Ерөнхийлөгчид өргөн барилаа
Бүлгийнхэн ҮХЯ, БСШУЯ, ЭМЯ, НХХЯ, ХЗДХЯ, ГХЯ, БХЯ, ХХААЯ, БОЯ-ны одоогиин бүтцийг өөрчлөх шаардлагагүй, харин СЭЗЯ, ДБЯ-ны бутэц, бүрэлдэхүүнийг өөрчилж болох юм гэсэн саналтай байна. Тус бүлгийнхэн өнгөрсөн дөрвөн жил ажилласан яамдын бүтцийг олон жилийн судалгаа, дэлхийн стандартын жишгийн дагуу боловеруулсан, энэ нь ч ур дунгээ өгсөн учраас есөн яамыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн тайлбар хийж байгаа. Засгийн газрын 40 агентлагийг 30 болгох гэснийг МАХН 34 байх нь зүйтэй гэж үзэж байсан юм. Өчигдөр түүнээсээ буцаж 30 болгохыг зөвшөөрчээ.
Харин Засгийн газар 13 яам, 18 гишүүнтэй ажиллаж магадгүй нь. Гамшгаас сэргийлэх, Улсын мэргэжлийн хяналтын газрыг хариуцеан Эрхэлсэн сайд нэртэй хоёр гишүүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах шинэ саналыг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бүлгийн хуралд танилцуулсныг МАХН-ынхан үгүйсгээгүй байна. Эвслийнхэн ч энэ саналыг дэмжсэн юм. Өчигдөр үдээс хойш зөвшилцлийн ажлын хэсгийнхэн уулзан саналаа нэгтгэснийг Ерөнхий сайд зөвшөөрч, мэн орой Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналаа Ерөнхийлөгч Н.Багабандид өргэн барилаа.
Энэ тухай Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас ируүлеэн мэдээлэлд Ерөнхий сайд хэлэхдээ улс орны эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, яамд, агентлагийн ажил үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах зарчмыг баримтлан төслийг боловеруулсан гэлээ. Өмнө 40 агентлагтай ажиллаж байсан бол арваар цөөлж, харин яамдыг 13 болгон ажиллахаар уг төсөлд заажээ. Мэн шадар сайд нэг, хоёр эрхэлсэн сайдын албан тушаалыг шинээр бий болгох бөгөөд эрхэлсэн сайд нар гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналтын байгууллагын тус тус удирдан ажиллах юм хэмээн Ерөнхий сайд танилцуулаа.
Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын сонгуулиас хойш хоёр сар хагасын хугацаа өнгөрсөн ч Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаагүй байгаа нь иргэдийн дунд хүлээлт бухимдал үүегэж байна. Төр, засгийн байгууллагад ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн яаж шийдвэрлэгдэхийг харзнан, ажил төрлөө алгуурлаж, цалгардуулах байдал хавтгайдаа ажиглагдах болов. Өвлийн бэлтгэл, ургац хураалтын ажлыг ч мэн эрчимжүүлэх шаардлагатай байна. Нефть бүтээгдэхуүний үнэ өсч, түүнийг дагаад бараа үйлчилгээний үнэ өртөг нэмэгдэн, ядуу дорой иргэдийн амьжиргаа улам бур дордох хандлагатайг хэлэв. Төр, засаг хурдан төвхнөж сонгуулийн үеэр амласан нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдээ хэрэгжуүлж эхлэхийг ард иргэд тэсэн ядан хүлээж байна.
Орон нутгийн сонгууль ойртож, бэлтгэл ажил, зохион байгуулалтыг сайтар хангах, ирэх жилийн төсөв, телөвлөгөөг боловеруулах, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагатай тохиролцох хэрэгтэй байна гээд энэ мэт ард иргэд улс орны амьдрал, хөгжилтэй холбоотой олон асуудал тулгараад байхад Засгийн газрыг байгуулах ажил удаашран сунжирсаар байгааг тэмдэглээд, өргэн барьсан саналыг судлан үзэж хариугаа өгөх болно гэж Ерөнхийлөгч хэллээ гэсэн байна.
(өнөөдөр 2004.09.09 212)