэдээлэл хүргэж байх гэсэн санааг Зөвшицөл №3-т тусгасан байна. Гэвч Эх орон-Ардчилал эвслийнхэн энэхүү баримт бичигт дурдсан зүйлийг бараг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэд өмнө нь боловсруулсан гэрээний төслөө баталгаажуулахыг хүсч байгаа гэнэ. Гэтэл МАХН үүнийг нь зөвшөөрөхгүй байгаа юм байна. Энэ шалтгаанаар зөвшилцөл дахиад гацаанд орохыг эх сурвалжууд үгүйсгэсэнгүй. (өнөөдөр 2004.09.09 212)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button