Америк орныг зоригсдын анхааралд
Мөн зарим нь тэр визийг Монголдоо буу хэл АНУ-д ч олон жил зүтгээд хураах аргагуй их мөнгө төлж гаргуулсан учир ажил бүтсэнд хязгааргуй баярладаг. (Энэ тухай www.usmongol.com вэбсайт дахь АНУ-ын виз гаргах үйлчилгээ хэмээх луйврын тухай материалаас узэж болох юм). Гэтэл бодит байдал дээр АНУ-ын виз авах нь тэнд очиж суурьших урт замын зөвхөн эхний даваа болдог билээ. Үүний дараа хуний газар хөлөө олох, хэл сурах, бичиг баримттай болох, хуулийн дагуу амьдрах, ажил эрхлэх, сурах гээд олон олон бэрхшээл хүлээдэг. Энэ бүхэн цаашлах тусмаа улам л хүндэрч эхэлнэАНУ дахь монголчууд өөрийн туршлага, харсан мэдсэн зүйлээсээ хуваалцаж туе улсыг зорих нутаг нэгтэндээ тайлбар зөвлөгөө болгон энэхүү сэдвийг үргэлжлуүлэн бичих болов уу гэж найдаж байна. Харин энэ удаад зөвхөн АНУ-д ороход хил дээр гардаг зарим хүндрэлийн тухай тайлбарлая. Ер нь журмын дагуу зохих визийг нь аваад ирж байхад орох нь яагаад бэрхшээл болдог билээ?
АНУ-ын виз нь дөнгөж очих зөвшөөрөл төдий зүйл болдогт учир оршино. Харин виз эзэмшигчийг нэвтрүулэх эсэх, нэвтрүүлбэл чухам ямар нөхцөлтэй, ямар хугацаатай оруулахыг зөвхөн АНУ-ын Цагаачлалын албаны байцаагч тус бүрд нь хил дээр шийдвэрлэдэг. Манайхны зарим нь үүнийг мэдэхгүй, эсвэл ойлгохгүй, хэнэггүйгээсээ болж АНУ-ын хил дээр саатуулагдах, буцах, тэр ч атугай хоригдох явдал нэмэгдсээр байна. Бидэнд байгаа мэдээгээр энэ онд гэхэд Лос Анжелес болон Сан Франциско хотуудын нисэх онгоцны буудлын хилийн боомтоор орж ирж байсан 40 гаруй монгол иргэнийг буцаажээ. Энэ бол зөвхөн бидэнд мэдэгдсэн тоо. Мэн Чикаго, Вашингтон зэрэг хотоос . монголчуудыг буцаасан тухай дуулдсаар байгаа. АНУ-ын Консулын газраас р ; а авах нарийн шалгуураар шигшигдэн мөнгө төгрөгөө үрж зараад иреэн монголчуудыг ямар шалтгаанаар буцааж байгаа тухай зарим жишээ дурдъя.
ЯМАР ЗОРИЛГООР АНУ-Д ИРЖ БАЙГАА ВЭ?
Энэ энгийн атлаа дараагийн бүх үр дагаврыг үүегэдэг асуултыг АНУ-д орж ирж байгаа гадаадын иргэн тутамд цагаачлалын албаны байцаагч тавьдаг. Гэтэл аяллын зорилгоо товчхон илэрхийлчих энэ асуултад манайхны зарим нь наад захын тайлбар өгч чадцаггүй, эсвэл учир нь олдохгүй олон зуйл дэлгэж өөрсдөө ороогдоно, зарим нь бур үнэхээр огт хэл мэдцэггүйгээс асуудалд орох тохиолдол олон гарсаар байна.
Албан ажлаар явагсад хаана очих, хэнтэй уулзах, ямар арга хэмжээнд оролцох гэж яваагаа тайлбарлаж чаддаггүй. Өөрсдийг нь урьсан байгууллага буюу хувь хүнээ танихгүй, нэр, хаяг утсыг нь мэдэхгүй, эсвэл үригчаас нь лавлахад Уриагүй, мэдэхгүй гэх. Жуулчилж яваа гэсэн мөртлөө хаана очиж, юу узэх тухай хөтөлбөр байхгүй, хэн угтах, ямар буудалд буухаа ч мэдэхгүй нь энүухэнд. Оюутан нь суралцах сургуулийнхаа нэр хаягийг мэдэхгүй, аль мужийн ямар хотод байдаг, тэндээ яаж очих тухай ойлголтгүй явдаг.
Тэгээд дараагийн Та АНУ-д ямар хугацаанд байхаар төлөвлөж байна вэ? гэсэн мэн л энгийн асуултад бас тээглэж орхино. Гэнэт Нээрээ юу билээгэсэн шиг бодлогоширч орхино. Харин ямар хугацаанд байж болдог билээ? хэмээн байцаагчаас өөрөөс нь асууна, урилга болон буцах нислэгийн захиалгаасаа оп өер хугацаа хэлж будилна, тэгээд ямар учраас хугацаа өөрчлөгдсөн тухай тайлбарлаж чадахгүй сандарна, эхлээд нэг хугацаа хэлчихээд тэр хугацааг нь олгох гэтэл нэмж өгөөч гэж гуйж байгаад дахин ороогдсон тохиолдол ч бий.
Ер нь АНУ-ын цагаачлалын албаны байцаагч . нь гадаадын иргэнийгхилээр нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэх бурэн эрх бүхий төрийн төлөөлөгч байдаг. Тэрбээр аливаа асуулт тавих эрхтэй, түүнд нь тайван, тодорхой хариулах шаардлагатай юм. ! этэл манайхны зарим нь учиргүй сандарч тэ цэн хэлэх зүйлээ ч мартаж сэжиг төрүүлнэ, Змим нь энгийн асуулт тавьж байхад юу юугүй нушмс асгаруулж эхэлнэ, зарим нь бүур хэтэрхий хэнэггүй хандаж Виз миз нь байсаар байхад юу оэд байгаа юм гэх мэтээр дургүйг нь хүргэн I Худлаа хэлчвэл монгол руу яриад асуухгүй юу гэж юморно. Тэр ч буу хэл Өчнөөн цаг нисэж нисэж ирж байхад юун олон юм асуудаг юм гэж загнаж байгаад буцсан тохиолдол ч байдаг. Мэн нэг ноцтой асуудал нь хэлсэн зүйлээ нотлох бичиг баримт байдаггүй. Монголд Консулын газарт визний ергөдөл гаргахдаа хүн бүр боть ботиор нь бичиг баримт бүрдүүлдэг атлаа АНУ-д ирэхдээ үзүүлэх наад захын урилга ч угүй, очих газрынхаа хаягийг бичсэн цаасны тасархай ч үгуй ирдэг.
Энэ үл мэдэхүүдийн цаана нь нөгөө виз гаргадаг луйварчид байгаа нь тодорхой юм. Гэхдээ тэр олон сая төгрөг хүнээс авсан байж ядахдаа урилга бичиг баримтыг нь өгөөд явуулчихад яана даа гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Дээрх асуултыг зөвхөн АНУ-д анх ирэхэд буе, харин ирэх бүрд нь тавьдаг. Тэгэхээр ирэх болгондоо өөрийн аяллын зорилгыг тайлбарлаж, түүнийгэз нотлох бичиг баримттай байх шаардлагатай болох нь тодорхой юм. Гэтэл Би өмнө ирж байсан юмаа гээд үзүүлэх урилга ч байхгүй сайхан инээгээд зогеох эр байх юм. Тэгээд ч АНУ-д зургаан сар болж гараад 11 хоногийн дараа буцаад ирж байгаа хүн чухам хаана амьдраад байгаа нь тодорхой биз дээ. Өөрөөр хэлбэл АНУ-д өмне ирж байсан нь дараагийн удаа ирэхэд оруулна гэсэн баталгаа болохгүй. Жишээ нь өмнө байхдаа хугацаагаа хэтруүлеэн, эсвэл зохих бүртгэлгүй суралцаж, эсвэл зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэх мэт виз статусынхаа нөхцөлийг зөрчиж байсан тохиолдолд тэдгээрийн визийг хучингүй болгож буцаахаас гадна 3-10 жилийн хугацаанд АНУ-д ямар нэгэн визээр зорчих эрхийг хасдаг.
Ийм шалтгаанаар монголчуудыг буцаасан тохиолдол олширсоор байна. Жишээ нь магистрантурт хоёр жил суралцаж амралтаараа нутаг яваад ирж байгаа оюутныг буцаасан тохиолдол гарчээ. Учир нь тэр суралцахын хажуугаар зөвшөөрөлгүй ажил хийсэн байна. Мэн л энэ шалтгаанаар АНУ-д зургаан сар эгчийнхээ хүүхдийг харж байсан гэх эмэгтэйг буцаасан. Өмнө нь АНУ-д аялагчийн визээр ирж хэдэн сар болсон залуугаас дээрх хугацаанд юу хийж байсан бэ гэхэд сурч байсан гэж хариулсан (үүнд хүүхдийн буруу юу байхав, унэнээ л хэлсэн), тэгээд зөвшөөрөлгүй суралцаж байсан шалтгаанаар эхийн хамт нутаг буцах болжээ.
ЦАГААЧЛАЛЫН ШОРОНД ХОРИГДОЖ БАЙГААД БУЦДАГ
Монголд паспорт янзална хэмээх бизнес эрхэлдэг бүлэг хүн бий болсон бололтой. Тэд виз бүхий паспорт (ихэнхдээ АНУ-д ирчихсэн байгаа хүмүүсийн паспорт) олж аваад зураг болон заримдаа бүр визний зургийг сольж хэдэн мянган доллар хүргэж зардаг юм байна. Тэгтэл манайхнаас хэдэн арван жилийн өмнө бас буе өөр иргэдийн хэрэглэж ирсэн энэ зэргийн муу залийг АНУ-ын цагаачлалын албаныхан сайн мэддэг бөгөөд Консулын газарт виз мэдүүлэхдээ гаргасан өргөдөл, зургийг нь интэрнэтээр татаж аваад амархан илрүүлчихдэг юм байна.
Бид энэ тухай анхааруулан Монголын сонин хэвлэлд удаа дараа мэдээлж байсан боловч ийм болчимгүй хэргээр нутаг нэгтнүүд маань ирж баригдсаар байх юм. Жишээ нь 2003-2004 онд бусдын паспорт ашиглан АНУ-д нэвтрэхийг оролдож байгаад баригдсан хүн 10 гаруй болоод байна. Эдгээрээс азтай нэгийг нь шууд буцааж, ихэнх нь цагаачлалын шоронд хэдэн сар хоригдож байгаад эцэст нь нутаг буцаад байна. Энэ дотор мэн нэг паспортаар 5-6 өөр хүн орж иреэн явдлыг ч илруүлжээ.
2004 оны нэгдугээр сараас хойш АНУ-д орж ирж буй гадаадын иргэдийн хурууны хээг авдаг болсноор хүний паспортаар орж ирэх оролдлого нь огт утгагүй болсон юм. Ингээд цагаачлалын албаны байцаагч дээрх зүйлүүдийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл нэмэгдэл мэдүүлэг аван, бичиг баримтыг хянан шалгаж, уригч байгууллага, хувь хүнтэй холбоо барижлавласны үндсэн дээр АНУ-д нэвтрүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Дахин тэмдэглэхэд, АНУ-ын виз нь зөвхөн очих зөвшөөрөл учир түунд заасан хугацаа нь, мэн зөвхөн туе улсад нэвтрэх хугацаа юм. Харин АНУ-д чүхлм ямар хугацаанд байхыг хил дээр ца1 аачлалын албаны байцаагч тухайн зорчигчийн аялах зорилгыг харгалзан туе бүрд нь шийдвэр гаргаж 1-94 дугаар маяпад (манайхан хил дээр паспортад хавсаргадаг дөрвөлжин цагаан цаас гэдэг) тодорхой заадаг. Жишээ нь албан ажлаар зорчигедод В-1 ангилал олгож тухайн ажлаа гүйцэтгэхэд шаардагдах хугацаанд (жишээ нь, 1 -3 сар), хувийн хэргээр зорчигедод В-2 ангилал олгож зургаан сар хүртэлх хугацаанд АНУ-д байх зөвшөөрөл олгодог, оюутнуудад Р-1 ангилал өгч суралцах бүх хугацаанд байх зөвшөөрөл олгодог.
Харин шалгалтын явцад бичиг баримтын бага зэргийн зөрчил илэрвэл Монголд очиж тухайн асуудлаа шиидвэрлэж ирэхийг зөвлөж буцаана (визийг хүчингүй болгохгүй). Бичиг баримтын ноцтой зөрчил илэреэн, эсвэл цагаачлалын байцаагчид худал мэдүүлэг өгсөн тохиолдолд паспорт дахь визийг хүчингүй болгож буцаахаас гадна туе улсад 3-10 жилийн хугацаанд орох эрхгүй болно. Ихээхэн ноцтой зөрчил илэреэн бол (жишээ нь хуурамч бичиг баримт ашигласан гэх мэт) цагаачлалын шоронд хорих хүртэл арга хэмжээ авч болох юм.
Цагаачлалын байцаагч нэгэнт буцаах шийдвэр гаргасан тохиолдолд түр саатуулах байранд хонуулж, иреэн маршрутын дараагийн нислэгт суулгаж буцаадаг. Ингэхэд Долоохон хоноод л буцъя, Хүүхэдтэйгээ дөнгөж уулзаад буцах юмсан гэх мэтээр хэчнээн гуйгаад, эсвэл Нөгөө их эрх чөлөөтэй Америк чинь хаана байна гэх мэтээр хэчнээн бухимдаад, тэр тусмаа Монголд өчнөөн хүмүүст явлаа гээд ирчихсэн, одоо яаж буцдаг юм гэх зэрэг шалтгаан гаргаад, хэчнээн уйлж унжаад шийдвэр өөрчлөгдөхгүй, таныг гадагш гаргахгүй, хүнтэй уулзуулахгуй, утсаар яриулахгүй тул тайван хүлээж байгаад буцахаас өөр замгүй.
Ер нь ямар нэгэн шалтгаанаар АНУ-ын хил дээрээс буцах нь маш их зардал мөнгө, сэтгэл санааны дарамт, мэн буцаж ирэх эрхгүй болох зэрэг ихээхэн үр дагавартай болох нь тодорхой. Ийм үед нь монголчууддаа аливаа асуудал гарахад дуудагдаж очин, орчуулж, тэдэнд туслахаар хөөцөлдөж явдгийн хувьд дараах зүйлүүдийг зөвлөмж болгоё.
-АНУ-ын цагаачлалын албаны байцаагчтай харьцахад гадаадын иргэн англи хэл мэдэхгүй тохиолдолд өөрийн хэлний орчуулагч авах эрхтэй байдаг. Манайхан англи хэлний мэдлэг тааруухан байдгаас дутуу буюу ташаа мэдээлэл өгч үл ойлголцох байдал үусдэг. Мэн зарим нь орос, солонгос болон бусад хэл мэднэ гэж орчуулагч дуудуулдаг боловч тэдэнтэйгээ мэн л сайн ойлголцохгүй ажил удаана. Иймд эхнээсээ монгол хэлний орчуулагч авах хусэлт гаргах нь зүйтэй юм.
-Цагаачлалын байцаагчид аяллын зорилго, хугацаа, хүрэх мужхот, хүлээж авах байгууллага, хувь хүний тухай тодорхой мэдээлэл өгөхөд бэлэн байх.
-Мөн тухайн зорилгоо нотлох бичиг баримттай байх. Үунд АНУ-ын Консулын газарт виз мэдүүлэхдээ бүрдүүлеэн бүх бичиг баримтыг авч явахыг зөвлууштэй юм.
-Албан ажлаар явагсад харилцагч байгууллагын урилга, тэдэнтэй байгуулсан гэрээ хэлцэл, өмнө харилцаж байсан захидал, харилцаа, холбоо барих хүний нэр, хаяг, утастай байх.
-Үзэсгэлэн, хурал зөвлөгөөн, урлаг, спортын болон бусад арга хэмжээнд орсшцогсод тухайн арга хэмжээний талаарх мэдээлэл, танилцуулга, оролцох урилга буюу буртгэл, зохион байгуулагч буюу оролцуулагч байгууллагын талаарх тодорхой мэдээлэл, холбоо барих хүний нэр, утас зэрэгтэй байх.
-Жуулчид аяллын тодорхой төлөвлөгөө, зочид буудал, нислэг унааны захиалга, аялал зохион байгуулагчийн нэр, хаяг, утастай байх.
-Хувийн хэргээр зорчигсод хүлээж авах хувь хүн, хамаатан садангийн урилга, тэдгээртэй холбоо барих хаяг, утас байх.
-Үүнээс гадна түр хугацаанд зорчигсод АНУ-д байх хугацааны зардал (бэлэн мөнгө, чек, банкны карт), байрлах байр (зочид буудлын захиалга, хувь хүний урилга), АНУ дотор зорчих онгоцны тийз (хилийн боомтоос очих газар хүртэлх) болон Монгол буцах онгоцны тийз (үүнд мэн буцах нислэгийн тодорхой захиалга) зэрэг байх нь чухал ач холбогдолтой байдаг.
-Хүлээн авах байгууллага хувь хүндээ хэзээ, хаана, ямар нислэгээр ирэх тухайгаа урьдчилан мэдэгдэж аль болох тэдгээрээр угтуулах.
-Визэнд заасан хугацаанд, аль болох эцсийн хугацаанаас өмнө ирэх.
-Монголын гадаад паспортын хугацаа нь АНУ-д орох өдрөөс хойш нэг жилийн дотор хучинтэй байх шаардлагатай. Жишээ нь зөвхөн нэг сар болоод буцах хүний паспорт зургаан сарын хугацаанд хүчинтэй байхад түүнийг паспортын зөрчилтэй гэж үзэж буцаах үндэслэл болжболно. Хил нэатрүүлсэн ч 250 ам. долларын торгууль төлөх болдог. Иймд паспортын хугацааг байнга анхаарч, цаг тухайд нь сунгуулж байх нь чухал.
-Монгол Улрынхуучин гадаад паспортад нэр овгийг -аигли хэяээр бичихдез зөрүүлозн байдаг.
Үунийг улсын алдаа гэж итгүүлж тайлбарлахад тун хүндрэлтэй байдаг тул зөрүүлснээр нь бичих, харин шинэ паспорт иим асуудалгүй болсон тул жинхэнээр бүртгүүлэх.
-Монгол эхнэр, нөхөр хоёр өөр овогтой байдгийг зармм байцаагч сайн ойлгодоггүй. Ийм тохиолдолд монголчууд гэр бүл болоход гэргийн овог солигддоггүй болохыгтодор чи тайлбарлаж, нотлох гэр бүлийн баталгаан , нотариатаар батлуулсан хуулбар ба орчуулгын үзүүлээрэй.
-Мэн хүүхдүудийн овогт ийм асуудал гардаг тул монголчууд эцгээрээ овоглодог болохыг тодорхой тайлбарлаж, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар ба орчуулгыг үзүүл.
-Манайхан насанд хүрээгүй хүүхдийг хамаатан садан, танил тал, тэр ч атугай замд таарсан танихгүй хүнд хүртэл даатган явуулах тохиолдол олон гардаг. Тэгтэл АНУ-д ийм асуудалд маш болгоомжтой ханддагтул авч яваа хүнд тухайн хүүхдийг хэн, хаана, ямар зорилгоор, ямар хугацаанд хариуцаж явахыг тодорхой заасан эх, эцгийн гарын үсэг бүхий нотариатаар батлуулсан албан зөвшөөрөл байх шаардлагатай юм.
-Бид мен хол ойр явах хүнээр хамаатан садан, танил талдаа бага ч болов бэлэг сэлт өгч явуулдаг уламжлалтай. Гэтэл дэлхий даяар терроризм, хар тамхи зэрэг аймшигт зүйлуүд анхаарлын төвд байхад Энэ боодол дотор юу байгааг мэдэхгүй, хүн өгч явуулсан юмаа гэж байгаа зорчигч АНУ-ын гаалийнхны сэжгийг төрүүлэх нь тодорхой юм. Иймд хүний дайврыг аль болох хязгаарлаж, дотор нь байгаа зүйлийг сайтар асууж лавлаж, өөрийн ачаандаа эзэн болох нь чухал юм. АНУ-д ихэнх төрлийн хүнсний зүйл оруулахыг хориглодгийг анхаарна уу.
-Мөн бусдын бичиг баримт, тэр дотор паспорт, урилга болон бусад албан баримт авч явахаас аль болох цээрлэх нь зүйтэй. Учир нь эдгээр нь хаанаас, ямар зорилгоор бусдын чухал бичиг баримтыг авч яваа, тэдгээр нь өөртэй тань ямар холбоотой, хаана байдаг юун хүмүүс болох тухай олон асуудал үүсгэж, цаашид нариивчлан шалгах үндэс болно. Үүнд Энэ хүнийг мэдэхгүй ээ, зүгээр л таньдаг хүн өгүүлсэн юм гэдэг манайхны хариулт тун хангалтгүй.
-Монголчууд хол газар явахдаа замд таарсан нутаг нэгтэнтэйгээ нэр усаа мэдэлцэн танилцаж, залуу нь настайдаа, мэддэг нь мэддэггүйдээ, хэлтэй нь хэлгүйдээ тусалж явдаг сайхан уламжлалтай билээ. Гэтэл АНУ-ын хил дээр эдгээр нь хамт яваа хүмүүс шиг харагдаж нэг нь асуудалд ороход бүгдийг нь шалгах тохиолдол гардаг. Ийм үед замд танилцсанаа тодорхой тайлбарлаж, тусдаа яваа байдлыг ойлгуулах нь чухал.
-Р-1 визтэй оюутнууд 1-20 дугаар маягтыг (манайхан мөн сургуулийн урилга гэдэг) лацтай дугтуйтай нь задлалгүй авчрах (туүнийг хил дээр цагаачлалын байцаагч задалж оюутанд олгох хувийг тамгалан өгнө).
-Амраад буцаж ирж байгаа оюутнууд 1-20 дугаар маягтдаа сургуулиасаа зохих тэмдэглэл хийлгэж, гарын үсэг болон тамга даруулсан байх. Мэн тодорхой хугацаанд амарч буцаж ирээд хичээлдээ суух тухай тодорхойлсон сургуулийн албан бичигтэй яваарай.
-1-20 дугаар маягтадзаасан хугацаанд ирэх, хоцорч ирж байгаа тохиолдолд сургуулиас хүлээж авах хэвээр байгаа тухай батламж урьдчилан аваарай.
Дээр дурдсан зуйлсийг зөвхөн анх удаа ирэхдээ бус ирэх тутамдаа анхаарах нь чухал.
Эцэс нь хэлэхэд, АНУ-ын цагаачлалын байцаагч нар иь ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа энгийн л хүмүүс. Иймд тэдгээрийи тавьсам аеуултад саидрах, бухимдах зүйлгүй тайван, үнэн зөв хариулж, үзүүлэх шалгуулах баримтуудаа журмын дагуу харуулж, бусад шаардлагыг биелүүлээрэй. Ийм тохиолдолд цагаачлалын албаныхан нь мушгиж , шахаж, асуудал үүсгэх гээд байдаг хадны мангаснууд биш, харин ч ихэнхдээ эелдэг харьцаатай, туслах эрмэлээлгэй, учир тайлбарыг ойлгохыг чухал чилдгийг тэмдэглэе.
(өнөөдөр 2004.09.10 213)