13 яам, 30 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой

13 яам, 30 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзсэн байна. Яамдын тоог нэмсэн ч агентлагийн тоог арваар бууруулснаар зардал нэмэгдэх биш, хасагдаж байгаа юм байна. Урьдчилсан тооцоогоор төсвийн зардлын талаар 500 сая төгрөг буурахаар гарч байгаа юм. Гэхдээ энэ судалгааг дуусгаагүй байгаа. Түүнээс ч илүү хэмнэлт гарна гэж үзэж байна. 13 яам дотор яамдын сайд хоёрын зэрэг байгаа. Энэ хоёр сайд Улсын мэргэжлийн хяналтын газар болон Гамшгаас хамгаалах ерөнхий газрын чиглэлээр ажиллах юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Монголын радио, телевизийн нэлээд хэдэн удирдлагууд солигдсон. Энэ нь Засгийн газрын гаргасан шийдвэр биш, Радио телевизийн хэрэг эрхлэх газрын гаргасан шийдвэр гэнэ. Эцсийн дүндээ хэдэн хүн суудлаа солихыг одоогоор хэлэх арга байхгүй гэнэ. Yүнийг ажлаас халагдаж байгаа гэдэг утгаар биш, өөрөөр явуулах хэрэгтэйг хэлж байлаа.
-Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар 2000 оноос эхлээд Ганболд ажиллаж байгаа. Өнөөдөр Ганболд дарга ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Ганболд дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд доторхи агентлаг, байгууллагуудынхаа ганц нэг удирдлагуудыг сольсон байгаа.
Хэн хэн сайд болох тухай ярихад бас л эрт байгаа. Бүтцээ тодорхойлсны эцэст тодрох бөгөөд илүү тоонууд нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагынх гэдгийг онцолж байлаа. Энэ долоо хоногт Засгийн газар хуралдаж корпорацид Монгол улс мөнгө төлөх учиргүй гэж тогтон давж заалдах болсон ба Засгийн газрын нөөц хөрөнгөөс хэд хэдэн цөөн мөнгө зарцуулахаар шийд гаргажээ. Тухайлбал, харанхуй болоод байгаа баруун гурван аймаг болон өмнөд Асетын дэлхийн хамтынханд туслах мөнгийг нөөцийн хөрөнгөнөөс гарах болсон байна. Ерөнхий сайд ирэх даваа гаригт Yндэсний радио телевизид анх удаагаа өргөн хэмжээний шууд нэвтрүүлэгт оролцож иргэдийн асуултад хариулт өгөх юм байна. Түүнчлэн хэд хэдэн томоохон уулзалтууд хүлээж байгаа гэнэ.
/MN-25 телевиз/