Эрүүл мэндэд тустай шүү, үнсэлцээрэй
Анхны үнсэлт нь амжилт олоогүй, сэтгэлд нь нийцээгүй гэж голонгуй ярих нь ч бии. Ямартай ч гал халуун үнсэлт хайр дурлалын хамгийн том шагнал тедийгүй, өөролонзүйлдашигтустайг эрдэмтэд баталжээ. Заримаас нь хамтдаа сонирхъё.
Yнсэлцэх нь уушиг, зүрхэнд сайн
Лос Анжелос хотын секс судлалын нийгэмлэгийнхэн үнсэлттэй холбоотой сонирхолтой зүйлийг олж тогтоожээ. Үнсэлцэх нь эрүүл мэндэд тустай гэнэ. Тухайлбал, үнсэлт цусны эргэлтэд сайн болохыг илруүлсэн байна. Үнсэлцэх явцад судасны цохилт минутад 110 хүртэл цохилдог. Энэ нь зүрх судасны ажиллагаанд тун сайн дасгал болдог ажээ. Тиймээс уушиг бопон зүрхний өвчинд нэрвэгдэхгуй байя гэвэл үнсэлцэх хэрэпэй болох нь.
Шүдээ эрүүл байлгая гэвэл…
Хүний хамгийн их хайрлаж явах ёстой эрхтэн бол шүд хэмээн эмч нар нэгэн дуугаар баталдаг. Бид шудээ эрүүл байлгаж, элдэв гэмтлээс сэргийлэхийн тулд юу хийдэг билээ. Өглөө, орой шудээ зайлшгүй угаах шаардлагатай гэдгээс илуү юу мэдэх билээ. Тэгвэл унсэлцэх шүдний эрүул мэндэд сайн болохыг Чикаго хотын шүдний эмгэг судлалын академийнхан нотолжээ. Тиймээс шүд цооролтын эсрэг хэрэглэх шилдэг эм бол үнсэлт байх нь. Үнсэлт нь шүдний гадаргууг гэмтээдэг шүлсний исэлтийг саармагжуулж, шудний бүтцийг сайжруулдаг юм байна. Буйл эрүүл байх нь шүдэнд хамгийн их нелөөтэй. Их үнсэлцдэг хүн буйлны өрөвслөөр өвчилдөггуй. Яагаад гэвэл буйлыг өрөвсөхөөс сэргийлдэг иллэг үнсэлцэх үед хийгддэг ажээ.
Ядаргаа тайлдаг үнсэлт
Сүүлийн үед манайхан стресст орлоо хэмээн их ярьдаг болсон. Ядаргаа тайлах олон арга бий л дээ. Саунд суух, бутэн биеийн иллэг хийлгэх гэх зэрэг бидний хэрэглэдэг аргууд дунд үнсэлцэхэд ядаргаа тайлагддаг гэвэл уг содон сонсогдож байна уу? Хэрвээ Та өдөрт нэг удаа гурван минутаас илүу хугацаагаар унсэлцвэл тодорхой хэмжээгээр ядаргаагаа тайлж чадна гэнэ. Үүнийг Канадын судлаачид нотолжээ. Чин сэтгэлийн, дотно унсэлт хүний бие махбодийн стрессийн даавар-ыг устгаж, биохимийн идэвхжлийг сайжруулдаг юм байна.
Yнсэлтээр амин дэм солилцдог
Австрийн нийгмийн эрүүл мэндийн академийнхан унсэлтийн ашиг тусын тухай бас нэгэн сонирхолтой зүйл олжээ. Хүний шүлсний найрлагад олон төрлийн нян хадгалагдаж байдаг гэнэ. Тэдгээрийн 80 хувь нь хун бүрт ижил байдаг нян ба, үлдсэн хувь нь зөвхөн тухайн хүнд л байдаг нянгууд аж. Тэдгээр нь хүний биед эсрэг үйлчилгээ үзуулдэг нян гэнэ. Тиймээс бид унсэлцэх уедээ энэхуү 20 хувиа солилцдог бөгөөд энэ нь бидний дархлааны системийг сайжруулж, өвчин эсэргүуцэх чадварыг нэмэгдүүлдэг.
Өдөрт зургаагаас доошгүй удаа гурван минутаас илүу хугацаагаар үнсэлцээд байвал та үргэлж эруүл явж I болох нь. Эруул мэндэд тустай эдгээр зөвлөгөөнөөс харахад, үнсэлт хамгийн хялбар, таатай гимнастик биш гэж үү.
Хамгийн олуулаа зэрэг үнсэлцсэн нь
2004 оны хоёрдугаар сарын 14-нд гэгээн Валентиний өдрийг тохиолдуулаи Чилид 9000 хос нэгэн зэрэг 10 секундын турш унсэлцсэн гэнэ.
Филиппинд 5000 хоо цугласан нь үүний дараа орж байна. Тэнд унсэлцэх гэж ирсэн хосуудын хамгийн хөгшин нь 73 настай Алвин Гондилла, туүний эхнэр 56 настай Тэсс нар байв. Харин гуравдугаар байрных нь Нью-Йоркт цугласан 4400 хосын унсэлт болох нь.
Гайхашрал дагуулсан үнсэлт
Попын хатан Мадонна, залуу од Бритни нар МТУ тиас ашгйз 2004-ийн уеэр үнсэлцсэн нь жинхэнэ шуугиан тарьсан билээ. Тэд үүнийгээ бие биенийгээ хүндэтгэж явдаг төдийхнөөр тайлбарласан юм.
Хамгийн удаан үнсэлцсэн нь
Дэлхийн хамгийн удаа үнсэлцсэн хосоор Италийн Кармит Цубера, Дроп Орпаз нарыг бүртгэжээ. Тэд 30 цаг 45 минутын турш үнсэлцсэн гэнэ шүү. Цуцашгүй удаан үнсэлцсэнээс нь харахад тэд лав шинэхэн хос байсан биз. Харин хоёрдугаарт Америкийн иргэн Марк, Энни хоёр оржээ. Тэд оюутнууд. Энэ хос. Хосууд 12 цагийн турш биесээ энхрийлэн үнсчээ.
Хүмүүс хэдэн настайлаа анх үнсэлццэг болохыг хэрэгт дуртай судлаач нар бас сонирхжээ, Судалгааны дүн хүмүүс ер нь 14 настаидаа үнсэлцдэг гэж гарсан байх юм. Гэвч энэ нь гал халуун, чин сэтгэлийнх байж чаддаггүй гэнэ.
(өнөөдөр 2004.09.09 212)