Эрүүл мэндэд тустай шүү, үнсэлцээрэй

Шүдээ эрүүл байлгая гэвэл…
Хүний хамгийн их хайрлаж явах ёстой эрхтэн бол шүд хэмээн эмч нар нэгэн дуугаар баталдаг. Бид шүдээ эрүүл байлгаж, элдэв гэмтлээс сэргийлэхийн тулд юу хийдэг билээ. Өглөө, орой шүдээ зайлшгүй угаах шаардлагатай гэдгээс илүү юу мэдэх билээ. Тэгвэл үнсэлцэх нь шүдний эрүүл мэндэд сайн болохыг Чикага хотын шүдний эмгэг судлалын академийнхан нотолжээ. Тиймээс шүд цооролтын эсрэг хэрэглэх шилдэг эм бол үнсэлт байх нь. Yнсэлт нь шүдний гадаргууг гэмтээдэг шүлсний исэлтийг саармагжуулж, шүдний бүтцийг сайжруулдаг юм байна. Буйл эрүүл байх нь шүдэнд хамгийн их нөлөөтэй. Их үнсэлцдэг хүн буйлны өрөвслөөр өвчилдөггүй. Яагаад гэвэл буйлыг өрөвсөхөөс сэргийлдэг иллэг үнсэлдэх үед хийгддэг ажээ.

Ядаргаа тайлдаг үнсэлт
Сүүлийн үед манайхан стресст орлоо хэмээн их ярьдаг болсон. Ядаргаа тайлах олон арга бий л дээ. Саунд суух, бүтэн биеийн иллэг хийлгэх гэх зэрэг бидний хэрэглэдэг аргууд дунд үнсэлцэхэд ядаргаа тайлагддаг гэвэл содон сонсогдож байна уу? Хэрвээ та өдөрт нэг удаа гурван минутаас илүү хугацаагаар үнсэлцвэл тодорхой хэмжээгээр ядаргаагаа тайлж чадна гэнэ. Yүнийг Канадын судлаачид нотолжээ. Чин сэтгэлийн, дотно үнсэлт хүний бие махбодийн стрессийн даавар-ыг устгаж, биохимийн идэвхжлийг сайжруулдаг юм байна.

Yнсэлтээр амин дэм солилцдог
Австрийн нийгмийн эрүүл мэндийн академийнхан үнсэлтийн ашиг тусын тухай бас нэгэн сонирхолтой зүйл олжээ. Хүний шүлсний найрлагад олон төрлийн нян хадгалагдаж байдаг гэнэ. Тэдгээрийн 80 хувь нь хүн бүрт ижил байдаг нян ба үлдсэн хувь нь зөвхөн тухайн хүнд л байдаг нянгууд аж. Тэдгээр нь хүний биед эерэг үйлчилгээ үзүүлдэг нян гэнэ. Тиймээс бид үнсэлцэх үедээ энэхүү 20 хувиа солилцдог бөгөөд энэ нь бидний дархлааны системийг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.
Эцэст нь өдөрт зургаагаас доошгүй удаа гурван минутаас илүү хугацаагаар үнсэлцээд байвал та үргэлж эрүүл явж болох нь. Эрүүл мэндэд тустай эдгээр зөвлөгөөнөөс харахад үнсэлт хамгийн хялбар, таатай гимнастик биш гэж үү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button