Шар айргаа рекламдъя

Өрсөлдөөний талбарттэд халз тулалдаж буй, Гэвч аль нь чанартай, аль нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөпех вэ гэдгийг хзлээд өгчих зөвлөл бидэнд алга.Шударга үзэлцэхэд энэхүу хориг 1 одорхой хэмжээгээр саад болсоор. Уггаа бол сурталчилгаа бидэнд дугагдаж байна. Гэхдээ үүнийг батлах хангалттай баримтыг энд сөхөх хэрэгтэй.
Эхлээд статистик судалгааг сонирхъё, Үйлдвэр, худалдааны яаманд ирсэн мэдээллээр өнгөрсөн жил манай улс нийт 15.7 сая литр буюу 8.54 мянган ам.доллзрын шар айраг импортолжэз. Энэ тоо жил бүр хэдэн сая литрээр есч байгаа. Лав хоёр жилийн өмнө монголчууд 13.3 сая лиIр буюу 7.9 мянган ам.долларын шар айраг гаднаас аваад уучихаж.
Үнэндээ согтууруулах ундааны импортын хэмжээ бодит байдал дээр хэд дахин өсдөг талаар бизнесмэнүүд ярина билэз. Түүнчлэн импортын шар айрагны 90 хувь нь лаазалсан хэлбэрээр орж ирдэг. Чухам үүнтэй холбоотойгоор монголчуудын эрүүл мэндийн, мэн хүнсний аюулгуй байдлын асуудлыг ярих шалтаг болж байгаа юм.
Өнөөдөр шар айрагны зах зээлийн 60-70 хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж буй. Гэтэл лаазалсан шар айраг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг мэргэжилтнуүд хэдийнэ
баталчихаад байна. Та бодоод үз л дээ. Гадаадын пиво Монгол руу орж ирэхэд доод тал нь нэг сарын хугацаа шаарддаг гэх. Зөвхөн тээвэрлэхэд шуу дээ. Үунээс өмнө тодорхой хугацаанд хадгалсан байж таараа. Өнөөх лаазтай бүтээгдэхүүн маань үйлдвэрээс гарснаас хойш хална, хөлдөнө гээд олон шат мэдээж дамжаа биз. Түүнчлэн Монголд ирсэн хойноо зарагдталаа хэдэн сар болох бол энүүхэнд.
Манайх жилдээ 20 сая литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулсан. Энэ нь дотоодын шар айрагны үйлдвэрлзлийн хэрэгцээний ихэнх хувийг эзэлнэ гэсэн уг. Өнөөдөр согтууруулах ундааны соёлтой хэрэглээнд суралцахад реклам сурталчилгаа чухал нөлөөтэй гэдэг нь дэлхийд батлагдчихсан зүйл. Түүнчлэн үүгээр дамжуулж төр нь энэ чиглэлийн үйлдвэрүүдээс давхар мөнгө саах боломж бүрдцэг. Нөгөө талаар хэрэглэгчид чанартай сайн бүтээгдэхүүнийг олж сонгоход сурталчилгаа л хэрэгтэй.
Гэтэл үүнийг хориглодог болохоор үндэсний үйлдвэрийн шар айраг импортынхоос чанараар, бас эрүүл мэндийн баталгаагаар хэд дахин илүү гэдгийг монголчууд одоо хүртэл мэдэхгүй байна. Үнэндээ архи, шар айрагны сурталчилгааг хориглосноор бид хэрэглэхээ больчихгүй шүү дээ. Хамгийн гол нь хатуу идээнээс татгалзаж, шар айрагны соёлтой хэрэглээнд шилжихэд, шударга сонголт хийхэд сурталчилгаа нөлөөлж байх ёстой хэмээн АПУ компанийн шар айрагны үйлдвэрлэл хариуцсан мэргзжилтэн ярилаа.
Харин одоо онцгой албан татварын талаар цухас сөхөх хэрэгтэй болов уу. Монгол Улс өнөөдөр импортын архинд литр тутамд 5-6 ам.долларын онцгой албан татвар ногдуулдаг. Мэн 40 хүртэл литр архинд таван ам .доллар, 40-өөс дээш бол зургаан ам.доллар авдаг.
Тэгвэл импортын шар айрганд литр тутамд 20 цент ногдуулж буй. Үүнтэй холбоотойгоор гаднаас орж ирэх шар айрагны хэмжээ улам нэмэгдсээр байгаа аж. Үндэсний үйлдвэрлэгчдийг бухимдуулдаг гол асуудлын нэг энэ. Уг нь онцгой татварын хэмжээг 50 цент болгох талаар нэлээд ярьсан. Хэдийгээр энэ нь үндэсний үйлдвэруүдийг дэмжих сайн талтай ч зарим улсад шар айраг нь согтууруулах ундааны төрөлд хамаардаггүй. Өөрөөр хэлбэл, татварын хэмжээг өсгөх гэхээр хууль эрх зүйн орчин нь зөрчилддөг гэсэн үг.
Ойролцоо өөр нэг жишээ татъя л даа. Үндэсний татварын ерөнхий газар хяналтаа чангатгах зорилгоор архи, спиртийн үйлдвэрүүд болон бутээгдэхүүнийг нь борлуулдаг худалдааны цэг, салбар, дэлгүүрийн тоог цөөрүүлэх талаар холбогдох байгууллагад санал тавьжээ. Угаасаа биднийг хангалттай хэмжээний архи, спиртэд живүүлж дөнгөх үйлдвэрүүд Монголд бий. Гэтэл Шударга буе өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг зөрчинө гэсэн тайлбар хэлдэг гэнэ.
Тэгвэл энэ зах зээл дээр өрнөж буй импортын болон дотоодын шар айрагны өрсөлдөөнд чухал нөлөө үзуүлэх сурталчилгааг хориглосноор дээрх хуулийг зөрчиж байна гээд ойлгочихож болох нь ээ. Шударга бус байгаа биз.
Үүнээс гадна хуурамч архины үйлдвэрлэл, хэрэглээ сүүлийн үед Монголд газар авч байгааг тагвар, хууль хяналтын байгууллагууд байнга анхааруулах боллоо. Манай улсад мөрдөж буй хууль тогтоомжоор бол үйлдвэрүүд нэг литр архийг хамгийн багаар бодоход л 2800-3000 төгрөгөөр борлуулах ёстой гэнэ. Гэтэл хэтэвч нимгэн хүмүүсийн хувьд 1700-1800, бүр цаашлаад 750-950 төгрөгийн хуурамч архи байнгын хэрэглээ болон хувирах нь тэр.
Ийм уед хямд үнэтэй хулхи архинаас татгалзахад шар айрагны сурталчилгаа тун чухал нөлөө үэүүлнэ хэмээн зарим нь үзэж байна. Тэд үндэснийхээ үйлдвэрийн нэг шил шар айргийг 550-700 төгрөгөөр худалдаж авах хүртэл нь реклам сурталчилгаагаар бөмбөгдөөд өгье л дөө.
Өнөөдөр шар айргийг согтууруулах ундаанд тооцдоггүй олон орон дэлхийд бий. Түүнчлэн нэг литрээс илүүгүй пиво залгичихаад машин барихыг хүртэл зөвшөөрдөг хойд хөршийнхөө бодит жишээг ч дурдаж болох юм.
За яахав. Монголчууд шар айраг уугаад машин барихаа больё. Хотын гудамжаар өнгә үзэмж сайтай сурталчилгааны самбар хадаж, телевизийн дэлгэцэнд сонирхол татсан хэдхэн секундын реклам, сонин хэвлэлийн хуудсанд зөв хэрэглээ, чанарын ялгааг таниулах ухуулгууд гаргахыг зөвшөөрөх цаг болсон юм биш үү. Тэр хэмжээгээр улсын төсөвт орох татварын хэмжээ өсч, харин иргэд нь архины оронд зөвхөн шар айргийг л сонгох боломжийг реклам сурталчилгаанаас мэдэж аваг л дээ.
(өнөөдөр 2004.09.10 213)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button